ЗОХИОЛЧ Д.ЭНХБОЛД: ҮГ БОЛ ХҮНИЙ СЭТГЭХҮЙН ТОЛЬ
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Доржзовдын Энхболдтой ярилцав. Удаан бөгөөд урт үргэлжилсэн энэхүү ярилцлагаараа би түүнтэй гурван сэдвээр ярилцсан юм. Нэгд нь Утга зохиолын тухай, хоёрт нь Америк хэмээх их гүрний тухай, гуравт нь Монгол эх opoн, түүний өнөө ирээдүй, Монгол итгэл бишрэл, Монгол мөрөөдлийн тухай.
Асуулт: - Утга зохиолын өнөө хийгээд ирээдүйн талаар хэдхэн өгүүлбэрт багтаагаад нэг хэлээдхээч хө?
Энхболд: Юуны өмнө олон жилийн өмнө уулзаж учирч ярьж хөөрч явсанаа марталгүй санаж, тэр ч бүү хэл намайгаа тоож харилцан ярилцах хэмжээнд өргөж сэтгэлийн дэм хайрлаж байгаа нөхөртөө баярлаж гялайснаа илэрхийлэе.Эхний асуулт хамгийн ерөнхий асуулт байна гэж ойлгож байгаа тул яг тэр өнгөөр нь хариулахыг хичээе.
Тэмээ гэдэг амьтан байхын цагт бөх нь мөн л байх нь дамжиггүй.Утга зохиол хүмүүний мөн чанар тэгэхээр хүн байх цагт мөнөөх мөн чанар гэж миний нэрлэж байгаа тэр зүйл ч байж л байх болов уу. Иймд одоогоор тэгэх болов уу ингэх болов уу гэсэн ямар нэг бодол надад алга.Өнгө будгийн хувирал зохиролын тухайд бол харин янз бүр л болох байлгүй дээ.Энэ хувирлыг тухайн цагт үед нь амьдарч ажиллаж бүтээж туурвиж явах хүмүүс нь зохируулах байх.
A: Бид бага залуу наснаасаа л утга зохиолд амь амьдралаа зориулна гэж шийдсэн билээ. Тэр хирээрээ ч хаана ч, ямар ч ажил хийж явсан өгүүллэг, нийтлэлээ бичсээр өдий хүрлээ. Гэтэл амьдралаа зориулж яваа тэр зүйл маань "сөнөж мөхөж" байгаа юм шиг л санагдах боллоо. Учир нь монголд ч, баруунд ч ном, ялангуяа уран зохиол уншидаг, жинхэнэ үгийн урлагт шимтдэг уншигчид жилээс жилд цөөрсөөр байна гэж би хувьдаа санаа зовох болов. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
Энхболд: -Ёстой нэг санаа амар амьтан чинь би шүү дээ.Энэ талаар үнэхээр санаа зовдоггүй.Учир нь үг өөрөө цагаа дагаад хувирч байдаг.Үг бол хүний сэтгэхүйн толь юм.Тиймээс тухайн цагт хүн яаж хувирна, үг мөн л тэгж хувирна.Тэгэхээр нэг утгаараа зохиолч л юм бол уургын морь шиг бай гэсэн үг юм уу даа.Гөжүүдлэвэл зүтгүүрээ дагаагүй ачааны богоон шиг л замаасаа гарна гэсэн үг.Гэхдээ нэг их том ан цав шиг хувирал байхгүй л болов уу. Эрдэнэ баавай, Дашдооров гуай хоёрын бичиж байсан үгүүдийг өнөөдөр ч би хэлхэж л байна.Хэрэв би буруу хэлхэж байгаа бол өнөө үе намайг уншихгүй.Тэгэхээр тэр талаа л анхаарна гэсэн үг л дээ.Хэрэв Эрдэнэ баавай Хулан бид хоёр гэж бичээд өөрийн үеийнхэнд уншуулж чадсан бол мань нь Хулангийн нимгэн даашинз гэж бичээд өөрийн үеийнхний анхаарлыг татах гэж оролдоно гэж тайлбарлавал илүү нийцтэй юм уу даа.Тэрнээс утга зохиол бие даасан амьтан гэж бодох л юм бол зүтгүүрээ дагаагүй хэрэг болчихно шүү дээ.Өчигдрийн хүмүүс цагаан будааг зүгээр л цэцэг навчтай түрүүтэй юутай хүйтэй нь холиод идчихдэг байсан бол өнөөгийн бид нар тусад нь тарьж ургуулаад жигнэж болгоод таашааж байна.Маргаашийн хүмүүс яаж ч боловсруулаад гүнцэглэж болно.Гагцхүү цагаан будаа л цагаан будаа хэвээр байсаар байх болно.Үүнтэй ижилсгэж ойлгож болно гэж мунхаглаж байна.Тархи ходоод хоёр орсон зүйлээ боловсруулдаг нэг л үүрэгтэй болохоор нь ингэж хэлж байгаа юм шүү.
A: Гармаа гуайн богино өгүүллэгийн нэгдэл дээр бид анх таарч бие биендээ өгүүллэгээ уншиж байснаас хойш 20 гаруй жил болжээ. Хүн төрөлхтөн ч, монголын нийгэм ч их өөрчлөгдлөө. Уншигчидын сонирхол, сэтгэлгээ, мэдрэмж ч өөрчлөгдлөө. Утга зохиолыг үнэний болоод гоо сайхны эрэл гэхээсээ илүү зугаа цэнгэлийн зүйл, цаг нөхцөөх ч гэх юмуу нэг тийм зүйл мэт харах нь элбэг болж...Зохиолчид ч ийм уншигчидад зориулж бичих нь ихэслээ. Өөрийн тань утга зохиол болоод уншигчид тавьдаг хатуу шалгуур, шаардлага, зарчим гэж ер нь байдаг уу?
Энхболд: -За ёстой уучлаарай өвгөөн.Миний хувьд бусдад шаардлага тавих хэмжээнд хүрээгүй болохоор өөртөө л илүү их шаардлага тавих юм даа.Миний хувьд тунхаглах тунирхах хоёр нэг үндэстэй.Хэрэв би тунхаглаад эхлэх л юм бол маргаашнаас нь гарцаагүй тунирхах болно.Тунирхал бол цагаан тугаа өргөсний хамгийн амьд гэрч.Чиний хэлсэн цаг нөгцөөдөг унтахынхаа өмнө эвшээхийн тулд хүмүүсийн хардаг тэр зүйлийг ном уран бүтээл гэж харах уу тунхаглал гэж харах уу би ингэж л бодож байна.Эргэн тойрноо дахиад анхааралтай хараарай хэн тунирхаж байна.Харин хүн хэн ч бай өөрийгөө тольдон харж байх дуртай.Саятан ч, гэр оронгүй хүмүүс ч боломж л олдвол өөрийгөө нэг тольдчих бодолтой явдаг.Тэр толийг нь л тухайн тухайн цагт нь бэлэн байлгаж байх үүрэг зохиолчдод оногдсон. Би толь үйлдэхийг эрхэмлэхээс бус онол тунхаглал үйлдэхийг хичээдэггүй хойшид ч хичээхгүй.
A: Бичнэ гэдэг бол мэдрэнэ - сэтгэнэ гэсэн үг. Сэтгэнэ гэдэг бол үнэнийг, гоо сайхныг эрнэ хайна гэсэн үг. Монгол нутгийн амьдралын үнэн, хээр талын салхи болоод үнэр шингэсэн мэт өгүүллэгүүд чинь нэгийг бодогдуулдаг увьдастай. Гэтэл амьдарч буй улс орон, нөхцөлөө солиод ирэхлээр хүний сэтгэлгээ, амьдралд хандах хандлага өөрчлөгдөнөөдөө... тэр байтугай соёлын шок гэдэг юм ч болдог гэж байгаа. Зохиолчийн хувьд өөрт чинь тийм юм боловуу? Ер нь бодол сэтгэлгээнд чинь хэр зэрэг өөрчлөлт оров? Хэрэв тийм юм болсон бол яаж, юугаар илрэв, хэрхэн давж туулав?
Энхболд: -Зарим нэг улс тэгж ярьж байсан.Миний хувьд тийм янз бүрийн зүйл тохиолдсонгүй.Амьдарлын өдөр тутамд хадгалагдаж байдаг аар саар зөрчлүүд бол байлгүй яах вэ.Гэхдээ тийм соёлын зөрчлийн хэмжээнд хүрч хямруулсан зүйл болсонгүй.Манай удам говийн Лха гэдэг бурхан тахидаг , тахилын гэр, тэр бурханыг дагадаг хэрэглэл бүрэн бүтэн байсан гэдэг.Тэгээд яахав цаг хувьсаад хувьсгал дэлгэрээд бурхан шүтээн хориглогдоод ирэхээр өвөө маань “Энэ цаг ийм л байхыг шаардаж байгаа хойно бурханаа байдаг газарт нь байлгая “ гэж шийдээд Ганданд өргөсөн юм гэнэлээ.Шүтээний сүмийн баруун эгнээнд арван дөрөвдүгээрт манай тэр бурхан залраастай байдаг байсан юм.Өвөө маань жил бүрийн арван дөрөвний ерөөлд ирж лам нартай зэрэгцэж суугаад ном уншдаг тэгээд; -За бурхандаа ерөөлөө айлтгачихлаа гэдэг байсан юм. Ламын нийгэмд амьдарч байсан өвөө маань намын нийгэмд ингэж зохицсон хэрэг л дээ. Өөрийнхөө л өсгөж үржүүлж байсан малаа малласаар яваад бурхан болсон. Гагцхүү тэр мал нь нэгдлийн өмч , шөл уух дээрээ тулахаар нэгдлийн даргад өргөдөл өргөж цохуулаад шөлнийхөө төлгийг авах жишээний. Нийгэм өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдсөн. Соёлд хандах хандлага сэтгэлгээ өөрчлөгдсөн үү? ? Өөрчлөгдсөн. Гэхдээ өвөө маань тэгтлээ хямарч мансуураад байгаагүй. Би ч бас нэг тиймэрхүү цөлх хүн шиг байгаа юм. Нөгөө талаар илүү бэлтгэгдчихсэн байсан ч байж мэднэ. Хар нялхаасаа л энэ зүгийн уран зохиол уншиж мөрөөдлийнхөө ертөнцийн нэгээхэн булан тохойд энэ нийгэм орчныг байгуулчихсан явсан болохоор тэрнийхээ бодит байдалд ороод цочоогүй ч байж мэднэ.Зүгээр хэлний бэрхшээлээс үүдсэн талх авах гээд дэлгүүрт гацаж ээрч муурах зэрэг өдөр тутмын аар саар зөрчил бол байлгүй яах вэ.Миний тухайд санахын жаргалыг л энэ арван жилд эдэллээ.Санахын жаргал гэдэг эдлэхийн жаргалаас хэдэн арав дахин илүү жаргал байдаг юм байна.Ийм болохоор надад Америкийн он жилүүд маань илүү ихийг өгсөн ухаандаа зуны бөгчим халуунд лагайсан бүдүүн ат унаад явах ч бас л амаргүй шүү дээ.Өнөө золиг чинь таанын нялуун амьсгаагаар хөлс чийхартал амьсгалаж үе үе хэхрээд л хом өөхнийх нь нялцгай халуун ааг, хормой дороос төөнөөд л дээр шатсан нартай, дор шатах шахсан элстэй, дунд нь хөлс ханхалсан бүдүүн ат бид хоёр аахилаж явах тийм амар ажил биш.Харин сэтгэлээрээ хайраараа тийм орчныг бүрдүүлж амьдрах бол огт өөр.Өнөө бүдүүн атнаас чинь ямар ч үнэртэй устай зүйрлэхийн аргагүй бударганы сайхан үнэр ханх тавиад явчихна шүү дээ. Би социализмын үед Зөвлөлтийн олон мэргэжилтэнтэй хамт ажиллаж байсан.Тэр ч бүү хэл Сева гэдэг Еврей, Иванов гэдэг жинхэнэ Орос мэргэжилтэнтэй нэг гэрт нэг майханд амьдарч явлаа.Тэр үед залуу байж гэнэн ч байсан юмдаг уу даа. Өөрийгөө тэднээс тусгаарлаад , би бол Монгол хүн эд бол өөр хүмүүс гэж боддог байхгүй юу. Тэгэж бодоод байснаас болж би өөрөө л ядарсан сэтгэлийн зовлонд орсон. Тэдэнд боолчлогдоод ч байгаа юм шиг нэг л хачин байдалд орчихсон юм. Сүүлдээ тэр байдлаа анзаарч эд нар чинь над шиг л хүмүүс шүү дээ цалингаа авахын тулд авгай хүүхдээ тэжээхийн тулд Оросоор ч болтугай яриад л гэлдэрч яваа над шиг л хүмүүс бид адилхан цалинтай, эд дэд эрдэмтэн цолтой ч над шиг л инженерүүд гэж бодогдоод эхэлсэн чинь инээд хөөр ундраад нөгөө өөрийгөө тусгаарлаад байсан хөшиг нээгдээд огт өөр орчин бий болоод эхэлсэн.Тэгэхээр соёлын ялгаанд ороод сэтгэлээр унаад байгаа хүмүүс ухаан бодлынхоо хүрээг жаахан л тэлчих тэгээд л нөгөө зааг ялгаагаа даваад явчихна.Ингэж л хэлмээр байна даа.
A: Монголын утга зохиол аль хэдийн сөнөсөн, утга зохиолын хүрээлэл илжирч ялзарч, хувь хүний бизнес, цөөн хүний нэр алдар, арав таван төгрөг олох хэрэгсэл боллоо гэж ярьж яваа хүмүүстэй интернет дээр ч, амьдралд ч цөөнгүй таарах боллоо. Энэ талаар?
Энхболд: Сөнө гэдэг үгийг миний мэдэхийн гурван цагт хувирган хэрэглэж болно.Миний мэдэхгүй хэдэн ч цаг дээр хувирдаг байж бас болно.Чи асуултандаа өнгөрсөн цагт оруулан хэрэглэсэн байна.Миний л амьдарсан өнгөрсөн цагт ийм юм болоогүй.Ирээдүй цагт яахыг би таах гэж оролдохгүй. Хүсэхгүй гэсэн үг.Харин СӨНӨХГҮЙ гэсэн утгаар нь бол ирээдүй цагт энэ үгийг би дуртайяа хэрэглэнэ.Өвөө маань надад, “Xүн гурван биетэй” гэж заадаг байсан.Мэсээр урагддаг махан бие байна.Сэтгэлээр урагддаг хий бие байна.Юунд ч урагддаггүй гал бие гэж байна гэж заадаг байсан.Утга зохиол урлаг бол хүний тусгал.Тэгэхээр гал биеийг нь урахын тухайд санашгүй. Харин нөгөө хоёрыг нь бол урж үрж болох л юм биз.Тэглээ гээд СӨНӨВ гэдэг ч юм уу СӨНӨӨВ гэх нь адаглаад нэр томъёоны хувьд дахдаж байна.За бас Монгол утга зохиолын хүрээлэлийн тухайд хөндөгдлөө.Монголын утга зохиол өөрөө нэг том хүрээлэл үүсгэнэ.Тэр том хүрээлэл задарч олон жижиг хүрээлэл болно.Жишээ нь Удвал гуай Чойжилийн Чимид гуай нар тус тусдаа хүрээлэл гэх мэтчилэн явж өгнө.Тэгэхээр энэ хүрээлэлүүдийн чухам аль нь ялзрав гэдэг асуулт гарч байгаа биз.
Би Намдаг гуайн хүрээлэл ялзарна гэдэгт итгэхгүй харин Энхболдоо чиний үүсгэж ядаад яваа цагирагаас ялзралын үнэр ханхлаж байна шүү гэвэл цочино цочихдоо адаглаад дороо дэвхрэнэ.Монголын утга зохиолын ийм олон хүрээ цагирагийн чухам аль нь ялзарч байгаа тухай яривал их урт яриа болно.Би өөрөө энэ том хүрээлэлд чихэлдэн амьдарч олон жил явсан учир ерөнхийд нь багцаалж л байна.Гэхдээ цочихгүй айхгүй байна.Монголын утга зохиол дахь нэг өчүүхэн махан бие урагдаа л биз.
Түүнийг өөр хэн нэгэн биш эзэд нь өөрсдөө урж тасчиж байгаа юм.Ингэхээр чи ч бүү цоч , бүү бусга анд минь.Их утга зохиол өөрөө алдар нэрийг үйлдвэрлэдэг том үйлдвэр. Тэр үйлдвэр зохиолч, яруу найрагч гэдэг алдрыг үйлдвэрлэдэг. Үйлдвэр тэгээд зогсдог боловч хүмүүс цааш нь гар аргаар янз бүрийн тамга тэмдэг үйлдвэрлэсээр байна.Миний хувьд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, Нацагдоржийн шагнал хоёр бол гар аргаар хүмүүсийн үйлдвэрлэсэн хамгийн бодитой шагнал. Би Бавуугийн Лхагвасүрэн гуайг төрийн шагналт, ардын зохиолч, соёлын гавъяат зүтгэлтэн гэдгээс нь мянга дахин илүүтэй БОРЖИГОНЫ БОР ТАЛ нэртэй ухаарал, яруу тансагийн нэгэн цогц оргил болсон яруу найргийг төрүүлж өсгөсөн яруу найрагч гэж хайрлаж хүндэтгэж явдаг.Энэ утгаараа манай утга зохиолын том хүрээлэл дотор утга зохиолын үйлдвэрийн цорын ганц бүтээгдэхүүн үлдсэн нь УРИАНХАЙ гуай. Өрөвдмөөр байна уу. Дэнсний нэг таваг дээр бөөн тэмдэг дор нь тоононы цамхраанд заарцагласан намрын ялаа шиг баахан нөхөд, нөгөө талынх нь уужим ханхай таваг дээр хээрийн салхи шиг эрх чөлөөтэй ганц Урианхай. Ийм дүр зургаас үүдээд уншигчид Утга зохиолыг алдар нэрийн хэрэгсэл болгочихлоо гэж бухимдаад байх шиг байдаг.Угтаа бол тийм биш. Утга зохиолыг харин ч алдар нэрийнхээ хэрэгсэл болгосон ганцхан уран бүтээлч байна тэр хүнийг би нэрлэчихлээ.
A: Утга зохиолоо харийн оронд ч гэсэн "унагачихгүй" явах, хүний нутаг гүний газарт яваа уран бүтээлч нөхдөө цуглуулах, дэмжих зорилгоор хийж, зохион байгуулж яваа зүйлийг чинь харж л явдаг. Сүүлчийн "Уран үгсийн чуулган"-аас бодогдсон бодол, сэтгэгдлийг тань сонсмоор л санагдаж явдаг юм.
Энхболд: УРАН ҮГСИЙН ЧУУЛГАН бол агуулгын хувьд ч хэлбэр талаасаа ч том арга хэмжээ.Өнгөрсөн жил бид Чикагод хийх гэж оролдсон.Ерөнхийдөө зорилгынхоо 51 хувьд хүрсэн гэж бодож байгаа.Энэ 51 хувьд миний оролцоо маш бага байсанд л сэтгэл өвдөж явдаг.Угтаа энэ хувийг Дэнвэр хотын Лхамжав ахлагчтай ТУЛГА нэгдлийнхэн, манай зохиолчдын эвлэлийн захирал Мөнхцэцэг буурал ах Бадарч, яруу найрагч Галсансүх, дотно анд Нямаа, миний эрхэм дүү Бишүүгарам, Тэргэл за тэгээд АНУ-д амьдарч туурвиж яваа зохиолч, яруу найрагч найз нөхөд, дүү нар Чикаго хотноо амьдарч байгаа утга зохиолдоо хайртай дуртай манай монголчууд бий болгосон юм шүү.Тэрэн дээр би морин тэрэгний ч атугай хувь нэмчихсэн бол зорилго маань жар далан хувьтай болчих байсан байх. Гэхдээ дутуу болсон махнаас шүүс гардаг шиг дутуу болсон арга хэмжээнээс дараагийн хүмүүст бас их сайхан хувь үлддэг юм.
Аа ингэх хэрэгтэй юм байна шүү гэсэн. Ингэхээр өнөө жилийн Вашингтонд болох УРАН ҮГСИЙН ЧУУЛГАН бүр ч сайхан болно эрхэм анд цаг боломжтой бол ирээрэй. Энэ бол утга зохиолын сурталчилгаа гэхээсээ илүүтэй монголын утга зохиолын индэр дээрээс өөрийгөө харуулах нэг арга гээд хэлчихвэл илүү оновчтой болно. Гашуун ч гэсэн шударга үнэн энэ. Нөгөө талаар хүмүүс үнэхээр монгол утга зохиол яруу найргаар өлдөж цангачихсан явдаг юм билээ. Цангааг нь гаргах гэсэн оролдлого.
Одоо энэ Чикаго хавьд амьдардаг хүмүүсийн яриаг сонсож байхад том автобус хөлөглөөд Вашингтон явна гэцгээж байна. Бөөнөөрөө очиж яруу найраг өгүүллэг залгилах гэж байгаа нь тэр. Энэ их сайхан. Дараа жил та нар Европод хийж монголчуудынхаа цангааг тайлж бас болно шүү дээ.
A: "Америкийн Монгол Зохиолчид" маань харь хэлний "дарамтанд" нилээд "зовж" явдаг боловуу гэж боддог. Монгол хэлээрээ шүлэг зохиолоо бичмээр байдаг, гэтэл өдөр тутам харь хэлээр ярих, магадгүй бичих ч хэрэг гардаг. Үүнээсээ болоод монгол хэлнийх нь чадвар муудна гэж байхуу?
Энхболд: -Би дээр дурдсандаа, хүн өөрөө л өөрийгөө дарамтанд оруулдаг гэж. Миний хувьд тийм дарамтанд ороогүй гээд хэлчихвэл хэтэрхий биеэ тоосон хэрэг болчдог юм болов уу. Нөхдийгөө ажихад бас тийм айхавтар дарамт ажиглагдахгүй л байгаа юм. Манай Дашбалдан байна.Сарны наагуур өнгөрөх бөөн цагаан тэмээд шиг гээд л жинхэнэ монгол аагаараа шүлэглээд л явж байгаа. Яг Англиар бичвэл гацаж магадгүй л дээ. Азаар би Англиар бичиж сурсангүй.Тэгэхээр гацаа донсолгоо алгаа хө. Тожоо жолооч шиг л замаа хөөгөөд манаргаж явна. Нам намайг Орос хэл сур гэж загнасан толгойгоо маажиж элдэвлэж байгаад сугараад үлдчихсэн, амьдрал Англи хэл сур гэлээ нөгөө л янзаар маажаад л явж байна.Өвөө маань Төвд хэл заах гэж уйгагүй оролдсон би ч толгойгоо уйгагүй маажиж байгаад хагархай ГА ч үгүй л үлдсэн. Хүнд хэлний тодорхой хувь оногддог бололтой минийх аль хэдийн дүүрчихсэн шиг байнаа хө. Тэрүүнтэйгээ л дуусах бололтой.
A: -Хэл гэснээс Монголд монгол хэл маань бүр "холион бантан" болоод байх шиг. Бүгд л гадаад хэлээр ярьдаг - "соёлтой хүмүүс" болох гэдэг ч юмуу яадаг юм, хоёр монгол үг хэлээд л нэг гадаад үг хавчуулж байх жишээтэй. Телевизийн нэвтрүүлгүүдэд монгол хэлээр бичигдсэн нэр хаяг гэж алга. Хэл маань бүр эрлийзжиж гүйцлээ. Монгол уран зохиол монгол хэлээр л бичигдэнэ. Хэрэв хэл нь сөнөчихвөл, бүр тодорхой яривал Африкийн зарим үндэстэн шиг хагас дутуу гадаад хэлнүүдийг хольж хутгаж ярьдаг болчихвол манай соёл - утга зохиол устаж үгүй болно биз дээ энэ чинь?
Энхболд: -Хэлний дархлаа гэж нэг юм байнаа.Эх хэл рүү маань ДОХ орвол л аюултай.Хүүхдүүдийн маань өнөөгийн монгол хэлний төвшин ДОХ руу ихээхэн ойртчихсон байгаа.Санаа зовох зүйл энэ яах аргагүй мөн.Энэ өвчин манай гэр бүлд ч ороод ирчихсэн.Манай гэр бүлд одоо Англи, Немц, Хятад хэл дутуу мөлжсөн яс шиг хэрзийлдэж байна.Тэр таваг дээр Монгол хэлээ тавьчихгүй юмсан гэж бор өвгөн үзэлцэж байна.Хүүхдүүдийн хамгийн том эндүүрэл бол тэр хэлийг дутуу мөлжсөнөө ойлгохгүй байгаад байгаа юм. Харь хэлийг хичнээн л дутуу мөлжинө эх хэлээ төдийчинээ зэрэмдэглэнэ. Гэтэл Хятад хэлийг Бээжинд төрж өсөөд өтөлж яваа хятад хүн ч төгс төгөлдөр мэддэг ч юм уу даа үгүй ч юм уу бүү мэд. Миний нэг найз залуудаа их маягладаг байлаа. Гэртээ аав ээжтэйгээ Оросоор яриад л, -Мам паап гээд л явж өгдөг байлаа.Прощай мой недопытоя песня, прощай мой в красной косынке ч гэж байх шиг. Гранотовый браслёт-ийг уншлаа монголд ингээд биччихдэг зохиолч байдаг ч болоосой гэж ч байх шиг. Би ч тэр нөхрөөрөө их бахархдаг байлаа. Ингээд Орос хэл сурчихгүй муу туучий гээд л өөрийгөө зүхэх.
Одоо бол миний муу найз үр хүүхэддээ, - Эйдээ хэлээ, монгол хэлээ хичээ! Англи хэл яах вэ хувь байвал олдоно гэж захиж суудаг болсноо надад байнга бичдэг юм. Энийг л би эх хэлний дархлаа гэж ойлгоод байгаа юм. Залуу явахад хээнцэрлэx өвчин тусамтгай байдаг. Өнөөгийн залуу нас ч залуу нас л юм хойно тэр өвчнөөр өвдөж л таарна.Тэд чинь нэг ёсондоо бидэнд эрхлээд байгаа юм шүү дээ. Хүүхэд эрхлэлгүй л яахав, харин эрхийн мангар гээч юмыг тусчихаас бид сэргийлж байх үүрэгтэй. Гэхдээ тэднийг загнаж зандраад байвал улам л маяглал руу түлхэнэ. Харин ойлгуулах хэрэгтэй ингэхээр монголоороо монгол ахуйгаа бичих хэрэгтэй болж байгаа юм. Түрэмгийлэлтэй хийх миний гол тэмцэл энэ. Хүүхдүүд маань монгол хэлээ хэдийчинээ сайн мэднэв харь хэлийг төдийчинээ хүндэтгэнэ. Тэгж хүндэтгээд эхэлвэл гар хөлийнхөө үзүүрт харь хэл хагас дутуу хэрэглээд байгаагаа ойлгож хэрэглэх ёстой газар нь хэрэглэдэг соёлд суралцана. Гадаад хэл сурах нь муу зүйл биш. Харин тэр хэл бид улс дотроо, хил дотроо амьдарч байгаа шиг л хил хязгаар дотроо байх ёстой гэдэг энгийн соёлд үр хүүхдээ сургаж дадлагажуулах л бидний үүрэг болоод байна даа хө.
A: -Монголд ч, баруунд ч хүүхэд залуусыг ном уншидаг, номтой нөхөрлөдөг болгоно гээд л байдаг. Гэтэл тэд маань цахим техникийн өмнө сууж хичээлээ хийнэ, цахим ертөнцөөр аялана, найз нөхөдтэй болно, цахим хэрэгслүүдээр "өвч зэвсэглээд" нүд чих нь таглаастай явдаг боллоо. Үүнийг зарим хүмүүс "зоомбийрох" гэж нэрийдэх болж. Тэд бүр сэтгэхээ болилоо. Зүгээр л цахим хэрэгслийн боол боллоо. Цахим хэрэгслүүд тэдэнд бодох, сэтгэх, ажиглах, ухаарах боломж, цаг зав олгохүй байна. Энэ талаар юу боддог вэ?
Энхболд: Анх зохиолыг бие биедээ ярьж хүргэдэг байж. Дараа нь цаас хийж сурсанаар бичиж хүргэдэг болж.Өнөөдөр цахим орчлон бий боллоо.Тэгэхээр энэ хэрэгслийг ашиглах л хэрэгтэй болсон гэсэн үг. Цаас ашигласан шигээ л. Харин ном гэдэг ухагдахуун нь хэвээрээ л байна гэсэн үг. Өнөөдөр маань үздэг номыг илүү шимтэж байна.Тэр нь яахав дээ өнөө л тоглоом энэ тэрээр дэлгэрч байгаа цаг.Хүмүүс өнөөдөр сонсдог ном их авч хэрэглэж байна. Машиндаа за тэгээд аялаж зугаалж байхдаа сонсож байна. Хөгшин залуугүй тийм болчихож. Гэрийн эзэгтэй нар хоолоо хийж байхдаа ном сонсож байх жишээний. Хөдөлгөөнтэй хослож байгаа учир тийм номууд ихэнхидээ хөнгөн чанарын номууд байх юм. Хоол хийнгээ Достоевскийг чагнана гэж байхгүй л дээ. Ерөнхийдөө бол тийм ч их хортой зүйл гэж бодохгүй л байгаа. Хэрэгцээ үүснэ. Хүмүүс ч зохицуулж сурна. Гэхдээ нэг талд нь агуулах дүүрэн утга зохиол байна, нөгөө талд нь уншигч ганцаараа байна. Сонгох эрх нь энэ ганц хүнд байгаа учир түүнд яаж сонгогдох вэ гэдгийг л бодох нь зүйтэй болов уу даа.
A: -Америкт байх хугацаандаа юу юу хийж бүтээв? Ямар зохиол - бүтээл бичив? Тэдгээр уран бүтээлээс чинь ойрын хугацаанд ямар нь хэвлэгдэх гэж байгаа вэ?
Энхболд: -Ер зүгээр суугаагүй. Гэхдээ овойж оцойтол хийж чадсангүй.Дээр хэлсэн нэг роман бичиж байгаа гэж түүнийгээ гижигдээд л завсраар нь тууж өгүүллэгийн ганц нэг ном бэлдээд л… Xарьж байгаад хэвлүүлнэ гэж бодоод л явж байна даа хө.
10:09 PM
|
Labels:
З.Эрдэнэбат
|
Subscribe to:
Post Comments (Atom)
- 1980 - 1989
- 1990 - 1999
- 2000 - 2009
- 2010 - 2011
- 2012-2013
- Аян замын тэмдэглэл
- Го.Дашням
- Гэрэл зураг
- Дурсамж
- Дуу
- Дууны үг
- Дүрс бичлэгүүд
- Жүжиг
- З.Эрдэнэбат
- ЗАРЛАЛ
- Зохиолууд
- Зохиолууд - Хятад хэл дээр (Stories in Chinese)
- Зохиолууд (Cолонгос хэл дээр) - Stories in Korean
- Зохиолууд (Англи хэлээр) - Stories in English
- Зохиолууд (Англи хэлээр) -Poem's in English
- Зохиолууд (Монгол хэлээр)
- Зохиолууд (Орос хэл дээр)
- Кино бүтээлүүд
- Мэдээ
- Нийтлэл
- Ном
- Судлал шүүмжлэл
- Судлал шүүмжлэл (Орос хэл дээр)
- Хобби
- Хөгжим
- Шүлгүүд (Орос хэл дээр)
- Шүлэг
- Ярилцлага
- Яруу Найраг
- Д.Пүрэвдорж
- Б.Мөнхболд /хөгжмийн зохиолч/
- Калиграфчин Ц.Бямбажав
- Ш.Өлзийбаяр
- Хөх Гацуурхан Театр
- Газарзүй
- Монгол бичиг
- Зураач Д.Бадам
- Д,Сумъяа
- Үүлэн бор
- Их Мянгат
- Д.Наранцогт
- Мэдээллийн шилдэг сайт
- Адаацаг
- aaaz
- Говь талын эгшиглэн
- Р. Чойном
- Го. Аким
- З. Эрдэнэбат
- Я.Баяраа
- Найман залуу
- Галаарид
- Бадамжав
- Баярхүүгийн Ичинхорлоо
- Сүхзориг
- Болор-Эрдэнэ
- Гантулга
- Монголын Зохиолчдын Эвлэл
- Ш.Баатар
Хубилай хааны хаврын хотод
Танилцуулга
Арван жилийн 47-р сургуульд дунд боловсрол эзэмшин, Холбооны техниккумыг радио электроникийн техникч мэргэжлээр төгссөн. 1998 онд МУИС-ийн Монгол судлалын сургуульд уран зохиол хэл шинжлэлийн мастер зэргийг хамгаалсан.
Шагнал
- Нацагдоржийн нэрэмжит шагнал 2006 он
- Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал 1999 он
- Удвал сангийн нэрэмжит шагнал 2008
- Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал 1999 он
- Удвал сангийн нэрэмжит шагнал 2008
- С.Буянэнмэхийн нэрэмжит шагнал 2009 он
- Утгын чимэг богино өгүүллэгийн наадамд оролцож 12 удаа эхний байруудад шалгарсан.
- Оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2011" шагналт
- Утгын чимэг богино өгүүллэгийн наадамд оролцож 12 удаа эхний байруудад шалгарсан.
- Оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2011" шагналт
Ном
- 2012 он - Дөргөнэ хатны алтан зоос
- 2010 он - Цагаан сүүний домог (Англи хэл дээр)
- 2009 он - Нар хурайлсан хийморь
- 2007 он - Шөнийн танго
- 2005 он - Тэнгэрийн зүүд
- 2005 он - Согоо суман
- 2002 он - Өнчин чавхдас дуулдаггүй
- 1998 он - Мэргэнд буусан чоно
- 1993 он - Удган
- 1987 он - Толгодын шивнээ
- 1985 он - Хараацайн жигүүр
Тайз, дэлгэцийн бүтээлүүд
- 2009 он - "Нүцгэн натур" уран сайхны кино
- 2011 он - Хурдан том болмоор байна
- 2011 он - "Тусгаар тогтнолын төлөө" теле жүжиг
- 1999 он - Тэнгэр мэднэ кино
- 2000 он - Нохойтой нөхцсөн бүсгүй кино
- 2000 он - Цагаан сүүний домог кино
- 2003 он - Мэргэнд буусан чоно балет
- 2008 он - Уулын бяцхан зоргол хүүхдийн балет
Холбоо барих
Хаяг: Монгол, Улаанбаатар хот, "Монголын Зохиолчдын Эвлэлийн Ордон", 210 тоот
Шуудангийн хайрцаг: 54/210620A, Улаанбаатар хот, Монгол Улс
Телефон утас/факс: 976 - 11 - 310333
Утас: 976 - 99249466
Мэйл: tumenbayar_59@yahoo.com
Вэб: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр
Шуудангийн хайрцаг: 54/210620A, Улаанбаатар хот, Монгол Улс
Телефон утас/факс: 976 - 11 - 310333
Утас: 976 - 99249466
Мэйл: tumenbayar_59@yahoo.com
Вэб: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр
Books
1985 - “Sparrow wing” poems
1987 - “Whisper of hills” stories.
1993 - “Shaman” stories
1999 - “The wolf in divination” stories
2000 - “One string makes no voice” stories
2000 - “The legend of egg stone” stories
2005 - “Horse like deer” stories
2005 - “Heaven’s dream” poems
2007 - “Night tango” stories
1987 - “Whisper of hills” stories.
1993 - “Shaman” stories
1999 - “The wolf in divination” stories
2000 - “One string makes no voice” stories
2000 - “The legend of egg stone” stories
2005 - “Horse like deer” stories
2005 - “Heaven’s dream” poems
2007 - “Night tango” stories
2010 - “Tale about mother's milk” stories in English
Movies
1988: “The routine to meeting”
1999: “Heaven knows”
2000: “The girl coming together with dog”
2000: “Legend of white milk”
1999: “Heaven knows”
2000: “The girl coming together with dog”
2000: “Legend of white milk”
Plays
2003: “The wolf in divination “modern ballet
2005: “The log of love” modern dance in nature
2005: Solo show under the topic “The wolf in divination”
2005: “The log of love” modern dance in nature
2005: Solo show under the topic “The wolf in divination”
Songs
“Inseparable heart” music by Enkhbayar
“Lost lottery” by Erdenesukh
“Whose child” by Erdenesukh
“Locked door” by Erdenesukh
“Mother’s milk” by Purevkhuu
“For my spouse” by Enkhbayar
“Praying “ by Enkhbayar
“Cradle song” by Purebkhuu
“Mongol Ger” by Ser-Od
“Let’s dance around bonfire” by Battumur
"Blue wolf of the steppe, I love you" By SH. Ulziibayar
“Lost lottery” by Erdenesukh
“Whose child” by Erdenesukh
“Locked door” by Erdenesukh
“Mother’s milk” by Purevkhuu
“For my spouse” by Enkhbayar
“Praying “ by Enkhbayar
“Cradle song” by Purebkhuu
“Mongol Ger” by Ser-Od
“Let’s dance around bonfire” by Battumur
"Blue wolf of the steppe, I love you" By SH. Ulziibayar
Prizes and place winning in contests
1998: Prize by the Union of Mongolian Writers.
2004: “Honorary labor medal” high prize by the state.
2006: The Natsagdorj prizewinner
2009: The S.Buyannemekh prizewinner
“Delicacy of meaning” state contest of short stories
1989: Movie “The routine to meeting” won the second place in the contest of movie writing organized by Mongolian Railroad.
1993: “The best of tea” 1st and 2nd places
1994: “The legend of inscribed rock” 2nd place
1996: “Heaven’s dream” 3rd place
1997: “Solitude” 3rd place
2000: “Gold coin of queen Turkina” 3rd place
2005: “Uraliin tes mod” 2nd place
1998: “The fellow in white shirt” 1st place in the contest of short stories dedicated to 360th anniversary of Ulaanbaatar
2003: “Thirsty horse” 2nd place in the state contest of short stories.
2006: “Gun galuutai” 4nd place in the state contest of short stories.
“Golden feather” the contest of the best works
2001: “Lonely musician” the best
2002: “The wolf in divination” modern ballet as the best
2003: “Journey without return ticket” the best
2004: “The site of death” the best
2005: “Horse like deer” the best
2004: “Honorary labor medal” high prize by the state.
2006: The Natsagdorj prizewinner
2009: The S.Buyannemekh prizewinner
“Delicacy of meaning” state contest of short stories
1989: Movie “The routine to meeting” won the second place in the contest of movie writing organized by Mongolian Railroad.
1993: “The best of tea” 1st and 2nd places
1994: “The legend of inscribed rock” 2nd place
1996: “Heaven’s dream” 3rd place
1997: “Solitude” 3rd place
2000: “Gold coin of queen Turkina” 3rd place
2005: “Uraliin tes mod” 2nd place
1998: “The fellow in white shirt” 1st place in the contest of short stories dedicated to 360th anniversary of Ulaanbaatar
2003: “Thirsty horse” 2nd place in the state contest of short stories.
2006: “Gun galuutai” 4nd place in the state contest of short stories.
“Golden feather” the contest of the best works
2001: “Lonely musician” the best
2002: “The wolf in divination” modern ballet as the best
2003: “Journey without return ticket” the best
2004: “The site of death” the best
2005: “Horse like deer” the best
Contact
Address: Mongolia, Ulaanbaatar, Building of the Union of Mongolian writers, room 210
Post address: P.O.Box-54/210620A. Ulaanbaatar, Mongolia.
Tel/fax: 976-11-310333
Mobile: 976-99249466
Email: tumenbayar_59@yahoo.com
Web: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр
Post address: P.O.Box-54/210620A. Ulaanbaatar, Mongolia.
Tel/fax: 976-11-310333
Mobile: 976-99249466
Email: tumenbayar_59@yahoo.com
Web: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр
0 comments:
Post a Comment