Ц. Түмэнбаярын өгүүллэг дэх эмэгтэйчүүдийн хувь тавилан
XX зууны 80-аад оноос Монголын утга зохиолд дүрслэлээс сэтгэл зүй рүү чиглэх хандлага эрс харагдах болсон. Сэтгэл зүйн өгүүллэгийг бүтээх нь маш нарийн, зөрчилт үйл явц юм. Монголын утга зохиолд бүхий л түүхийнх нь явцад хүний дотоод сэтгэл рүү өнгийсөн хэдхэн зохиол байсан. “Монголын уламжлалт үгийн урлахуйд хүний хувийн амьдрал руу өнгийн сонирхохыг үл таашаадаг байсан бол хүний нарийн мэдрэмж, сэтгэлийн шаналал зовлонг маш анхааралтай ажиглан дүрслэх нь Орос, Европын утга зохиолын онцлог юм. 80-аад оноос Монголын утга зохиолд эхэлсэн сэтгэл зүй рүү хандсан зохиогчийн тэмүүллийг Орос, Европын сонгодог утга зохиолтой нягт холбоотой байснаар тайлбарлахаас гадна дайны дараах жилүүдийн Монголын нийгэмд гарсан өөрчлөлттэй холбон тайлбарлаж болох юм ” гэж Оросын нэрт эрдэмтэн Л.Г.Скородумова бичжээ.
Хамгийн анх хайр дурлал, хүний сэтгэлийн шаналал, зовлонгийн тухай XX зуунд яруу найрагч Д. Равжаа (1803– 856) бүтээл туурвилдаа илэрхийлжээ. XX зуунд үүнийг Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж (1906–1937), яруу найрагч Б. Явуухулан(1929–1982), үргэлжилсэн үгийн мастер С.Эрдэнэ(1929– 1999) нар үргэлжлүүлсэн. Зохиолч Д. Батбаярын “Цахилж яваа гөрөөс” тууж 1984 онд хэвлэгдэн гарсан нь хамгийн анхны сэтгэл зүйн зохиол бөгөөд зохиолч энэ туужаараа төрийн шагнал хүртжээ.
“Гол зөрчил хайрын гурвалжинг тойрон өрнөх бөгөөд гол дүрүүдийн дотоод сэтгэлийн өчил маягаар бичигдсэн байна. Монголын утга зохиолд анх удаа хүний сэтгэлийн дотоод ертөнцийг ийнхүү нарийн гаргажээ. Зохиогч хайрын гурвалжинд хүмүүсийн хоорондын харьцааны хамгийн эмзэг цэгийг маш нарийн хөндөн дүрсэлжээ.”
Зохиолч Ц. Түмэнбаярыг орчин үеийн Монголын утга зохиолын энэ чиглэлийн төлөөлөгч гэж болно. С.Эрдэнийн шавь тэрээр утга зохиолд яруу найрагчаар хөл тавьсан боловч ердөө л“Цэцгийн сүү”, “Тэнгэрийн зүүд” гэсэн яруу найргийн хоёр ном гаргасан байна. Үндсэндээ хүүрнэл зохиол руу хандаж, “Удган”, “Мэргэнд буусан чоно”, “Өнчин чавхдас дуулдаггүй”, “Өндгөн чулууны домог” зэрэг өгүүллэгийн номоо гаргажээ. “Цайны дээж” өгүүлэг нь кино зохиол болсон ба “Мэргэнд буусан чоно” өгүүлэг нь Монголын анхны телевизийн бүжгэн жүжиг болжээ.
Ц. Түмэнбаярын уран бүтээлийн гол сэдвийн нэг нь эмэгтэй хүний тавилан бөгөөд чухам энэхүү сэдэв түүний олон зохиолд илэрдэг. Гэхдээ энд би түүний “Цагаан сүүний домог”, “Удган”, “Уралын тэс мод” гэсэн гурван зохиолыг голлон үзье.
1413–1414 оны дорнод Монгол болон Ойрдын вангуудын дайныг харуулсан “Цагаан сүүний домог” өгүүллэг нь хүний сэтгэл зүйг илүү нарийн гүнзгий дүрсэлснээрээ онцлог бөгөөд зуны сайхан өдрийг дүрсэлсэн нь тулгар хоёр бүсгүй – Ойрдын хан Шарбаатарын хатан Насан, олзны бүсгүйн өвдөлт түргэссэнтэй үл авцалдан эрс зөрчилдөж байна. Үйл явдал хэрхэн эхэлснийг өгүүллэгийн дунд хэсэгт дурдсанаас уншигч олзны бүсгүй Монголжингийн нөхөр Ойрдын хан Шарбаатарт алуулж тэрээр олзлогдсоныг мэдэх бөгөөд Шарбаатар олзны бүсгүйгээс охин гарвал түүнийг амьд үлдээж, харин өөрийн хатнаас хүү төрвөл Халхуудтай хийж буй дайнаа зогсоох зарлиг буулгадаг. Хоёр бүсгүйгээс хүү охин солигдон төрж, тэр хоёр хүүхдүүдээ сольдог. Шарбаатар хоёр хүүхэд солигдсоныг таамагласан ч сүүлчийн амьсгалаа тасалж буй эхнэрийнхээ хүсэлтийг биелүүлж хоёр хүүхдийг Монголжинтэй амьд үлдээж, өөрийн хатнаас хүү гарсан гэж тунхаглана. Энэ зохиолын уран сайхны дүрслэл нь амьсгал нь тасарч буй хатны хөхнөөс асгаран буй эхийн цагаан сүү нь зохиолын төгсгөлд – нар мандахын өмнө дорно зүгээс туяардаг – сүүн цагаан туяа гэсэн зүйрлэл болдог.
Зохиолч Ц. Түмэнбаярын “Удган” өгүүллэгийг бэсрэг тууж гэж нэрлэвэл илүү зохистой. Зохиолын гол төв нь Тангуд чавганцын энэ хорвоод мэндэлснээс авахуулаад орхин явах хүртэлх бүхий л амьдрал юм. Зохиолын гол баатар удган бөгөөд уг зохиол Монголын нийгэмд шашны янз бүрийн итгэл үнэмшил, тэр тусмаа бөө мөргөлд сонирхож эхэлсэн 1993 онд хэвлэгдсэн. Нэр нь зохиолд юун тухай өгүүлэх гол санааг илтгэх бөгөөд удган гэсэн хэдэн арав дахин давтагдсан энэ л үг зохиолын утга санааг уялдуулан холбож өгнө.
Нэгдүгээр хэсэгт зохиогч Тангуд гэсэн гол баатрынхаа нэрийг гаргасан хэдий ч түүнийг Монголын уламжлал ёсоор сахил хүртэж үсээ хусуулсан эмэгтэйг нэрлэдэг – чавганц гэж тодорхойлсон. Энд зохиогч Тангуд эмгэний гадаад төрхийг дух руу нь унжсан алчуур, хумсных нь завсраар хир, шороо шигсэн хав хар гар гэхчлэн тодорхой шинжийг нь онцлон үйл явдал дунд товч дүрслэх аргыг хэрэглэсэн. Тангуд чавганц золбин нохдоос булааж авсан өттэй хонины толгой идэх бөгөөд цаашлан түүний аймшгийн овоохойг дүрсэлсэн нь гол баатраа тодорхойлсон бас нэг арга юм. Хар – гэдэг үгийг олонтаа хэрэглэсэн нь учиртай. Монгол хэлэнд энэ үг нь – ядуу, харийн, хоосон гэх зэрэг олон утгатай бөгөөд энэхүү нарийн дүрслэлийг зохиолын эхэнд, мөн төгсгөлд Тангуд чавганцын аймшигт үхлийг гаргахдаа хэрэглэжээ.
Цаашдын зохиомжийн өрнөл хоёрдох хэсэгт явагдах бөгөөд зохиогч уншигчийг Тангуд эмгэний амьдралын эхлэл - өнчин охин омгийнхаа удган болж буй зохиолын эхлэл рүү хөтлөх ба ёслол үйлийг чанд гүйцэтгэн омог отгоо сахин хамгаалж буй удганд байх ёстой бүхэн – цаа бугын арьсаар хучсан өөрийн гэсэн урц, буга, гөрөөсний элдэн зөөлрүүлсэн арьсан дэвсгэр дээр унтаж, бүлга, минжин хөнжлөөр хучлага хийж буй зэргийг тухайлан гаргасан байна.
Гэхдээ махбодиос бүтсэн хүн л болохоор Тангуд удган залуу анчинд дурлаж, ганцхан шөнө түүний тэвэрт өнгөрүүлэн хүү төрүүлж буйгаар зохиолч туужийнхаа өрнөлийг гаргажээ. Отог омгийнхан нь хүүг тэнгэрийн хишиг гэж үзнэ. Харин сэтгэл дотор нь эх хүн, удган гэсэн хоёр ертөнц тэмцэлдсэн Тангуд өөрөө хүүгээ нэг бол зодож, нэг бол хэт их эрхлүүлэн эрс тэс хандана. Ийнхүү өгүүлэл, эрэгцүүллийн аргыг хослуулснааар зохиолч Ц.Түмэнбаяр үйл явдлын тайллыг гаргана. Хүү өсөн том болж, эцэг шигээ анчин болдог. Энд түүний эцгийг яг чонынх шиг ер бусын гярхай харцтай гэж дүрсэлсэн уран сайхны арга их чухал үүрэгтэй. Олон жилийн хойно Тангуд эмгэн өөр дээр нь яг л тийм харц тусч буйг мэдрэх ч энэ нь хүүгийнх нь юм. Зохиогч хүү нь яг л эцэг шигээ ээжийгээ байнга орхин явж буйг нөхцөл байдлын дахин давталтын аргаар үзүүлж уншигчийн анхаарлыг татжээ. Энэ нь зохиогчийн нуршилгүй, нарийн тохирсон үг хэрэглэдэг өөрийн гэсэн арга юм. Онгод тэнгэртээ хандан хүүгээ алга болсныг, хэзээ ч эргэн ирэхгүйг нь мэдсэн Тангуд эмгэн омог отгоо орхин хүүгээ хайхаар таньж мэдэхгүй харь нутгийг зорьдог. Хугаран унасан удган мод Тангуд эмгэний бөө мөргөлийн ажил төгсгөл болсныг илтгэнэ.
Өөрийг нь таньж мэдэхгүй, хаанаас хэзээ ирснийг нь мэдэхгүй харийн хүмүүсийн дунд, харь нутагт Тангуд эмгэн нас нөгчиж буй нь үйл явдлын тайлал юм.
Хэл зүйн хэлбэрийн хувьд асуудал дэвшүүлж байгаа болохоор энэхүү туужийн төгсгөлийг нээлттэй гэж үзэж болох хэдий ч, мөн чанарын хувьд “Ямар ч гомдол доромжлолыг тэвчихэд бэлэн тэрээр аз жаргалтай хүмүүсийн баяр хөөрийг азгүй нэгний доромжлол гэж үзэн тэднийг хараан зүхэхдээ тайтгарлыг олдог байсан байж болох юм” гэсэн зохиогчийн байр суурийг тодорхойлсон гүн ухааны өгүүлэл юм.
Зохиолчийн “Уралын тэс мод” өгүүллэг агуулга, зохиомжоороо дээрх туужтай төстэй. Зохиолын нэр нь гол санааг гаргах бөгөөд гол дүр нь орос эмэгтэй Наташа. Зохиолч “Тэр л гудамжаар өвөл зунгүй зузаан ноосон алчуур, цэрэг хөвөнтэй куртик, урт ноосон банзалтай орос авгай хэсүүчилдэг байлаа. Тэрээр дандаа цэрэг халуун сав үүрч явах бөгөөд хажуугаар нь өнгөрөх хүмүүсийг оросоор хараан чулуу нүүлгэнэ” гэж яг “Удган” туужийнх шиг өгүүллэгийн эхэнд гол баатраа танилцуулжээ.
Тэгээд зохиолын одоогоос алс тэртээх он жил рүү буцан очно. Уралд төрсөн Наташа оросын тосгоны бусад охидын адилаар дуулан бүжиглэж, сайн хүнтэй суухыг мөрөөднө. Тэс модны цагаан цэцэг, улаан жимс өгүүллэгт хайр сэтгэл, аз жаргалтай амьдралын бэлэг тэмдэг болдог. Наташа Ваня хоёр хүүтэй болж, он жил харвасан сум шиг өнгөрсөөр дэлхийн хоёрдугаар дайн эхэлж, нөхөр нь фронтод яваад эргэж ирсэнгүй. Харин Наташа хүүгээсээ алс холын Монголд, Улаанбаатарын цэргийн эмнэлэгт байгаа тухай захиа аван шуудхан замд гарч хүү дээрээ ирнэ. Цэргийн эмнэлэгт хүүгээ олж, өдөр бүр хүүдээ цэргийн халуун саванд цай авчирч, асарч сувилсан боловч хүүгээ алдана. Өнчирч үлдсэн түүнд амьд явах утгагүй болж, танихгүй гудамжаар хэсүүчлэн, сайн санаатай нэгнийд хоног төөрүүлж явсаар хүүгийнхээ шарил дээр амьсгал тасарна.
Эхлээд урвуу байдлаар өгөгдсөн зохиолын санаа тайлагдаж, өрнөн эцэст нь учир шалтгааны холбоос бүхий төгсгөлд хүрдэг. Тэс модны цэцэг, жимс гэсэн уран сайхны нарийн хэсэг, зохиолчийн үе үе сонсдог “Уралын тэс мод” дуу нь гол баатраа илүү тод томруун гаргахад дөхөм болсон.
Дээр авч үзсэн гурван өгүүллэгийн санаа, дүр нь эдгээр зохиолын гол санаа болох – эхийн хайр нь нийгмийн ямар ч хурдасгагч хүч, шашны ямар ч итгэл үнэмшлээр хугалж нугалахааргүй тийм их хүчтэй, хязгааргүй гэдгийг илэрхийлэхэд захирагджээ. Энэхүү эхийн хайр нь яс үндэс хамааралгүй дэлхий ертөнцийн бүх л эхчүүдийн онцлог билээ.
Ц. Түмэнбаяр эх хүний амьдрал үр хүүхэдтэйгээ салшгүй холбоотой гэдгийг өөрийн зохиолын гол баатруудынхаа хувь тавилангаар харуулж чаджээ.

Subscribe to:
Post Comments (Atom)
- 1980 - 1989
- 1990 - 1999
- 2000 - 2009
- 2010 - 2011
- 2012-2013
- Аян замын тэмдэглэл
- Го.Дашням
- Гэрэл зураг
- Дурсамж
- Дуу
- Дууны үг
- Дүрс бичлэгүүд
- Жүжиг
- З.Эрдэнэбат
- ЗАРЛАЛ
- Зохиолууд
- Зохиолууд - Хятад хэл дээр (Stories in Chinese)
- Зохиолууд (Cолонгос хэл дээр) - Stories in Korean
- Зохиолууд (Англи хэлээр) - Stories in English
- Зохиолууд (Англи хэлээр) -Poem's in English
- Зохиолууд (Монгол хэлээр)
- Зохиолууд (Орос хэл дээр)
- Кино бүтээлүүд
- Мэдээ
- Нийтлэл
- Ном
- Судлал шүүмжлэл
- Судлал шүүмжлэл (Орос хэл дээр)
- Хобби
- Хөгжим
- Шүлгүүд (Орос хэл дээр)
- Шүлэг
- Ярилцлага
- Яруу Найраг
- Д.Пүрэвдорж
- Б.Мөнхболд /хөгжмийн зохиолч/
- Калиграфчин Ц.Бямбажав
- Ш.Өлзийбаяр
- Хөх Гацуурхан Театр
- Газарзүй
- Монгол бичиг
- Зураач Д.Бадам
- Д,Сумъяа
- Үүлэн бор
- Их Мянгат
- Д.Наранцогт
- Мэдээллийн шилдэг сайт
- Адаацаг
- aaaz
- Говь талын эгшиглэн
- Р. Чойном
- Го. Аким
- З. Эрдэнэбат
- Я.Баяраа
- Найман залуу
- Галаарид
- Бадамжав
- Баярхүүгийн Ичинхорлоо
- Сүхзориг
- Болор-Эрдэнэ
- Гантулга
- Монголын Зохиолчдын Эвлэл
- Ш.Баатар
Хубилай хааны хаврын хотод
Танилцуулга
Арван жилийн 47-р сургуульд дунд боловсрол эзэмшин, Холбооны техниккумыг радио электроникийн техникч мэргэжлээр төгссөн. 1998 онд МУИС-ийн Монгол судлалын сургуульд уран зохиол хэл шинжлэлийн мастер зэргийг хамгаалсан.
Шагнал
- Нацагдоржийн нэрэмжит шагнал 2006 он
- Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал 1999 он
- Удвал сангийн нэрэмжит шагнал 2008

- С.Буянэнмэхийн нэрэмжит шагнал 2009 он
- Утгын чимэг богино өгүүллэгийн наадамд оролцож 12 удаа эхний байруудад шалгарсан.
- Оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2011" шагналт

Ном
- 2012 он - Дөргөнэ хатны алтан зоос
- 2010 он - Цагаан сүүний домог (Англи хэл дээр)
- 2009 он - Нар хурайлсан хийморь
- 2007 он - Шөнийн танго
- 2005 он - Тэнгэрийн зүүд
- 2005 он - Согоо суман
- 2002 он - Өнчин чавхдас дуулдаггүй
- 1998 он - Мэргэнд буусан чоно
- 1993 он - Удган
- 1987 он - Толгодын шивнээ
- 1985 он - Хараацайн жигүүр
Тайз, дэлгэцийн бүтээлүүд
- 2009 он - "Нүцгэн натур" уран сайхны кино
- 2011 он - Хурдан том болмоор байна
- 2011 он - "Тусгаар тогтнолын төлөө" теле жүжиг
- 1999 он - Тэнгэр мэднэ кино
- 2000 он - Нохойтой нөхцсөн бүсгүй кино
- 2000 он - Цагаан сүүний домог кино
- 2003 он - Мэргэнд буусан чоно балет
- 2008 он - Уулын бяцхан зоргол хүүхдийн балет
Холбоо барих
Хаяг: Монгол, Улаанбаатар хот, "Монголын Зохиолчдын Эвлэлийн Ордон", 210 тоот
Шуудангийн хайрцаг: 54/210620A, Улаанбаатар хот, Монгол Улс
Телефон утас/факс: 976 - 11 - 310333
Утас: 976 - 99249466
Мэйл: tumenbayar_59@yahoo.com
Вэб: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр

Books
1985 - “Sparrow wing” poems
1987 - “Whisper of hills” stories.
1993 - “Shaman” stories
1999 - “The wolf in divination” stories
2000 - “One string makes no voice” stories
2000 - “The legend of egg stone” stories
2005 - “Horse like deer” stories
2005 - “Heaven’s dream” poems
2007 - “Night tango” stories

2010 - “Tale about mother's milk” stories in English
Movies
1988: “The routine to meeting”
1999: “Heaven knows”
2000: “The girl coming together with dog”
2000: “Legend of white milk”

Plays
2003: “The wolf in divination “modern ballet
2005: “The log of love” modern dance in nature
2005: Solo show under the topic “The wolf in divination”

Songs
“Inseparable heart” music by Enkhbayar
“Lost lottery” by Erdenesukh
“Whose child” by Erdenesukh
“Locked door” by Erdenesukh
“Mother’s milk” by Purevkhuu
“For my spouse” by Enkhbayar
“Praying “ by Enkhbayar
“Cradle song” by Purebkhuu
“Mongol Ger” by Ser-Od
“Let’s dance around bonfire” by Battumur
"Blue wolf of the steppe, I love you" By SH. Ulziibayar

Prizes and place winning in contests
1998: Prize by the Union of Mongolian Writers.
2004: “Honorary labor medal” high prize by the state.
2006: The Natsagdorj prizewinner
2009: The S.Buyannemekh prizewinner
“Delicacy of meaning” state contest of short stories
1989: Movie “The routine to meeting” won the second place in the contest of movie writing organized by Mongolian Railroad.
1993: “The best of tea” 1st and 2nd places
1994: “The legend of inscribed rock” 2nd place
1996: “Heaven’s dream” 3rd place
1997: “Solitude” 3rd place
2000: “Gold coin of queen Turkina” 3rd place
2005: “Uraliin tes mod” 2nd place
1998: “The fellow in white shirt” 1st place in the contest of short stories dedicated to 360th anniversary of Ulaanbaatar
2003: “Thirsty horse” 2nd place in the state contest of short stories.
2006: “Gun galuutai” 4nd place in the state contest of short stories.
“Golden feather” the contest of the best works
2001: “Lonely musician” the best
2002: “The wolf in divination” modern ballet as the best
2003: “Journey without return ticket” the best
2004: “The site of death” the best
2005: “Horse like deer” the best

Contact
Address: Mongolia, Ulaanbaatar, Building of the Union of Mongolian writers, room 210
Post address: P.O.Box-54/210620A. Ulaanbaatar, Mongolia.
Tel/fax: 976-11-310333
Mobile: 976-99249466
Email: tumenbayar_59@yahoo.com
Web: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр
Post address: P.O.Box-54/210620A. Ulaanbaatar, Mongolia.
Tel/fax: 976-11-310333
Mobile: 976-99249466
Email: tumenbayar_59@yahoo.com
Web: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр
0 comments:
Post a Comment