Мөнх Тэнгэрийн Хүчин дор...! Монгол Философийн Эхлэл

                                                      Талархал
Талархал… Талархал…. Талархал… Талархал… Талархал

Удиртгал
Бидэнд яагаад философи хэрэгтэй болов?
Монголчууд ер нь ямар философитой үндэстэн юм бол? Манжийн дарлалын үед улс төрийн зорилгоор орж ирсэн Буддизм mонголчуудын философи мөн үү? Агуу их түүхтэй энэ ард түмэн өөрийн унах босох явцад ертөнцийг танин мэдэх, өөрчлөн бүтээх, тэр байтугай түүхийг хөтлөх философийг  хөгжүүлж боловсруулсан бусуу?  Улс үндэстнүүдийн хувь заяаг шийдэж явсаныхаа хувьд философи-гүй байна гэж баймааргүй. Тэгвэл тэр философи нь чухам хэзээ, юунаас, хаанаас гарсан байж болох вэ? Yндсэн санаа, ухагдахуун ойлголтууд нь юу байж болох вэ?  Одоо тэр нь байна уу?
Философи бол цэцэрхэх, эсвэл үг хөөхийн нэр биш юм. Философи бол бид юунд итгэдэг, бид өөрсдөө хэн, юу болох, орчлон ертөнц чухам юу юм, бид түүнд ямар байр суурь эзэлдэг тухай юм. Бид амьдралд тохиолдох элдэв бэрхшээл, зовлон зүдгүүрийг даван туулах явцдаа энгийн юм шиг асуултуудад хариулт хайж явсаар гол чухал асуудалд хариулах хэрэгтэй болдог билээ. Бидний үнэт зүйл, ёс суртахуун, бидний бодьгал чанар, бид хэн болох, юу болох, хаанаас ирээд хаашаа явдаг тухай төсөөлөл хийгээд төөрөгдөл маань бидний амьдарлын философи юм.  .  Философи бол бид өөрсдийгөө ойлгох  хамгийн гол ухаан bas туршлага юм.
Орчин цагийн барууны үзэл суртал, мэдээллийн бөмбөгдөлт биднийг өөрийн гэсэн философи-оос маань салгаж байна. ( жишээ)

Бас олон хүн өөрийн философи-ийг шашинтай холбож үздэг байдал үргэлжилсээр байна. гэтэл шашин эмх цэгцтэй, баримт нотолгоотой, логик сэтгэлгээнд тулгуурласан байх нь ховор. Өнөөгийн бидний зарим нь философи ч үгүй, шашин ч үгүй явах болж.  ер нь маш цөөн хүн өөрсдийн амьдралын философи-ийг эргэн харж, эмхлэж цэгцлэхийг боддог байх.,  ихэнx хүмүүс  зөвхөн тэдэнд зориулж бэлдсэн, үйлдвэрлэсэн гэж болох шашны bolon uzel surtlyin ягшмал номлолоор  оюуны хэрэгцээгээ хангаад зогсонги байдалд ордог.
2220 жилийн дараа л монголчууд бид өөрийн философийн тухай сөхөн ярьж, чухам ямар үнэнийг amidraldaa hereglevel зохилтойг хэлэлцэж байна. Ингэж хэлэлцэхдээ бид үнэнийг худлаас, итгэж болохыг итгэж болохгүйгээс ялгах шалгууртай байх ёстой. Ямар нэг зүйлийг үнэн гэж батлахын tuld бидэнд хангалттай баримт, нотолгоо, үндэслэл байх хэрэгтэй болно.  Yүний тулд бидэнд эхлээд яг юун тухай ярих, хэлэх, судлах гэж байгаа тухай тодорхой санаа байх ёстой.  Нөгөөтэйгүүр үүнийггээ ямар аргаар судлах тухай мэдлэг байх ёстой.  Эцэст нь тийнхүү баталж нотолж харуулахын тулд тэр сонгосон арга замаараа явах ёстой болно. Амьдралд бид багш, эцэг эх, найз нөхөд, хамтран ажиллагсад болон амьдралын туршлагаасаа аливааг батлах нотлох, хянах, үндэслэх хэрэгтэй гэдгийг ойлгож, амьдралынхаа туршид түүнд их бага хэмжээгээр суралцдаг. Гол төлөв бид зөвхөн сэтгэлийн хөдөлгөөнөөрөө аливаа юманд бас итгэх тохиолдол буй.  Уг нь бидний итгэл үнэмшилээ болгон хүлээж авч байгаа юм бүхэн үнэн зөв, баталгаа нотолгоотой байх ёстой билээ Гэтэл бидний хэрэглэж буй филсофи үнэн зөв гэдгийг яаж мэдэх вэ?. Хамгийн гол шалгуур бол амьдрал, амьдралд хэрэг болж байгаа нь юм.
Tанин мэдэх аргыг сайтар эзэмшээгүй хүн өөрийн итгэл үнэмшилийг ч баталж чадахгүйд хүрнэ. Бид шинжлэх ухааны хүмүүс, эмч, мэргэжилтэн, инженер тэхникийн болон гар урлалын мастэрүүдад итгэл хүлээлгэж тэдэнд бүхнийг даатгаж байдгийн гол шалтгаан нь тэд тухай салбарынхаа арга зүйг төгс эзэмшисэд л байгаа юм. үнэн зөв арга зүйг олоогүй, эзэмшээгүй цагт бид үнэн зөв мэдлэгийн системийг буй болгож чадахгүй. түүнээс гадна философи бол зөвхөн үзэл бодлын цуглуулга биш, амьдралд хэрэг болох үнэний систем байх ёстой. Бид өөрсдийн тухай болон амьдрач буй гариг ертөнц, орчлон цаашилбал Мөнх тэнгэрийн тухай философио хөгжүүлж сайжруулж явбаас үндэстнийхээ хувьд сэргэн мандах замдаа орно. философи бол бүх л юманд байдаг нийтлэг чанар, түгээмэл зүй тогтлыг судладаг тул бүх л хүнд , бүх монголчуудад шашны хуурмаг номлолоос их ач тусыг өгөх болно.
Ихэнх монголчууд Бурханы шашин бүхэнд хариулчихсан гэж хэлэх байх. Юуг бид сайн гэж ойлгох, юу ч муу гэж ойлгох, бид ер нь энэ тухай бодох хэрэгтэй юмуу үгүй юу? Бид үнэнийг хэрхэн хайх ёстой вэ? Би энэ номондоо нэгэнт Орчлон ертөнцийг үзэх үзлийн тухай ярьж байгаа тул бидний оршихуйн бүх л салбарыг багтаахыг хичээсэн билээ. Танин мэдэхүйн арга, ёс суртахуун, урлаг, улс төр, хүмүүжил боловсролыг ..... бүгдийг хамруулахыг хичээсэн болно. Эдгээрээс гадна хүний хүсэл зориг, орчлонгийн мөн чанар, амьдралын утга учирын тухай ч эргэцүүлсэн буй. Ингэхдээ би бурхан, буг чөтгөр, сүнс сүүдэргүй сав ертөнц л оршин тогтнодог болох тухай шинжлэх ухааны үндэстэй өгүүлэхийг хичээсэн юм. Мөнх тэнгэр, Байгалаас илүү ид шидийн ертөнц, хүч гэж үгүй, амьдрал бол цорын ганц байж болох диваажин. Oршихуй хийгээд, сайн муу, сайхан муухайг бурхан, буг чөтгөргүйгээр тайлбарлаж болдогийг л харуулах гэсэн юм.
Би энэхүү номыг бичихдээ философи болон шинжлэх ухааны нарийн нийлмэл нэр томьёо хэрэглэхээс зайлшийсэн бөгөөд гадаад үг хэллэгийг ч хэрэглэхээс зайлсхийсэн болно.

Философи-ийг зохиодоггүй. Хувь хүн, үндэстэн өөрийнхөө амьдрал, түүхийн явцад буй болсон хуримтлуулсан мэдлэг туршлагаа нэгтгэн дүгнэж системд оруулсан нь юм.  Философи нь амьдралд хэрэглэгдэж, туршигдах замаар улам цаашид хөгжих боломжоо нээж байх ёстой. Шашны сургааль, хуурамч шинжлэх ухааны системүүд нь хүнд тийм боломж олгодоггүй. Тэд бол Итгэ! гэдэг мухар шаардлагыг л тавьдаг. Эрэгцүүлэх, шалгах, эргэлзэх хэрэггүй. Харин юу л хэлнэв түүнийг дага гэдэг зарчимтай. Ийм системүүд нь угаасаа хүнийг захиргаандаа, хяналтандаа уг дуугүй хөтлөхөхд чиглэсэн бадаг учираас хүнийг хонь мал шиг хариулж байхад зорьсон байдаг. Үүгээрээ шашин болон шашинтай төстэй системүүдийн харгис тал нь илэрдэг байнам...
                                                                                                                      З.Эрдэнэбат

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews