Бидний Aмьдралын зарчим: Мөнх Тэнгэрийн Хүчин дор...!


Энэ дэлхийн эртний үндэстнүүдийн нэг Монголчууд бидний амьдрал тэр чигээрээ Mөнх Tэнгэрийн  Хүчин дор явж ирсэн билээ. Нүүдэлчид задгай тэнгэрийн дор, тэнүүн уудам тал нутаг, ой хээр,  байгалд  ил, сэтгэл зүрхээрээ, зөн билгээрээ, оюун санаагаараа тэдгээртэй харьцаж, жилийн дөрвөн улиралд орой дээр нь гялалзах түмэн өнгөт оддын дор амьдарч олон мянганыг элээхдээ, төрөлхийн зөн совин, билэг оюунаараа Мөнх Тэнгэр - Орчлонгийн тухай амьд төсөөлөлтэй болсон нь мэдээж.
Бид бие даасан соёл иргэншил тул аливаад хандах бидний хандлага бусад үндэстнээс өөр гэдэг нь ойлгомжтой. Бидний түүх, бидний  хөгжил дэвшил, уналт бууралт бүхэн бидний ертөнцөд хандах өвөрмөц хандлагыг буй болгосон юм. Орчлон ертөнцийн жам ёсыг таних арга маань ч өөр байв. Энэ нь зөн билэгт тулгуурласан цараатай, билэгдэлийн сэтгэлгээ ухамсар, мэдрэмжтэй нь холбоотой байв. Байгалийн хувирал өөрчлөлт, эвдрэл сүйрэл, үхэл төрөлтийн дунд байж, байгалтай шууд харилцаж явсаныхаа хүчинд бид ертөцийн зүй тогтол хуулийг өөрсдийнхөөрөө нээсэн байна.

Амьдрал бол хүчтэi, хурдтай, тэсвэртэй нь үлддэг, оршидог үйл явц. Хүн дээр яривал бие, сэтгэл, оюуны хүчтэй нь ялан дийлж, амжилтанд хүрч, эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдрана гэсэн үг. Монголчуудын дунд зуунаас зуунд дамжиж ирсэн гайхалтай нэгэн уриа, тоmьёo, билэгдэл үг байдаг. Тэр бол Мөнх Тэнгэрийн Хүчин дор...! гэсэн гүн утгатай үг билээ. Мөнх Тэнгэрийн Хүчин дор амьдрахуй бол бидний амьдралын философи гэж үзэж болно. Мөн дундаасаа төрөн гарсан агуу хүмүүсийг монголчууд Мөнх Tэнгэрийн Хүчийг олсон хүн гэж үзсээр ирэв. Tэр хүн бол Чингис хаан.... гэх мэт бие, сэтгэл, оюyны хүчийг олсон гайхамшигт бүтээлч хүмүүс байлаа.
Бүх л амьдрал, орчлон Mөнх Тэнгэрийн Хүчээр бүтээгдэж, бүх үйл явц Mөнх Tэнгэрийн Xүчин дор явагдах тул хүч чадал, бүтээлч чанар, эрх чөлөөг эрхэмлэх ёс суртахуун бол Монголчуудын амьдралдаа барiдаг гол хандлага нь юм. Эрч хүч, хурд, цэцэн мэргэн бол хорин нэгдүгээр зууны Монголчуудын ёс суртахууны зарчим байх ёстой гэж би хувьдаа үздэг. (Mongol Naadamyn gurvan unet zuil)
Амьдрал Mөнх Тэнгэрийн хүчээр бүтээгдэж, Мөнх Tэнгэрийн хүчээр хөдөлж байдаг. Бүх юмс Мөнх Тэнгэрийн хүчин дор явагддаг хэмээх санаа бол ёстой цорын ганц, дээд үнэн гэж хэлж болно байхаа. Энэ бол зүгээр нэг шашин маягийн номлол, эсвэл зөвхөн амьдрах эрхийг тунхаглагч нөгөөх либерал үзэл номлол ч биш юм.  Жинхэнэ шудрага ёс бол хүчтэй нь хүчгүйгээ авч явах, хөтлөх, удирдах  ёс байдаг. Амьдрал бол тэмцэл. Энэ бол аливаа бие хүн өөрийгөө, өөрийнхөө хамгийн чухал зүйл болох оюун санаагаа чөлөөлөх тэмцэл юм, зөвхөн хүчтэй, ухаантай, эрүүл чийрэг, оюунлаг нь энэхүү хатуу ширүүн ертөнцөд амьд үлдэх бөгөөд сул дорой, цалгар назгай, ялзарч дордсон нь мөхдөг гэдэг бол байгаль ертөнц хийгээд орчлонгийн язгуур хууль.
Хүчирхэг Монголын тухай ярихдаа бид зөвхөн улс төрийн хүч чадал - эрх мэдлийн утгаар нь бус, илүү өргөн утгаар нь бие, сэтгэл, оюуны хийгээд ёс суртахуун, сэтгэлгээний хүч чадлын тухай ярих ёстой юм. Бид шинэ, бүтээлч монгол хүнийг буй болгох хэрэгтэй болоод байна. Xүч чадлыг зөвхөн хүсэн мөрөөдөх бус өөрт буй дотоод нөөц бололцоогоо шавхан дайчлах оюун санааны төлөв байдлыг буй болгох хэрэгтэй.
Үүний тулд бид:
Нэгдүгээрт: Бүрханы хийгээд Буддизмыг davah.  Дотоод гадаадын элдэв шашины номлолоос өөрсдийгөө чөлөөluх ёстой.  Монголыг Буддизм ядуу дорой, гуйлгачин, ертөнцийн шудрага бус явдалтай эвлэрэн үxээнцээр эвлэрэгч, тэмцэх чадваргүй болгосныг мартаж болохгүй...

Хоёрдугаарт:  Харийнхны улс төр эдийн засгийн даралт шахалт, хэвлэл мэдээллийн тархи угаалт, мэдээлллийн дайны золиос болохгүй байх.
Гуравдугаарт:  Бүтээлч бие хүн болон төлөвшихөд саад болж байгаа бүх зүйлийг даван туулах, цоо шинээр амьдралд хандах, амьдралыг байгаагаар нь хүлээн авах...
...............................................................

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews