"Мөрөөдлийн үзэг" тендерт шалгарлаа

Хүүхдэд зориулсан уран бүтээлд 80 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Жил бүр БСШУЯ, ЗГХА.Соёл, урлагийн хорооноос хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн төсөл шалгаруулалтыг зохион байгуулдаг уламжлалтай. 2012 оны босгон дээр зарласан 6 дахь удаагийн төсөл шалгаруулалтын дүн гарлаа.
Уралдаанд хот, хөдөөгийн уран бүтэээлчдийн 20 гаруй төсөл ирсэнээс драмын төрөлд Ховд аймгаас илгээсэн МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Жүгдэрбарамын “Жимсний төгөлд шарилж ургадаггүй”,Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ц.Түмэнбаярын “Мөрөөдлийн үзэг” төслүүд шалгарчээ. "Мөрөөдлийн үзэг" жүжгийг Монгол улсын ардын жүжигчин СГЗ Б.Мөнхдорж найруулан, "Улаанбаатар" чуулгын тайзан дээр тавих бөгөөд СГЗ Б.Жаргал телевизэд зохицуулан найраална.
 Эх сурвалж: http://www.mongolianwriters.com/en/newsaevents/110-----80-----.html 
МЗЭ-ийн цахим хуудас

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews