"Мөрөөдлийн үзэг" амилна


Засгийн газраас жил бүр хүүхдэд зориулсан уран бүтээлийг олшруулах зорилгоор тайз дэлгэцийн бүтээлийн зохиолын уралдааныг зарлаж, түрүүлсэн бүтээлийг тайз дэлгэцэнд тавихад зориулан санхүүжилт олгодог.  2012 оны энэ тендерт Ц.Түмэнбаярын "Мөрөөдлийн үзэг" зохиол \Төслийн баг\ шалгарсан юм. Жүжгийн ерөнхий найруулагчаар Монгол улсын ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж, телевизийн найруулагчаар МУСГЗ Б.Жаргал, хөгжмийн зохиолчоор Төрийн шагналт Б.Мөнхболд, тайзны зураачаар "Гэгээн Муза"-гийн эзэн О.Баярмагнай, ассент найруулагчаар Г.Содбилэг нар ажиллаж байна. Жүжиг Улаанбаатар чуулгын тайзнаа 2012 оны 11 сарын 13-нд нээлтийн тоглолтоо хийнэ. Тус жүжгийг "Хөх гацуурхан" театрын жүжигчид тоглох бөгөөд албан ёсны нээлтээ энэ жүжгээр хийх юм.
"Мөрөөдлийн үзэг" жүжиг "Мөрөөдлийн дуу"-тай бөгөөд дууг "Увертюра" хамтлагийн дуучид дууллаа. Тус дууг хүүхэд багачуудын хүртээл болгохын тулд дүүрсжүүлэн CD-д бичиж, ерөнхий боловсролын сургуулиудад тараана.
Ерөнхий боловсролын сургуулийн 4-8-р ангийн сурагчдын насны онцлог, хүсэл мөрөөдөл, сургууль багш, эцэг эхийн холбоог үзүүлсэн энэ жүжгийг сурагчдынхаа нэгдүгээр улирлын амралтаар нээж буй билээ.


0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews