Цагаан сүүний домог

Ц.Түмэнбаярын “Цагаан сүүний домог” өгүүллэг нь дайн тулаан, хайр энэрэл, хүнд л байж болох хамгийн хүчит мэдрэмж-үр хүүхдээ хайрлах сэтгэлийнхээ төлөө амиа зольж байгаа тухай эмгэнэлт түүхийг өгүүлж байна.
Уг өгүүллэгт нүүдэлчин-цэрэг эрсийн амьдрал ба зохиолын баатар бүсгүйг шаналгах хийсвэр үзэгдлээр илрэх бодит явдал, зөн билиг хоёр гайхалтай сүлжилджээ. Зохиогч аман домгийн хэлбэрийн уламжлалт найруулгыг хадгалан ер бусын ур чадвартайгаар зохиомжоо өгүүлэхдээ, дундад зууны Монголын түүхэнд нэлээд түгээмэл түүх болох ойрод, халхуудын дундах ах дүүсээ хүйс тэмтэрсэн дайны явцыг тусгаж чадсан байна. Энэ дайн төрөөгүй хүүхдэд хүртэл үхлийн гамшиг тарьж байжээ.
Өгүүллэг хэмжэний хувьд томгүй, цөөхөн дүрүүдийн нь зан чанар бичигдсэн орчноо бүрнээ илтгэдэггүй. Гэвч цөөн оновчтой шинж тэмдгээр баатруудын дотоод ертөнцийг таних, тэдний шаналал энэллийн гүнийг тод мэдрэх боломж уншигчдад олгож байна.

Зохиогчийн ийм гайхалтай амжилт нь сэтгэл зүйн нарийн арга хэрэглэсний үр дүн юм.
Нэн түрүүн, дээд зэргийн үгсийг өндөр түвшинд хэрэглэж, үйл хөдлөлийн холбогдолт үгсээр баатруудынхаа дотоод ертөнцийг дүрсэлж байна. Шарбаатарын огцом хөдөлгөөн, мориных нь гүйн хар алхаа зэрэг нь бидэнд залуу вангийн тухай түүний бодол санааг тоочсоноос илүү тодорхой тусалж байна.
Шарбаатарын хатны тухайд, зохиогч дээрхээс тэс өөр, идэвхгүй үйл үгс ашиглажээ. Хатны гар сул унжиж, нулимс нь алгуурхан урсаж байна. Эндээс үзэхэд эр-идэвхтэй, эм-сул гэсэн дорно дахины /хятад/ зарчим онол мэдрэгдэх аж.
Европ хүнд гайхалтай санагдах нэг тал нь Ц.Түмэнбаярын барил, Х.Л.Борхес, Г.Г.Маркес нарын зэрэг латинамерикийн зохиолчдын богино өгүүллэгт илэрдэг энгийн амьдралаас бодит бус, хийсвэрлэлд шилжих дотоод утгын аясыг санагдуулж байгаа явдал юм.


А.Гроховская
Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн Монгол хэл судлалын тэнхим


0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews