"ДӨРГӨНЭ ХАТНЫ АЛТАН ЗООС" УНШИГЧДЫН ГАРТ ОЧЛОО


”Зохиолч Ц.Түмэнбаярын “Дөргөнэ хатны алтан” зоос өгүүллэгийн түүвэр хэвлэгдэн гарчээ.
Түүх, эх орон, хайр сэтгэл, үерхэл нөхөрлөл, аж амьдралын олон сэдвийг хамарсан 15 хэвлэлийн хуудас дээрх түүвэрт “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд байр эзэлж байсан өгүүллэгүүдээс гадна  сүүлийн үед бичсэн “Интернэтийн амраг”, “Нэг хотны ноход”, “Үүлс үймсэн шөнө”, “Лууны зулзага”, “Могойн цустай архи”, Мөрөөдлийн эгч” зэрэг  шинэ бүтээлүүд нийт  60- өгүүллэг багтжээ.
Номыг Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч О.Содномпил шүүн тунгааж, “Артсофт” ХХК-д хэвлэсэн байна.

2 comments:

Сарантуяа said...
This comment has been removed by the author.
Сарантуяа said...

Шинэ номоо гаргасанд баяр хүргье. Авч амтархан уншнаа. Дөргөнө хатны дэлдүүлсэн зоосны тухай өгүүллэг орсон юм шиг байна. Их сонирхолтой барим. Зоосон дээр "Их монгол улсын ханхүү" гэсэн бичээс байдаг юм билээ. Энэ бичгийн учрыг тайлж бодохдоо өөрийн хөвгүүдээс хаан ор суух хүнийг сонгоогүй байхдаа дэлдүүлсэн болов уу гэж таамгалсан. Миний Романд бас байгаа удахгүй хэвлэлтээс гарна. Танд өгнөө. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Хүүрнэл зохиолын төрөлд хүч үзэж яваа цөөн хэдэн эмэгтэй зохиолчдын нэг танд аз жаргал хүсье.

March 28, 2012 10:50 PM

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews