Нүүдэл

Номхон тэмээдийн бөх шиг
Намхан бор толгод
Толгод толгод өртөөлсөөр
Торолзон ойртох нүүдэл
Нүүдэл нүүдлийн чанд
Нүцгэн хөх уул
Нүцгэн уулын оройд
Нүүгэтэл шарах наран
Өнжин шарах наранд
Өмссөн дээл гандана
Өөжин бүүвэйд үнэгчлэх
Өөдөсхөн үр минь ч гундана
Нутгийн аалиа аргадсан
Номхон боргил заяа минь
Нохой гаслам халуунд
Нүүхгүй гээд ч яахав дээ

Улаанбаатар
1992-7-10-8-21

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews