Ц.ТҮМЭНБАЯР: ТӨРИЙН АЛТАН ХАЙРЦАГНЫ БОДЛОГОД ЗОХИОГЧИЙН ЭРХ ГЭЖ БАЙХГҮЙ, ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ Л ГЭЖ БИЙ
Нацагдоржийн болон Монголын зохиолчдын
эвлэлийн шагналт, зохиолч Ц.Түмэнбаяртай ярил цахаар урланд нь очлоо.
Тэрбээр мөнөөх л компьютертэйгээ “нөхөрлөн” зохиол бүтээлээ туур висаар,
бага хүү Билигжаргал нь харин төгөлдөр хуур тоглож байв. Энэ хүү төрөөд
дөрөв хонож байхдаа “Цагаан сүүний домог” киноны Халхын
Хатанбүүвэйбаатарын нялхын дү рийг бүтээсэн азтай нэгэн. Гэхдээ ээжийнх
нь зо хиол болохоор “арын хаалгадсан” юм биш л дээ. Тухайн үед Эх
нялхаст хүйн халдвар гарсан тул тэндээс хүүхэд авч, кинондоо тоглуулах
байсан нь талаар болсон тул түүнийг сонгожээ. Түүнчлэн
Хатанбүүвэйбаатарын идэр насны дүрд киноны гол дүрийн жүжигчин
Н.Батцэцэгийн хүү, нас бие гүйцэх үеийнхэд найруулагчийнх нь хүүхэд
тоглосон нь бүгд тохиолдлынх аж. Зохиолч түүнийгээ “Тухайн уран бүтээл
төрөх агшин гэж байдаг. Тэр ёсоор л бүтсэн байх” хэмээн тайлбарлав.
-”Тусгаар тогтнолын төлөө”
жүжгээрээ “Алтан өд”-ийн эзэн болсонд баяр хүргэе. Таны хувьд өнгөрч буй
онд уран бүтээлийн хөг онгод дүүрэн байсан болов уу?
-2011 он бол монголчуудын хувьд олон
түүхт ой давхацсан жил байлаа. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Үндэсний
эрх чөлөөний хувьсгалын 100, Орчин үеийн дипломат алба үүссэний 100,
Ардын хувьсгалын 90, НҮБ-д элссэний 50 гээд таван том ой тохиолоо. Энэ
бүхнийг дагаад түүхт ойд зориулж, олон уран бүтээлч зохиол бичиж,
түүхчид эрдэм шинжилгээний ажил хийсэн болов уу. Зөвхөн миний хувьд биш,
бүх чиглэлийн уран бүтээлчдэд өгөөжөө өгсөн гэж бодож байна.
-Энэ олон сайхан ойг, уртаас
урт цаг хугацааны тэртээд юу болж өнгөрснийг хойч үеийнхэнд сануулж
байхын тулд уран бүтээлчдийн үүрэг ч их шүү.
-Миний зохиол бүтээлийн дийлэнх нь
түүхийн сэдэв байдаг. Би зөвхөн энэ ойд зориулж учиргүй олон зохиол
бичээд байсан юм биш л дээ. Ардчилсан хувьсгал ялж, үзэл суртлын хүлээс
тайлагдсанаар бичихсэн гэж хүсэж байсан энэ сэдвээ “барьж авах” боломж
нээгдсэн. Хамгийн анхных нь “Удган” өгүүллэг, тэгээд “Би чигт хадны
домог”, “Мэргэнд буусан чоно”, “Урд уулын зэрэглээ”, “Нирун гүрний
төрийн сайдын тухай”, “Тэнгэрийн зүүд”, “Дөргөнэ хатны алтан зоос”,
“Өндгөн чулуу” гэх мэт зохиолоо 1990 оноос хойш бичсэн шүү дээ. Энэ зо
хиолуудаас маань сэдэвлэн олон нэвтрүүлэг, зо хиомж түүхт ойн хүрээнд
хийлээ. Гэхдээ үүнээс илүү миний хамгийн их баярлаж байгаа зүйл бол
Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил болоод бусад түүхт ойд зориулсан
тайз дэлгэцийн бүтээлийн нээлтийг “Мэргэнд буусан чоно” гэдэг орчин
үеийн үндэсний модерн бүжгэн жүжгээр минь салхи хагалсан явдал юм. 2003
онд анх тайзнаа амилсан Модун Шаньюгийн тухай энэ бүтээл бол бэлэн
байсан ганц бүтээл нь байхгүй юу. Би үүнд л их баяртай байгаа. Хүннү
гүрний тухай Гүнжийн Сүхбаатар гуайн түүхийн судалгаанууд байдаг.
Түүнээс яг уран бүтээл болгосон нь бараг байхгүй гэхэд болно. Дараа нь
зургаадугаар сарын 1-нд “Би хурдан том болмоор байна” зохиол маань
БСШУЯнаас зарласан хүүхдийн зохиолын шилдэг бүтээлийн тендерт шалгарч,
кино болсон. Тэгээд Улсын баяр наадмаар “Тусгаар тогтнолын төлөө” жүжиг
маань богино хугацаанд, бага зардлаар бүтсэн. Монгол хүн бүрийн мах,
цусанд нь эх орон, тусгаар тогтнолоо гэсэн нэг юм байдаг учраас уран
бүтээлчид маань ч их сайхан хамтран ажиллаж чадсан. Мөн өнгөрсөн онд
бичсэн “Модун хааны дуут сум” гэдэг жүжгийн зохиолоороо кино хийхээр
болоод байгаа. Түүхэн ой гэдэг зөвхөн 2011 оноор хязгаарлагдахгүй учраас
энэ талын уран бүтээлээ үргэлжлүүлнэ.
-Олон хүн түүхийн сэдвийг барьж
аваад эхэлбэл ямар нэгэн байдлаар мушгин гуйвуулах үзэгдэл гарах вий
гэж бодогддог. Та харьцангуй олон жилийн өмнөөс энэ сэдвийг сонирхож
эхэлсний хувьд ямар бодолтой байдаг вэ?
-Эцсийн эцэст түүхийн үнэн гэдэг бол
архивт хадгалагдаж байгаа тэр зүйлийг л хэлнэ. Сэтгүүлчид сайн мэднэ
дээ. Баттай эх сурвалж, албан бус эх сурвалж гэж байдаг шүү дээ. Баттай
эх сурвалж нь архивын баримт юм. Жишээ нь, Ханд вангийн тухай бичих
гэхэд тухайн үед Богдын гаргасан зарлиг буюу тамга, нөгөө улаан шугамтай
цаасан дээрээ бичсэн гарын үсэг нь байвал тэр жинхэнэ үнэн. Ихэнх
зохиолоо баттай эх сурвалжаас оруулж бичдэг, тэгээд тэр шугамаасаа
гажихгүй байх ёстой. Уран сайхны дүр байлаа ч хэтрүүлж болохгүй.
Тухайлбал, миний “Тусгаар тогтнолын төлөө” жүжигт гэрээ хэлэлцээрийн үед
Дамдинсүрэн сэлмээ сугалаад, Хятадын генералыг араас нь хөөсөн гэж
ярьдаг. Энэ нь бичигдсэн байдаг гэдэг. Энэ бол Дамдинсүрэнг хурц зантай,
дайчин баатар байжээ гэдгийг, бас эх орныхоо тусгаар тогтнолын төлөө
яахаас ч буцахгүй эр хүн гэдгийг илэрхийлнэ. Энэ хүн Дундад иргэн улсын
хар цэргүүдийг Цагаан хэрэм хүртэл хөөгөөд буцсан гэдэг баталгаа архивт
бий. Тиймээс “Бидний өвөг дээдсээс айгаад танайхны бос госон Цагаан
хэрэм чинь ма най улсын хилийг батална. Тийм учраас манай хил Цагаан
хэрмээр л хязгаарлагдах ёстой. Чаддаг юм бол танайх наадахаа газрын
хөрснөөс арччих” гэж хэлүүлсэн. Тэр нь Өвөрмонголоо бас аваад үлдчих
гэсэн санаа шүү дээ. Эцэстээ Хятадын ге нерал тэсэлгүй уурлаад босож
ирэхээр нь Дамдинсүрэн мөрөн дээрээс нь дугтарч байгаагаар би дүрсэлсэн.
Үүнийг би түүх гуйвуулсан гэж хэлэхгүй. Түүхэн үнэнийг уран сайхны
аргаар бичсэн л гэж хэлнэ. Түүх өөрөө их адармаатай, зөрчилтэй, уншигч,
үзэгчдийг татахаар сайхан “юм” байдаг. Түүнийг нь бариад бичихэд л
болно.
-Та өөрөө түүхийн архивт ажиллаж байсан учраас энэ баттай эх сурвалжийг олж авахад түвэггүй байсан биз дээ?
-Манжид эзлэгдсэнээс хойших
материалуудын ихэнх нь Үндэсний түүхийн төв архивт бий шүү. Түүнээс
өмнөх нь Бээжинд байж байгаад одоо Тайванийн архивт хадгалагддаг гэдэг
шүү дээ. Тэрийг би өөрөө олж үзэх боломж байхгүй учраас түүхийн
судалгааны ном, бүтээлийг их уншиж тэндээс эх сурвалжаа авдаг. Үндэсний
түүхийн төв архив дахь 1952 он хүртэлх материалын дийлэнх нь монгол
бичгээр байдаг. Тэгэхээр монгол бичгийг зэгсэн сайн сурч байж л архивын
эх баримттай танилцана гэсэн үг. “Хөх судар”, “Хөх Монголын хөх судар”,
“Зуун билиг”, “Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэгдэл оршвой” зэрэг
ном надад байдаг, түүнийг уншиж сурахын тулд радио электроникийн
мэргэжилтэй хүн чинь Үндэсний түүхийн төв архивт архивч-бичээчээр орсон.
Нугалбар уншихаас эхлээд, гар бичмэл, монгол бичгийн машинаар бичсэн
олон баримтыг уншиж, түүх судлаачидтай хамт ажилласандаа багагүй зүйл
сурсан. Жинхэнэ эх баримт гэж юу байдгийг тэндээс яс махандаа шингэтэл
мэдэрсэн. Монгол бичиг, тэр дундаа эрт ний бичиг унших чинь бас хэцүү.
Үсгээ таниад байдаг хэрнээ ойлгоход түвэгтэй. Тэгээд Архивынхаа Манж
судлалын тасгийн эрхлэгч байсан Дол жинсүрэн гэдэг хөгшнөөр нэлээд юм
заалгасан. Хамгийн гол нь надад эртний бичгийг нэгбүрчлэн зааж сургасан
хүн бол Богдын тал бичээчээр ажиллаж байсан Цэрэнлхам гэдэг эмэгтэй.
Амралтын өдрөөр нөгөө номуудаа аваад, багшийнхаа гэрт нь очиж,
гаргагдахгүй орхисон үгээ асуудаг байлаа. Тэгж байж өдий дайны дөртэй
болсон. Зүгээр нэг галиг заалгаад, үсэг амилуулаад сурчихаар болчихдог
юм биш л дээ. Ингэж явсан маань эх түүхээ хайрлах, түүхийн баримт гэдэг
хэзээд үнэн байх ёстойг ухаарсан. Хүн өнөөдрийнхөө хийж байгаа зүйлийг
үнэлдэггүй. Баримт байсан ч буруу зөрүү биччихдэг, “Өө яах вэ” гээд
хаячихдаг нь буруу. Алгын чинээ цаас ч байсан хожим бүхэл бүтэн улсын
тусгаар тогтнолд ямар их ач холбогдолтой баримт болдог юм бэ гэдгийг яс
махандаа шингэтэл ойлгосон хүн, би. Ардчилсан хувьсгал ялсны дараахан
манайд олон байгууллагын баримт бичиг устаж үгүй болсон нь их
харамсалтай.
-Энэ тусгаар тогтнол, эрх чөлөө
ямар үнээр олдсоныг мэддэг болоосой гэж та нэгэнтээ халагласан байсан.
“Одоогийн энэ төрийн түшээдийн яриад байгаагаас алд дэлэм зөрүүтэй” гэж
хэлэх шалтгаан байжээ?
-Түүхийн гашуун сургамжаас үзэхэд, нэг
төр нөгөө- гөөрөө солигдож болно. Гэхдээ Хаант төр байж байгаад Бүгд
найрамдах улс болж болох жишээтэй. Эцсийн эцэст аль нь ч байлаа гэсэн
тухайн үндэстэн, ард түмний эрх ашигт нийцсэн байх ёстой. Үндэсний эрх
ашгийг манлай дээрээ байлгах учиртай. Үүнийг хангах гол зүйл нь төрийн
алтан хайрцагны бодлого. Манайхан хар хайрцаг ч гэдэг. Тэр бодлого хэзээ
ч алдагдах ёс гүй. Гэтэл өнөөдөр манайхан сонгуульд ялахын төлөө юугаа ч
худалдаж, илчлэхээс буцахгүй болж. Үндэсний эрх ашигт халтай байсан ч
хамаагүй, өөрөө л юм хийсэн болж харагдах гээд хамаг юмаа дэлгээд байх
нь дэндүү утгагүй. Уран бүтээлч бидэнд хүртэл зохиогчийн эрх гэж байдаг ч
үндэсний эрх ашгийн дэргэд энэ бол юу ч биш. Модун Шаньюгийн үеэс
байсаар ирсэн төрийн алтан хайрцагны бодлого 300 жилийн дараа буюу
Хүүхэн Шаньюгийн үед алдагдсан юм шүү дээ. Энэ бодлого хэнээр дамжих нь
гол бус, гэхдээ заавал хэрэгжих л ёстой. Дайснаараа ч дамжин хэрэгжиж
болно. Хятадууд гэхэд л “зэрлэг монголчууд” гэдэг үндэстнээсээ
хулгайлсан төрийн бодлогыг өөрийнх болгож өөрчилж чаддаг. Энэ аюул одоо
манайд нүүрлээд байна. Социализмын үед манай төрийн алтан хайрцагны
бодлого Оросоор дамжиж хэрэгжсэн. Гэхдээ би бүхлээр нь гэж хэлэхгүй.
Ядаж тийм дайны авч үлдэхийн тулд ямар их золиос гаргасан билээ.
-Үүнийг та хавханд орсон чоно хөлөө тас хазаад амьд гардагтай зүйрлэсэн байсан.
-Тийм ээ. 1911 онд өнөөгийн энэ тусгаар
тогтнолыг олж авахын тулд Буриад, Ту ва, Уйгар, Өвөрмонголоо
золиосолсон шүү дээ. Тал “биеэ” хаян байж бидэнд авчирсан тусгаар
тогтнол. Гэтэл тухайн үед Монголыг Орос, Хятадад худалдсан гэхчлэн элдэв
яриа одоо ч байдаг. Түүхийн эх сурвалжийг аваад үзэхэд, манай улс 1911
онд яалт ч үгүй доройтсон байсан. 500 мянга хүрэхгүй хүн амтай, эрүүл
мэнд, соёл, боловсрол, эдийн засгийн хувьд ямар байлаа. Тэгэхэд авто
номитын хэмжээнд ч гэсэн тус гаар тогтнолоо энэ дайтай авч үл дэнэ гэдэг
үнэхээр амар гүй шүү дээ. Хоёр том гүрэн хоорондоо хэлэлцээд шийд чихэж
мэдэхээр асуудалд Мон голыг өөрийг нь субъект болгож оролцуулахгүй бол
ав тономит болгож болохгүй тийм нөхц өлд тэднийг оруулсан байгаа юм.
Манжийн дарлалд 200 жил байсан хэрнээ тийм байж чадна гэдэг Монголын
ноёдын мэргэн ухаан, арга заль, мэдлэгийн хүч. Тэд маань автономит
хэрнээ бараг тусгаар тогтносон улсад байдаг нөхцөлүүдийг авч үлдсэн.
Хаантай, өөрийн он тоололтой, хил хязгаартай, худалдааны харилцаа
чөлөөтэй, дотооддоо өөрсдөө асуудлаа шийдэх боломжтой автономит улс
хаана байсан юм бэ. Аль нэг улсын тусгаар тогтнолыг хоёр орон хэлэлцэж
байгаа үед өөрийг нь субъект болгож оруулсан энэ үйлдэл дэлхийн дипломат
харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн гэж үздэг. Би нэг зүйл яримаар
байна, болох уу?
-Болно оо. Юу вэ?
-Ален Даллес гэж АНУын тагнуулын
байгууллагыг 30 жил толгойлсон нэртэй тагнуулчийн заасан замаар тус
улсын гадаад бодлого тодорхойлогддог. Энэ хүн “Хүмүүнлэгийн үйлсээр
буурай орныг өөд нь татна гэдэг үлгэр. Түүний оронд хү мүүнлэгийн үйлс
нэрээр ар хидалт, завхайрал, урвалт, авлига, шунал, гаж дон зэргийг
алгуурхан бөгөөд шургуу аргаар нэвтрүүлж, өөрийг нь өөрсдөөр нь устгах
хэрэгтэй. Дараа нь үлдсэн цөөн хэдэн улсыг бид аргалчихаж дөнг өнө” гэж
хэлсэн байдаг. Үүнийгээ Индонезээс эхэлсэн гэж үздэг юм билээ. Гэтэл
манайд өдгөө эдгээрийн нэлээд нь байгаа гэж бодохоор хэцүү л санагддаг.
-Гэхдээ та монголчуудын ирээдүйд их итгэлтэй хүн биз дээ?
-Тийм ээ. Дороос төөнөх халуун энерги,
дээрээс ирэх од эрхсийн энерги хоёр нийлэхээр монгол хүнийг хүчирхэг, зо
ригтой, оюунлаг болгодог гэдэгт би итгэдэг. Монгол хүний дээр тэнгэр л
бий. Гэхдээ тэнгэр гэдэг нь одоогийн энэ тоо томшгүй бөөнцөр (бөө нарыг
хэлэв) биш шүү. Монголын орчин үеийн уран зохиолын түүхэнд би анх
бөөгийн тухай “Удган” өгүүллэгээ бичсэн. Буриад, Өвөрмонголоос эхлээд
олон зүйлээс судалгаа хийж байсан. Тэгэхэд одоогийнх шиг архи уудаг
бөөгийн тухай би л лав мэдэхгүй.
-Энх цагт хэдий ч тусгаар
тогтнолын төлөө эмзэглэл тээж, хэрийн хүний уншиж судлахаас халгадаг
түүхийн сэдвийг яагаад та барьж авсан юм бэ?
-Түүхийн зохиол бичнэ гэдэг түвэгтэй нь
үнэн. Хүмүүс бэлэн байгаа юмыг бичихэд амархан гэх байх л даа. Маш их
судалгаа хийх шаардлагатай байдаг. Жишээ нь, би Модунд буу бариулчихвал
тэгээд л өнгөрлөө ш дээ. Эсвэл түүнд скрипт нум бариулчихвал дууслаа ш
дээ. Дэлхийд хоёр янзын нум сум л байсан. Модуны барьж байсан нум скрипт
юм уу, Хүннү нум сум уу гэдгийг би мэдэж байж бичих учиртай. Өнөөдөр
бидний өмсөж байгаа дээлийн зах гэхэд л Манжийн үед гарч ирсэн байдаг
юм. Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн дээл нь лам захтай байсан.
Тусгаар тогтносон улсад амьдарч байгаа хэрнээ яагаад “Тусгаар тогтнолын
төлөө” гэж би бичсэн гэхээр хэдэн зууны тэртээгээс бидэнтэй явж ирсэн
алтан хайрцагны бодлогын үр тархинд минь байгаагийнх. Монголын газар
шороо, үндэсний эрх ашиг, соёл бичиг, тусгаар тогтнолын төлөө үндсэрхэг
үзлээр бичих гол шалт гаан бол өнөөх л төрийн алтан хайрцагны бодлогын
үрийг хойч үеийнхэндээ үлдээх. Өөр хэлээр ярьдаг байна уу, Хятадын
харьяат болно уу хамаагүй. Ямар ч гэсэн тархинд нь нэг юм үлдэх ёстой.
Өнөөдөр Төвд, Уйгар, Өвөрмонголд бослого гараад байхад яагаад Хятадын
урд хилээр тайван байдаг юм бэ. Ажиглаад байхад дандаа бидний үсэрсэн
цус, тасарсан махны хэлтэрхий учраас энэ олон жилийн дараа ч гэсэн цаана
нь нэг юм үлдсэн болохоор л тэр шүү дээ.
-Таныг цаг ямагт хөдөлм өрлөж
байдаг хэтэрхий гэмээр завгүй хүн гэдгийг чинь мэднэ. Гэхдээ гурван
хүүхдээ хүний дайтай өсгөх, хүмүүжүүлэх талд бол хамгийн завтай ээж шиг
цаг гаргадаг бололтой.
-Цаг гаргахгүй байж болохг үй. Өнөөдөр
миний хүүхдээсээ харамласан хэдэн цаг эргээд амьдралынх нь туршид нөхөж
боломгүй алдааны эхлэл болох ч тал бий. Үүнийг цөөнгүй хүний амьдралаас
харж байна. Хаяж болохгүй нэн тэргүүний зүйл бол үр хүүхэд, залгамж үе.
Энэ бол зөвхөн эх хүний юм уу, нэг гэр бүлийн хүрээний асуудал биш.
Цаана нь улс орны залгамж гэж нэг юм бий. Бид яах вэ дээ, үүрдэг ачаагаа
үүрээд л дуусна.
Эх сурвалж "Өнөөдөр" сонин
5:25 AM
|
Labels:
Ярилцлага
|
Subscribe to:
Post Comments (Atom)
- 1980 - 1989
- 1990 - 1999
- 2000 - 2009
- 2010 - 2011
- 2012-2013
- Аян замын тэмдэглэл
- Го.Дашням
- Гэрэл зураг
- Дурсамж
- Дуу
- Дууны үг
- Дүрс бичлэгүүд
- Жүжиг
- З.Эрдэнэбат
- ЗАРЛАЛ
- Зохиолууд
- Зохиолууд - Хятад хэл дээр (Stories in Chinese)
- Зохиолууд (Cолонгос хэл дээр) - Stories in Korean
- Зохиолууд (Англи хэлээр) - Stories in English
- Зохиолууд (Англи хэлээр) -Poem's in English
- Зохиолууд (Монгол хэлээр)
- Зохиолууд (Орос хэл дээр)
- Кино бүтээлүүд
- Мэдээ
- Нийтлэл
- Ном
- Судлал шүүмжлэл
- Судлал шүүмжлэл (Орос хэл дээр)
- Хобби
- Хөгжим
- Шүлгүүд (Орос хэл дээр)
- Шүлэг
- Ярилцлага
- Яруу Найраг
- Д.Пүрэвдорж
- Б.Мөнхболд /хөгжмийн зохиолч/
- Калиграфчин Ц.Бямбажав
- Ш.Өлзийбаяр
- Хөх Гацуурхан Театр
- Газарзүй
- Монгол бичиг
- Зураач Д.Бадам
- Д,Сумъяа
- Үүлэн бор
- Их Мянгат
- Д.Наранцогт
- Мэдээллийн шилдэг сайт
- Адаацаг
- aaaz
- Говь талын эгшиглэн
- Р. Чойном
- Го. Аким
- З. Эрдэнэбат
- Я.Баяраа
- Найман залуу
- Галаарид
- Бадамжав
- Баярхүүгийн Ичинхорлоо
- Сүхзориг
- Болор-Эрдэнэ
- Гантулга
- Монголын Зохиолчдын Эвлэл
- Ш.Баатар
Хубилай хааны хаврын хотод
Танилцуулга
Арван жилийн 47-р сургуульд дунд боловсрол эзэмшин, Холбооны техниккумыг радио электроникийн техникч мэргэжлээр төгссөн. 1998 онд МУИС-ийн Монгол судлалын сургуульд уран зохиол хэл шинжлэлийн мастер зэргийг хамгаалсан.
Шагнал
- Нацагдоржийн нэрэмжит шагнал 2006 он
- Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал 1999 он
- Удвал сангийн нэрэмжит шагнал 2008
- Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал 1999 он
- Удвал сангийн нэрэмжит шагнал 2008
- С.Буянэнмэхийн нэрэмжит шагнал 2009 он
- Утгын чимэг богино өгүүллэгийн наадамд оролцож 12 удаа эхний байруудад шалгарсан.
- Оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2011" шагналт
- Утгын чимэг богино өгүүллэгийн наадамд оролцож 12 удаа эхний байруудад шалгарсан.
- Оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2011" шагналт
Ном
- 2012 он - Дөргөнэ хатны алтан зоос
- 2010 он - Цагаан сүүний домог (Англи хэл дээр)
- 2009 он - Нар хурайлсан хийморь
- 2007 он - Шөнийн танго
- 2005 он - Тэнгэрийн зүүд
- 2005 он - Согоо суман
- 2002 он - Өнчин чавхдас дуулдаггүй
- 1998 он - Мэргэнд буусан чоно
- 1993 он - Удган
- 1987 он - Толгодын шивнээ
- 1985 он - Хараацайн жигүүр
Тайз, дэлгэцийн бүтээлүүд
- 2009 он - "Нүцгэн натур" уран сайхны кино
- 2011 он - Хурдан том болмоор байна
- 2011 он - "Тусгаар тогтнолын төлөө" теле жүжиг
- 1999 он - Тэнгэр мэднэ кино
- 2000 он - Нохойтой нөхцсөн бүсгүй кино
- 2000 он - Цагаан сүүний домог кино
- 2003 он - Мэргэнд буусан чоно балет
- 2008 он - Уулын бяцхан зоргол хүүхдийн балет
Холбоо барих
Хаяг: Монгол, Улаанбаатар хот, "Монголын Зохиолчдын Эвлэлийн Ордон", 210 тоот
Шуудангийн хайрцаг: 54/210620A, Улаанбаатар хот, Монгол Улс
Телефон утас/факс: 976 - 11 - 310333
Утас: 976 - 99249466
Мэйл: tumenbayar_59@yahoo.com
Вэб: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр
Шуудангийн хайрцаг: 54/210620A, Улаанбаатар хот, Монгол Улс
Телефон утас/факс: 976 - 11 - 310333
Утас: 976 - 99249466
Мэйл: tumenbayar_59@yahoo.com
Вэб: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр
Books
1985 - “Sparrow wing” poems
1987 - “Whisper of hills” stories.
1993 - “Shaman” stories
1999 - “The wolf in divination” stories
2000 - “One string makes no voice” stories
2000 - “The legend of egg stone” stories
2005 - “Horse like deer” stories
2005 - “Heaven’s dream” poems
2007 - “Night tango” stories
1987 - “Whisper of hills” stories.
1993 - “Shaman” stories
1999 - “The wolf in divination” stories
2000 - “One string makes no voice” stories
2000 - “The legend of egg stone” stories
2005 - “Horse like deer” stories
2005 - “Heaven’s dream” poems
2007 - “Night tango” stories
2010 - “Tale about mother's milk” stories in English
Movies
1988: “The routine to meeting”
1999: “Heaven knows”
2000: “The girl coming together with dog”
2000: “Legend of white milk”
1999: “Heaven knows”
2000: “The girl coming together with dog”
2000: “Legend of white milk”
Plays
2003: “The wolf in divination “modern ballet
2005: “The log of love” modern dance in nature
2005: Solo show under the topic “The wolf in divination”
2005: “The log of love” modern dance in nature
2005: Solo show under the topic “The wolf in divination”
Songs
“Inseparable heart” music by Enkhbayar
“Lost lottery” by Erdenesukh
“Whose child” by Erdenesukh
“Locked door” by Erdenesukh
“Mother’s milk” by Purevkhuu
“For my spouse” by Enkhbayar
“Praying “ by Enkhbayar
“Cradle song” by Purebkhuu
“Mongol Ger” by Ser-Od
“Let’s dance around bonfire” by Battumur
"Blue wolf of the steppe, I love you" By SH. Ulziibayar
“Lost lottery” by Erdenesukh
“Whose child” by Erdenesukh
“Locked door” by Erdenesukh
“Mother’s milk” by Purevkhuu
“For my spouse” by Enkhbayar
“Praying “ by Enkhbayar
“Cradle song” by Purebkhuu
“Mongol Ger” by Ser-Od
“Let’s dance around bonfire” by Battumur
"Blue wolf of the steppe, I love you" By SH. Ulziibayar
Prizes and place winning in contests
1998: Prize by the Union of Mongolian Writers.
2004: “Honorary labor medal” high prize by the state.
2006: The Natsagdorj prizewinner
2009: The S.Buyannemekh prizewinner
“Delicacy of meaning” state contest of short stories
1989: Movie “The routine to meeting” won the second place in the contest of movie writing organized by Mongolian Railroad.
1993: “The best of tea” 1st and 2nd places
1994: “The legend of inscribed rock” 2nd place
1996: “Heaven’s dream” 3rd place
1997: “Solitude” 3rd place
2000: “Gold coin of queen Turkina” 3rd place
2005: “Uraliin tes mod” 2nd place
1998: “The fellow in white shirt” 1st place in the contest of short stories dedicated to 360th anniversary of Ulaanbaatar
2003: “Thirsty horse” 2nd place in the state contest of short stories.
2006: “Gun galuutai” 4nd place in the state contest of short stories.
“Golden feather” the contest of the best works
2001: “Lonely musician” the best
2002: “The wolf in divination” modern ballet as the best
2003: “Journey without return ticket” the best
2004: “The site of death” the best
2005: “Horse like deer” the best
2004: “Honorary labor medal” high prize by the state.
2006: The Natsagdorj prizewinner
2009: The S.Buyannemekh prizewinner
“Delicacy of meaning” state contest of short stories
1989: Movie “The routine to meeting” won the second place in the contest of movie writing organized by Mongolian Railroad.
1993: “The best of tea” 1st and 2nd places
1994: “The legend of inscribed rock” 2nd place
1996: “Heaven’s dream” 3rd place
1997: “Solitude” 3rd place
2000: “Gold coin of queen Turkina” 3rd place
2005: “Uraliin tes mod” 2nd place
1998: “The fellow in white shirt” 1st place in the contest of short stories dedicated to 360th anniversary of Ulaanbaatar
2003: “Thirsty horse” 2nd place in the state contest of short stories.
2006: “Gun galuutai” 4nd place in the state contest of short stories.
“Golden feather” the contest of the best works
2001: “Lonely musician” the best
2002: “The wolf in divination” modern ballet as the best
2003: “Journey without return ticket” the best
2004: “The site of death” the best
2005: “Horse like deer” the best
Contact
Address: Mongolia, Ulaanbaatar, Building of the Union of Mongolian writers, room 210
Post address: P.O.Box-54/210620A. Ulaanbaatar, Mongolia.
Tel/fax: 976-11-310333
Mobile: 976-99249466
Email: tumenbayar_59@yahoo.com
Web: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр
Post address: P.O.Box-54/210620A. Ulaanbaatar, Mongolia.
Tel/fax: 976-11-310333
Mobile: 976-99249466
Email: tumenbayar_59@yahoo.com
Web: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр
0 comments:
Post a Comment