Мэнгэ

Гал халуун хайрандаа
Шатаж үхэхийн цагт
Гамшигт дурлалын амт
Гашуун үнэнийг шингээсэн
Аз эзийн нулимс болж
Алаг нүднээс минь унана би
Зүрхний гуниг тоссон
Зүүдэн хар мэнгэ болж
Саруул царайг чинь тодруулан
Хацар дээр чинь ургана
Эрлэг хараад эгдүүцмээр
Ихэмсэг охид ч анзаармаар
Эгэлхэн атлаа ад нөхцсөн
Ийм л нэгэн мэнгэ болно би
Орчлонг орхин одохын чинь цагт
Од болж харвана.
Тайлагдашгүй нууц
Таавар болоод оньсого
Тамд ч хамт, диваажинд ч хамт
Тавилан заяаны чинь ганц мэнгэ болно би

Улаанбаатар
1991-1-6

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews