Энэ намрын сүүлчийн зураг

Айсуй өвлийн сүрэнд ихэмсэг намар сөгдөж
Алтан шаргал навчсаа өлмийд дэвсэн гуниглана
Огторгуй дүүрэн хөвөх цагаан үүлсийн дунд
Орь ганцаар дэвэх хунгийн жигүүр тамиргүй

Хэсүүлч салхи хөлөглөсөн
миний жолоогүй хүсэл
Хэн ч юм бэ чамаас л
хайр нэхэн ганихарна
Хөвөлзөх сэтгэлийн гүнд
чиний л зураг амилахад
Хөхрөх тэнгэрийн уудам дахь
шувуудын дуу өнчирнө.

Улаанбаатар
1999 он

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews