Лууны зулзага /өгүүллэг/


Жан овогт өмхөрч муудсан шавар тагзандаа амьсгал хураахаа хүлээн толгой тархи нь маналзан хэвтэхүйд ухаан санаанд нь эрт урьдын түмэн явдал хойно урдаа орон, эмх замбараагүй чихцэлдэн дурсагдах агаад түүний дотроос сэтгэл зүрхнээс нь эдүгээг хүртэл салаагүй нэгэн гашуун дурсамж байн байн голыг нь зурна. Тэр бол гуч гаруй жилийн өмнө болсон явдал. Өндөрлөж зассан тавцан дээр хувьсгалын эсэргүү, ядуу ардыг дарлан мөлжигч газрын эзэд, хаан язгуур угсаатнуудыг олны нүдэн дээр жигшүүлэн цээрлүүлж, цаазлан хороож байсан цаг. Шинэ цагийг бүтээгч залуучуудулаан хамгаалагчнэрийн дор юугаа ч мэдэхгүй цөс нь хөөрч, хавьтсан ойртсон болгоноохуучирсан, ялзарсанхэмээн хүйс тэмтэрч, эвдэн сүйтгэж, галдан шатааж, ёстой л газрын хөрстэй тэгшилж байлаа. Тэр дунд Жан овогт улаан тугийг мандуулан хувьсгалын дуу дуулж, “эсэргүүнүүд”-ийг хайр найргүй илчлэн баривчилж, цаажлан хороох тэргүүн шугамандУрахашгиран давшиж явсан билээ.
Гэтэл яасан гээч. Нөгөө тавцан дээр өвөг эцгийг нь хүлж авчраад энгэрт ньХувьсгалын эсэргүү, ялзарсан феодалын үлдэгдэл, дарлан мөлчигчийн залгамж халаахэмээсэн томоо гэгчийн  пайз зүүж, сөхрүүлэн суулгасан байлаа. Жан овогт өөрийн мэдрэлгүй тавцан дээр үсрэн гарчэнэ чинь юу болж байгаа юмгэтэл намын хорооны даргаНамын үүрийн даргаа энгэрт нь байгаа пайзыг харахгүй байна уу. Таны хамар дор, бүр нэг гэрт феодалын үлдэгдэл байхад одоо хүртэл чимээгүй байсныг юу гэж ойлгох вэ. Энэ чиньхувьсгалын эсэргүүг нуун дарагдуулсангэдэг ялд унахад чинь хангалттай шалтгаан болно. Иймд чи үнэхээр хувьсгалч, Хятад орныг шинэчлэгч мөн юм бол энэ дарлагч ангийн үлдэгдлийг өөрийн гараар утсгаж, олны өмнө хувьсгалд үнэнч гэдгээ харуулхэмээн том гэгчийн мод гарт нь бариуллаа. Жан овогт өвөг эцгийн зүг гэмшилтэйгээр харахад өвөг эцэгнамайг алаад ч болохноо амьд гаргэсэн харцаар цоо ширтэж байлаа. Жан овогт нөгөө модоо барьсан чигтээ өвөг эцгийн зүг гөлрөн зогсож байтал, “Бушуулаач, дараагийн эсэргүүнүүд дараалаад хүлээж байнагэж дарга ширүүн догшиноор зандран хашгирлаа. Жан овогтАахэмээн муухай орилоод өвгийн толгойг хага цохив. Цусанд улангассан араатан мэтМай, майхэмээн хар тэнхээгээрээ дахин дахин цохисоор байлаа. Тавцан тэр аяараа цусанд будагдаж, өвөг эцгийн цогцос танигдахын аргагүй тамтаг болоход даргаОдоо болногээд ухаан мэдрэлээ алдсан түүнийг хүчирхэг гараараа шилэн дээрээс нь шүүрч арагш нь татах хүртэл балбасаар л байсан юм. Тэр дөнгөж сэхээ орон цусанд будагдсан модоо шидэхэд намын дарга түүний баруун гарыг дээш нь өргөж, “Энэ хүн хувьсгалд үнэнч гэдгээ харууллаахэмээн чанга дуугаар зарлан тунхаглав. Жан овогт гарыг нь сул тавихад эргэж ч харалгүй гэрийн зүг салгалж билээ.
Түүний өмнө тэнгэр, газар дайвалзан эрээлжилнэ. Тархи нь задарч, чамархай нь хагарч байна уу гэмээр толгой нь тэсэхүйеэ бэрх өвдөж байсан юм. “Хувьсгалын ажилгэсээр өчнөөн хоног барааг нь хараагүй гэртээ орж ирэхэд гэрлээд жилийн нүүр үзээгүй эхнэрийнх нь гар салганан: “Танай овгийнхноос чи л ганцаараа үлдлээ. Одоо чи намайг алах уухэмээн хоолой чичрүүлэн асуулаа. Жан овогтЮу би ганцаарааБусад нь, охин дүү, нагац ах… ” гэхэд эхнэр ньБүгд та нарын гарт…” гэлээ. Жан овогт сүхээр цохиулсан мэт ханзан дээр яг хийтэл суув. Эхнэрээ хэсэг гөлөрснөөНээрээ энэ маань бас л хаан язгууртай эмэгтэй шүү дээ. Өвөг эцэг язгуур угсаатай эхнэр авч өгнөгэж бид хоёрыг хар багад минь сүйлсэн биш билүүхэмээн бодож амжсансан.
Өвөг эцэгХүү минь манайхан чинь хаан угсаатай хүмүүс. Миний элэнц хаан ширээнд залагдахын даваан дээр Манжид эзлэгдэж, бидний хүсэл газрын гаваар орсон гэдэг. Түүнээс хойш хоёр зуу гаруй жил өөд нар харсангүй. Тэр үед элэнц Манжийн цэрэгт албадан татагдаж Ар Монголд очиходхожмын өдөр тэнд л улсаа байгуулж, эцэг өвгөдийнхөө хүслийг биелүүлж, сүнсий нь аргадах юм байнагэдгийг зөн совингоороо мэдсэн гэдэг. Тэгээд тэнд хаан эцгийнхээ сэлмийг нэгэн агуйд нууж, “Нэгэн цагт үр удам маань энэ газарт хаан төрийг мандуулнахэмээн тангараг өргөсөн гэдэг юм. Миний үед бүтсэнгүй. Чиний эцгийн үед ч бүтсэнгүй. Харин чиний үед юмуу, чиний үр хүүхдийн үед бүтэж магадгүй. Иймд бидний нар урдаас биш, ардаас мандах тул тэр зүгт хараагаа чиглүүлж яваарай. Чи л эдэн дотроо арай цөстэй, холын бодолтой ньхэмээн аминчлан захиж, сэлэм нуусан агуйн газрын зураг өгч асан нь тов тод. Магадгүй тэр л захиасаарсуусан цэцнээс явсан тэнэг дээрхэмээн тулгар биетэй эхнэрээ дагуулан өвгөө хөнөөсөн тэр шөнөдөө л Дундад их улсаас оргон зайлж билээ.    
Жан овогт бүгшүүлэн ханиаж хэвтэхдээ толгойгий нь түшиж суусан хүүдээ:
-Миний чулуу дэрлэх цаг иржээ. Чи Мин үндэстэн гэдгээ хэзээ ч мартаж болохгүйтэй адилхан хүслээ гүйцээхээс нааш удмын тухай ганц ч үг ганхийж болохгүй. Өдийг хүртэл газар нутгийн эзэн болохын төлөө тэмцэж ирсэн эцэг өвгөдийнхөө сүнсийггээд дахин бүгшүүлэн бөглөрснөө арай гэж амьсгаа аваадамраамаар байна гэлээ. Тамирдсан бие нь хэсэгтээ л тайвширч чадахгүй амьсгаадсанаа:
-Бас нэг захих юм бол ээжийгээ сайн асраарай. Хаан дээд язгууртай, үзэсгэлэнтэй сайхан бүсгүй байсан юм шүү. Чиний төлөө амиа үйхээс ч буцахгүй, чамайг тэжээх гэж шүдээрээ газар мэрж зүтгэсэн эхийгээ зовоовол хүсэл тань биелэхгүй. Үүнийг битгий мартаарай, чиний цаашаа хөгжиж, хөлжихөд хүрэлцэхээр хэмжээний зоос, бас нөгөө газрын зургийг ногооны талбайн зүүн хойно булсан байгаа. Сайн цаг удахгүй ирнэ. Тэвчээртэй хүлээгээрэй. Санасандаа яаж хүрэхийг чиний ухаан мэднэ гэж арай ядан үгээ зөөж хэлснээ дахин бүгшүүлж, бөглөрөн царай нь цэлдэн хөх боллоо. Гэнэт ганцхан гүнзгий амьсгалахдаа энэ орчлонгоос авах сүүлчийн агаараа нэг мөсөн татах нь тэр ээ. Хүү:
- Ааваагээд хэсэг чимээгүй суулаа. ТүүндМанай Жан овогтууд хаан удамтай юм шүү. Гагцхүү өөрийн газар нутагтай болчихвол дэлхийн эзэн  болно хэмээн үе дамжин тангарагласаар өдийг хүрлээ. Дундад улсад соёлын хувьсгал гарахадхааны удмынхангэдгийг минь нэггөлөгилчилснээс манайхан толгой дараалан хядуулж, би ээжийг чинь дагуулан түмэн бэрхшээлийг туулан Ар Халх руу амь зулбаж ирсэн юм. Түүнээс хойш өмхий жорлон ухаж, гол зогоож ирлээ. Даанч гутмаар. Хятад их гүрэнд байгаад нэмэргүй. Түмэн шоргоолж шиг олны дундаас гэрэлтэн гарч хаан болох нь бүү хэл толгойгоо ч цухуйлгаж чадахгүй. Харин энэ Монгол. Чамд Монгол, хятад хэлийг эн тэнцүүхэн сургасны учир энэ. Хоёр сэлэмтэй хүн хоёр гараараа зэрэг байлдана. Ганц сэлэмтэй хүн сэлэмгүй талаасаа цавчуулнахэмээн сургаж, борви бохисхийлгэлгүй ногооны талбайд сөхөрч унатал нь ажиллуулж, өлөн зөлөм өсгөснөөс биш, сохор зоосны тухай үнэр ч авахуулаагүй билээ. Зоосны тухай эмгэнээ эзгүйд хэлсэнийг бодоход ээжээс нь ч нуусан бололтой.
            Х                     х                      х
            Эцгийн хэлснээр сайн цаг ирлээ. Монголд төрийн эргэлт гарч, паспортыг иргэний үнэмлэхээр солилоо. Жан овогт яаж энэ завшааныг алдах билээ. Мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй нэгэнд хэдэн төгрөг атгуулж, “халх боржигоновог авч, нэрээЖаргалын Баянмонголхэмээн солилоо. Монголын шинэ төр газрыг иргэддээ өмчлүүлэх болсон нь Жан овогтодтэнгэрийн умдагатгуулах нь тэр ээ. Эзэнгүй юм шиг цэлийх онгон зэлүүд газрыг харах болгонд шүлс нь сул асгарч, төвөнхөө гүрвэлзтэл залгидаг билээ.
            Жан овогтшинэ төрд суудлаа зассангэж цээжээ дэлдсэн нэгэн эртэй гайгүйзузаарч”, түүний нууц ивээн тэтгэгч боллоо. Тэрээр ямар амьдардгаа үзүүлж, итгэлий нь бүтэн хүлээхийн тулд түүнийг гэртээ урьжээ. Хэний ч хараа булаам европын орчин үеийн загвар хийцтэй, эргэн тойронд нь зүлэг, мод суулгаж тохижуулсан, “энэ цагийн шинэ баячуудхэмээн хамраа сөхсөн залуусын хэлбэрддэгээрРэд Хаусхэмээх англи нэр өгсөн хоёр давхар орон сууцтай билээ. Түүний гэрт орж ирсэн хэн ч Мин үндэсний Жан овогт гэж төсөөлөхийн аргагүй монголжуу ахуйтай. Харин ажигч гярхай нүдээр сайтар шинжих юм бол цусанд нь шингэсэн….. хятад гэдгийг нь төвөггүй мэдэж болмоор. Одоог хүртэл түүнийг тэгж сонжсон хүн огт үгүй. Гэтэл хятад аялгуутай ярьдаг эх нь шувуун хөлөөрөө цөмцөгнөсөөр орж ирээд, өнөө Монголтой тонголзон мэндэлдэг байгаа. Найз нь ээжийг нь хараад цочих мэт болсноо, царай нь барсхийв. Жан овогт ээжийгээгархэмээн сэмхэн дохилоо. Зочин:
-Энэ хүн таны юу юм бэ? хэмээн их л сэрдэнгүй асуухад:
-Өө манай түншийн ээж. Ээж минь үхэхээсээ өмнө Ар халхын агаар залгиж үзнэ гээд амар заяа үзүүлэхгүй юм гэж гуйгаад байсан юм. Одоо яая гэхэв түншийнхээ хүчээр л арилжаа наймаа бүтэж, тандаа хүртэл бага сага юм хүртээж байгаа болохооргээд инээлээ.
Зочныг явсаны дараа минчийтлээ уурласан Жан овогт:
-Үхсэнээ хийж орж ирсэн юм. Чамаас болж миний хамаг ажил нурлаа хэмээгээд өмднийхөө тэлээг шувт татан авч, хамаг чадлаараа сэгээ сөгөөгүй ороолгоход эх нь орь дуу тавьснаа нуруугаа даран чимээгүй гиншлээ. Жан овогт дэлбэрэх шахан аахилж, “алчихалтай билээ. Даанч даанч аав…” хэмээн хөмхийгөө зуужээ.
Маргаашаас нь эмгэн гараашын ар талын харанхуй зооринд хоригдлоо.
-Ээж минь танд амар, надад ч амар. Нүдээ анитал чинь энд л байлгахаас. Хэзээнээсээ Хан үндэстэн гай болсон бүсгүйчүүдээ харанхуй сүмд насыг нь дуустал нар, салхины бараа харуулалгүй хорьдог нь заншил юм чинь гэжээ.
Х         х          х
Хоёр жилийн дараа. Жан овогтын эхнэр халамжтай, мөнгөтэй, ажилсаг, эелдэг зантай, “Хэзээ нэгэн цагт би Монголын төрд гарчхаансууна. Би биш гэхэд миний хүүхэмээн тоглоом шоглоомын дундуур хэлж хэвлийг нь энхрийлэн илдэг нөхрийнхөө ивээлд хүүгээ төрүүлэхээр хүлээж байлаа. Өнөө цагийн Монголд иймэрхүү эрчүүд ховордсон болохоор бүсгүй, түүний эцэг, эх чаз таарч, ерөөлөөр учирсан ханьхэмээн ихэд хүндэтгэн хайрлана.
Нэг өдөр нөхрийнхөө эзгүйд бүсгүй салхилахаар гэрээсээ гарчээ. Гэтэл юу харсан гэж санана аа. Хашаан дотор нь хир дагандаа өнгө нь мэдэгдэхээ больсон ноорхой хувцастай, цаас шиг цагаан царай нь хөхөр даасан, ёстой л утсан чинээ улаан гол дээр арьс тохуулсон гэмээр жижигхэн эмгэн нүхний амсар дээр амьсгаадан дээшээ харж хэвтэхийг хараад цочин балмагдаж дуу алдлаа. Бүсгүйг харсан эмгэн, сөөнгөтөж суларсан хоолойгоор:
-Охин минь битгий ай. Би Баянмонголын ээж нь байна хэмээн харь аялгуутай хэлэхэд бүсгүй:
-Юу, та юу хийж байгаа юм бэ? гэлээ. Эмгэн:
-Ойрт охин минь. Би хоёр жил цэвэр агаар амьсгалсангүй. Үхэхийнхээ өмнө гэгээн нарыг үзэх гэж энэ нүхийг жилийн өмнөөс дороос нь ухсан юм. Битгий ай. Миний төрсөн ганц хүү Хятад гэдгээ нуух гэж намайг энд хорьсон юм. Бид хятад хүмүүс. Мин үндэсний Жан овогт. Цаадах чинь миний гарч ирсэнийг мэдвэл намайг ч, чамайг ч ална. Би агаар амьсгаллаа. Одоо боллоо. Охин минь намайг буцаагаад оруулчих. Чи мэдээгүй, гарч ирээгүй бол дээр байсан юм. Намайг орсоны дараа энэ нүхийг мэдэгдэхгүй булаарай. Тэгэхгүй бол чамайг алчихна шүү хэмээн амьсгаадан хэллээ.
Бүсгүй яах учраа олохгүй зогсож байтал нөхөр нь хашаанд орж ирлээ. Бүсгүй нөхрөө хараад давхийн зочиж, айж, гайхсан нүдээр эх, хүү хоёрыг ээлжлэн харж зогстол нөхрийнх нь царай хувхай цайн, хамаг бие нь салгалснаа эхнэрээгэртээ орхэмээн дохилоо.
Баянмонгол юу ч дуугаралгүй, ухаж гаргасан нүхийг цоргих мэт харснаа эмгэний зүг шүдээ хавиран ойртож, зүүд зэрэглээ шиг түүнийг цаас шиг хумхин чирч, зооринд оруулав. ЭмгэнБи энэний гарт үхэж болохгүй. Урьтахгүй бол эцгийнх нь ч, манай овгийн ч, миний ч сүнс амрахгүйхэмээн бодлоо. Уурандаа тэсрэх шахсан хүү нь харанхуй өрөөний яажгий муу орон дээр нь тавингуутаа л чахалзууры нь шахлаа. Эмгэн ч хоцорсонгүй. Амьдралынхаа эцсийн хүчийг шавхан, хоёр жил бүргэдийн савар шиг ургасан хумсаа гүрээнийх нь судсанд шигтгэлээ. Яг энэ агшнаа Жан овогтын эхнэр цочирдсондоо өвдөж, төдөлгүй нялх хүүхдийн дуу часхийлээЛууны зулзага
                                                            2008 оны 7 сарын 1
Улаанбаатар

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews