НАМАР ОРОЙН ДУУ

Будар будар салхинд
Бутны толгой бөхөлзөнө
Буйдхан ганц гэрийн
Өрх дээвэр сэвэлзэнэ.

Хатсан тойрмын буйрнаас
Хуурай мараа хуйларна
Ховоо татах бүсгүйн
Алчуур хормой дэрвэлзэнэ.

Тормон тэмээний гунганаа
Тооройн говиос гэгэлзэнэ
Тогтож чадахгүй сэтгэл
Толгод тойрон дэгэлзэнэ

Улаанбаатар
1991-4-30

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews