Эрхэм гишүүн С.Баярцогтын мэтгэлцээний "мэх"




 
Тиймээ, энэ өдрийг бид олон хоног хүлээсэн. Хойшлогдлоо гэж сонсохдоо ч юу л болдог бол доо! Баярцогт л авах байхдаа, Босоо Ганбаа яадаг бол гэж Баруунд ч,  Монголдоо байгаа нь ч хоорондоо "жиргэцгээж" байв даа. Өөрөө бэлтгэл ханаагүй байнаа гэж мэдэгдэхийн оронд Босоо-д боломж олгож байгаа мэтээр тайлбарлаж байсны учирыг мэтгэлцээний дараа л ойлгож билээ. Би энд хэн нэгний талд орж хэн нэгнийг нь муулах баалах зорилго тавиагүй болно. Гудамжнаас эхэлж босоогоороо явсаар энэ жил Баярцогт гишүүний бүх насаа шахуу өнгөрөөж байгаа Их Хурлын танхимд ороод ч босоогоороо л байгаа Ганбаатар гишүүн хоёрын хооронд явагдах мэтгэлцээн ХБНГУ-д амьдарч буй хэсэг монголчуудыг нэгнийдээ цуглан Интернетэд холбогдсон том дэлгэцтэй компютерийн өмнө суулгасан юм.  .


За ингээд мэтгэлцээн эхэлвээ. Монголын шилдэг сэтгүүлчидийн нэг Ж.Алтангэрэл мэтгэлцээний зохицуулагчаар ажиллаж байгааг хараад, "зөв хүнээ тавьжээ" гэцгээж байв. Алтангэрэл сэтгүүлчийг Баруунд амьдарч байгаа монголчууд ч шилдэг сэтгүүлч хэмээн ихэд хүндэтгэн ярилцдаг билээ. Учир нь тэрвээр хэний ч талд ордоггүй, хэнхэглэж өөрийгөө дөрөв дахь засаглалын төлөөний хүн гэж хашгичиж, уншигч үзэгчидийн өмнөөс цэнхэр дэлгэцээр нэг "уйлж хайлж", илүү тайлбар цувруулж, шүүж, загнаж, ярилцлага хийж байна хэмээн асуухын тулд асуулт тавьж явдаг яншаа авгай нараас толгой илүү хүн билээ.
Сэтгүүлч хүний бодитой байх чанар, уншигч үзэгчидээ хүндлэх, тэдэнд чанартай, бодит мэдээ мэдээлэл хүргэx чадвараар Ж.Алтангэрэл бол ёстой нөгөө ТОП - уудын дотроо толгой хүн мөнөөс мөн.  Сайн сэтгүүлч маань мэтгэлцээнийг сайхан эхлүүлсээн...бүгд алга ташицгаав...
Баярцогт гишүүн "босоо"-г маань хэвтүүлэхээр шийдсэн бололтой араа шүдээ хүртэл зэвсэглээд ороод ирсэн болох нь илт байв.
Юу вэ?! чухам зүгээр..  Exel дээр хүснэгтэнд баахан тоо зоочихсон, түүнийгээ Power Point-d оруулчихсан, chart энэ тэр нь тодоос тод дурайчихсан, алсын удирдлагатай цахим самбар  ажиллаж харагдах нь тэр.  Баахан тоо хүснэгт! хуулийн заалтууд....бас "босоо"-гийн тухай эвгүй мэдээлэл...манай хүнд ер нь байхгүй юм алга аа...
(- Босоо Ганбаа ч хэвтээгээрээ гарах юм байна л даа! хэмээн хэн нэгэн нь бувтнаж байв)
Оюу Толгойн гэрээ ч барууныхныг алсан юм л ойлгогдов. Босоо-гийн гарт болохоор  хэдэн нугалаатай цаас, арын самбарт гялайх ч юм байхгүй.
Уг нь манай хоёрын зорилго бол тодорхой: Босоо Ганбаа 2006 оноос хойш “Оюу Толгойн гэрээ бол Монголчуудад ашиггүй болсон гэрээ” хэмээн ярьж хэлж явсанаа яралзтал батлах, Баярцогт болохоор “энэ гэрээ монголчуудад ашигтай хийгдсэн гэрээ!” гэдгээ нуталж харуулах…
Гэтэл юу болсон гээч.... Мэтгэлцээний 12 дахь минутаас эхлээд  насаараа Их Хурлын танхимд мэтгэлцэж яваа Эрхэм Гишүүн Баярцогт маань хориотой мэхийг угсраагаар нь хийж эхэлдэг байгаа... Боксоор бол хориотой цохилт гэсэн үг л дээ. Ар дагзруу цохих, тохойгоо оролцуулах, бүсэлхийнээс доогуур цохих гэж байдаг даа.
Мэтгэлцээнд бол тийм хориотой цохилтыг logical fallacy буюу логик алдаа гэж нэрлэнэ. Энэ арга нь зориуд ба зориуд бишээр хэрэглэгддэг. .  Маш олон алдаа байдаг бөгөөд тэдгээрээс Баярцогт гишүүн маань ad hominem гэдэг "цохилт"-ыг маш сайн эзэмшисэн, бүр гаршисан болох нь илэрхий харагдаж байв.
"Ad Hominem"  гэдэг нь латин үг бөгөөд мэтгэлцээний явцад тухайн сэдвээ батлахын оронд эсрэг хүнээ дайрч давшилах замаар өөрийнхөө ярьж байгаа зүйлийг зөвтгөх гэж оролдох явдалыг илэрхийлдэг хэллэг.  Босоо Ганбаа, Баярцогт хоёрын хувьд, Баярцогт гишүүн,” Оюу Толгойн гэрээ монголчуудад ашигтай хийгдсээн!” гэдэгээ  батлаж нутлахын оронд, “ Ганбаатар гишүүн мэдэхгүй байна, мэдлэггүй байна, мэдээлэлгүй байна ....”  гэх мэтээр дайрч давшилан Оюун Толгойн гэрээ монголчуудад ашиггүй хийгдсэн гэдэг нь үүнээс үзэхэд худлаа болж байна хэмээн сэдвийг зориуд өөрчилж "хориотой цохилт" хийсээр байлаа. 
Ганбаатар гишүүний мэдлэг мэдээлэлгүй байгаа, Оюу толгойн гэрээ ашигтай ашиггүй байгаа хоёр бол тус тусдаа асуудал. Баярцогт гишүүн “Оюу Толгойн гэрээ бидэнд ашигтай хийгдсээн!” гэдгээ л батлах ёстой байв!
Баярцогт гишүүний гарт орчин үеийн хамгийн хүчтэй зэвсэг - цахим техник байлаа, харамсалтай нь Монгол Телевиз түүн дээр байгаа тоо баримт, харьцуулалт, дүгнэлт, хуулийн заалтуудыг дэлгэц дээр татаж авчираад үзүүлж чадаагүй нь хөөрхийлөлтэй санагдаж байв...
Дашрамд Ганбаатар гишүүний гарт байсан тэр нугалаатай хэдэн хуудсан  дээр  асар хүчтэй үндэслэл байсан юм шүү! Монголчуудын эх ашгийг огтхон ч бодолцоогүй, байгалийн баялагтаа эзэн байх, хяналт тавихыг хязгаарласан болон илэрхий хоорондоо зөрчилдөөд байгаа заалтуудыг үзэгчид ядахдаа томоор харчихсан бол байдал бас өөрөөр эргэх байлаа.
Хоёр гишүүн маань хоёулаа энэ удаагийн мэтгэлцээний "рингэнд гарахдаа"  тавьсан зорилгодоо хүрч чадсангүй. Баярцогт гишүүн хориотой цохилт хийгээд ч хүрсэнгүй. Хориотой цохилт хийсэн хүн тэмцээнээс ер нь үг дуугүй хөөгддөг л дөө.
Гэхдээ монголын ард түмэн хэмээх шүүгч шүүнэ бизээ.... “Хорьсон ч хориогүй ч хийдэг л мэх нь юм боловуудаа” гэж бодож суулаа. “Хорин хоёр жил энэ л мэхийг хийсэн байвал яана!” гэж бас бодлоо. Ийнхүү бодож суутал Баярцогт гишүүн өөр нэг маш муухай, аюултай арга -  "хориотой цохилт" хэрэглээд байна уу даа гэх хардлага төрж “сэрвээний үс босох” шиг болов… Энэ тухай үргэлжлэл хэсэгтээ өгүүлэх болно.

Мэтгэлцээнийг сэтгэл догдлон  үзсэн З. Эрдэнэбат. (ХБНГУ)  
Үргэлжлэл буй....   


0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews