* * *

Уулзалгүй удахад
сэтгэл нэг л гансраад...
Уйтгартай ч юм шиг
жаргалтай ч юм шиг
чамайгаа үгүйлээд...
Гэнэ гэнэхэн уйлмаар ч... дуулмаар ч...
Гэрэвшиж бишүүрхээд буцаж гүймээр ч...
Тогтож чадахгүй догдолж дэвхцэх зүрх минь
Товчоо олохгүй энгэрээ тэмтчих гар минь
Дуу алдам, торгон агшныг хүсээд байна
Дурлалд живж,
тачъяангуйн тэнгэрт хөвмөөр байна
Шимширтэл санасан элгээ дэвтээж
шүүрс алдмаар...
Шунаг уруул, зөөлөн гарт чинь үнгэгдмээр...

Хайр асгарах энгэрт минь
нялхран нялхран эрхлээч дээ
Халуу шатсан цээжинд минь
ивлэн ивлэн эрхлээч дээ
Чамдаа би цэцэг шиг дэлгэрье,
хайрт минь
Чинийхээ сульдтал жаргахыг
чимчигнэтэл мэдэрье, даанч сайхан!

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews