Монголын анхны клиптэй дуу

Монголын анхны клиптэй дуу нь поп хатагтай Сарантуяагийн дуулсан “Хагацаж чадахгүй сэтгэл” билээ. Уран бүтээлч нөхдийнхөө дунд “Хоовон” хэмээн алдаршсан хөгжмийн зохиолч Энхбаяр 1980-аад оны сүүлчээр Ц.Түмэнбаярын “Хагацаж чадахгүй сэтгэл” шүлэгт ая тааруулж Сарантуяа Шанхайд болсон Азийн страдын дуу дуулаачдын уралдааны тэргүүн байрын шагнал хүртэж байсан юм. Энэ дууг Монголын уран бүтээлч залуучууд дүрсжүүлсэнээр Монголын анхны клиптэй дуу мэндэлсэн ажээ. Түүнээс хойш Ц.Түмэнбаярын “Намар оройн дуу”-нд Х.Шонхор ая тааруулж, залуу дуучин Сэлэнгэ дуулж клид бичүүлжээ. Мөн СУИС-ийн багш хөгжмийн зохиолч Өлзийбаяр “Мартаж чадахгүй хайр” шүлэгт ая хийж, залуу дуучин Болормаа дуулснаар дээрх дуунууд бас клип бичүүлсэн байна.

1 comments:

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Энэ бүхнийг яаж амжуулаад байнаа

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews