Олимпод оролцож байгаа манай тамирчид Лондонд




Олимпийн наадмын Монголын багийн шанг байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Ж.Гантөгс татлаа. Өнөөдөр урьдчилсан харваа болсон бөгөөд тэрбээр 669 оноо авч улсын рекордыг шинэчлэн тогтоожээ. Тэрбээр урьдчилсан харваанд 19-р байранд бичигдсэн бөгөөд хасагдах шатанд 46-р байранд бичигдсэн Энэтхэгийн харваач Рахул Банержетэй ончоо үзнэ. Ж.Гантөгс 7 сарын 31-ны 15:00 цагаас хасагдах шатны тулаанаа хийхээр болжээ. Дашрамд дурдахад өнөөдөр 699 оноо авсан БНСУ-ын тамирчин Им Дон Хьюн дэлхийн рекорд тогтоож, Лондоны олимпийн наадмын анхны рекордч боллоо.

Ж.Гантөгс урьдчилсан тэмцээндээ оролцсоны дараа Б.Урантунгалаг 72 сумаа харвалаа. Тэрбээр 652 оноо авсан бөгөөд энэ амжилтаараа 18-р байранд бичигдэж байна. Тэрбээр хасагдах шатны эхний тулаанаа талбайн эзэн орны харваач, 47-рт бичигдсэн Алисон Уильямстай7 сарын 31-ны 10:57 цагт хийнэ.




 Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар сугалаа татсаны дараа, бэлтгэлдээ мордохын өмнө.

Жүдочид бэлтгэлдээ явах гэж байна. Тэд Редбриж цогцолборт бэлтгэл хийж байгаа юм.


 Олимпийн тосгонд мандаж буй Монголын далбаа 







0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews