АРХИВЫН НЭВТЭРХИЙ ТОЛЬ
undefined
undefined
Эгэл жирийн атлаа эгэлгүй үйлсийг эх орон, ард түмэндээ
зориулсан чин халуун сэтгэлтэй хөдөлмөрч, ажилч хичээнгүй олон хүн туулж
өнгөрүүлсэн амьдрал шигээ энэ орчлонгоос чимээгүйхэн халин одсоныг хэдийг
гэхэв. Тийм хүмүүсийн нэг нь миний л мэдэх “Архивын нэвтэрхий толь”-Д.Цэдэвсүрэн
хэмээгч байлаа. Өнөөдөр Үндэсний архивын тулгын чулуу тавигдсаны 85 жилийн ой
тохиож, өнөөгийн архивчид Монголын тусгаар тогтнолын баталгаа, ард түмний
амьдрал тэмцлийн түүхийн толь болсон архивыг бүтээн босголцсон ахмад буурлуудаа
эргэн дурсацгааж байна. Би ч гэсэн архивын тогооноос “хоол хуваалцаж” явсаны
хувьд дурсалцах эрхтэй хэмээн энэхүү хөрөг дурсамжаа уншигч танаа толилуулъя.
Архивын хаалгыг татахаас өмнө энэ хүн чухам ямархан гарал
үүсэл, намтар түүхтэй явсаныг товч дурдсу.
Түүний гэрийн босгыг алхахад эдүгээ 84 насыг зооглосон
гэргий Цэрэндулам нь халуун дотно угтаж авлаа. Хөдөлмөрийн дэвтэр, охин
Энхмаагийнх нь бичсэн гурван үеийн түүх, 1965 онд МУИС төгссөн диплом, их
сургууль төгсөхдөө бичсэн дипломын ажил, тэр үед гарсан “Залуучуудын үнэн” сонин, нас барсан
гэрчилгээ, “Миний радио” хэмээх ном зэрэг цөөхөн баримт өмнө минь байна. Цэдэвсүрэн
гуайн гарын шавь Гонгорын Дашням бид хоёр тэдгээр баримтуудыг нягтлан үзэж,
эхнэрийнх нь яриаг шимтэн сонсож, Цэдэвсүрэн багшийнхаа урьд юу хийж, ямар
амьдрал туулж ирсэнийг сонирхож үзлээ.
Түүний сургууль төгссөн дипломыг үзэхэд 26 хичээлийн нэгээс
бусад нь онц үнэлгээтэй бөгөөд дипломын ажлын хамгаалалт дээр эрдмийн зөвлөлийн
гишүүд болох нэрт эрдэмтэн Ш.Лувсанвандан, С.Мөөмөө, Л.Мишиг, Барайшир нарын
санал, шүүмжлэлийн тэмдэглэлд: “Дипломын ажлын нь хувьд дээд зэргийн үнэлэлт
өгөх хэрэгтэй гээд судалгааны шинэ баримт оруулсны хувьд Н.Н.Поппегийн дараа
орох бүтээл, энэ бол манай оюутны дотор эрдэм шинжилгээний авъяас билэгтэн олон
байгаагийн тод жишээ юм. Иймд уул ажлыг хэвлүүлье!” гэснээс гадна “Залуучуудын
үнэн” сонины 1965 оны 5 дугаар сарын 21-ний 58 дугаарын “Эрдэм судлалын их хандив” хэмээх мэдээнд: “Манай оюутнууд дээд
боловсрол эзэмшихийн зэрэгцээ бас бие дааж эрдэм шинжилгээний ажил хийдэг
заншилтай юм. Үүний нэг жишээг саяхан МУИС-ийн монгол хэл-утга зохиолын төгсөх
ангийн оюутан Д.Цэдэвсүрэн “Чичигар Дагуур аман аялгууны авиан зүйн зарим
онцлог” гэсэн сэдвээр хамгаалж, түүндээ монголд үлэмж бага судлагдсан дагуур
аялгууны зүйлийг халх хийгээд орчин цагийн Монгол утга зохиолын хэлтэй
харьцуулан судалсан байна.”
хэмээн мэдээлсэн нь хэр зэргийн чадалтай мэргэжилтэн болсныг нотолно.
“Москвагаас ярьж байна” хэмээн хүнгэнэсэн
сайхан хоолойгоор эх орныхоо дуу хоолой болон ярьж байсан Москва дахь монгол
хэлний анхны нэвтрүүлэгч бол Д.Цэдэвсүрэн юм. “Миний радио” /Улаанбаатар, 1994/
номонд бичсэн түүний дуртгалд: “Монголын радио эрийн цээнд хүрч, бүстэй
хүүхдээр бол ёстой л өнөөх дээл хөөргөн бүслээд л аргамаг хүлгийн нуруун дээр
тэлгүүлж хүний хүүгийн ид бах, цог залийг бадрааж явах хүсэлд хөтлөгддөг шиг
хөгжлийнхөө ирээдүй рүү итгэл төгс тэмүүлж байсан үеэр ард түмнийхээ дуу
хоолойн алтан босгыг алхах их аз завшаан надад тохиолдсон юмаа.
Гадаадад
сургуульд суралцахаар бидний хэдэн оюутан шалгалтаа өгч тэнцчихээд байсан үе л
дээ. Намын Төв хорооны боловсон хүчний эрхлэгч дуудлаа... Улс орны хэрэгцээг
харгалзаад чамайг сургуульд явах гэж байхад чинь ажилд томилж байна.”
хэмээснээс үзэхэд тэр үеийн сэхээтнүүдийн нэгэн адил эх орон хаана хэрэгтэй
гэнэв, тэнд очиж мэдлэг боловсрол, оюун ухаан, хүч чадлаа шавхан ажиллаж байсны
нэг жишээ юм.
Тэрээр 1965 онд МУИС төгсөж, НАХЯ-ны харъяа Улсын архивын
хэрэг эрхлэх газрын хаалгыг татаж, хэлтсийн даргаар ажилласнаасаа хойш 1998 онд
насан өөд болтлоо архивтай ажил, амьдралаа холбож ирсэн билээ.
Хуучнаар Түүхийн төв архивын чимээ имээгүйхэн гурван
давхар цагаан байшинд Монгол улсын түүх хадгалагдаж, түүнийг эмхлэн цэгцлэж,
судлан шинжилж, олны хүртээл болгох нөр их ажил өрнөж байсныг хэн анзаарах
билээ. Монголын төдийгүй гадаадын нэртэй эрдэмтэн, судлаач, түүхчдийн “амин тэжээл” болсон баримтын сан хөмрөгийг
эмхлэн цэгцэлсэн, цэгцлээгүй алиныг ч арван хуруу шигээ мэддэг, архивын үнэ
цэнийг яс махандаа шингэтэл ойлгосон, бас ойлгуулж чаддаг хүн бол Цэдэвсүрэн багш. Эрхэм хүнийг багш гэж зүрхлэн хэлэх
болсны шалтгаан надад буй. 1980 онд Улсын түүхийн төв архивт архивч-бичээчээр
орж ажиллахад монгол хэл, монгол бичиг, түүх, архивын талаар байнга зөвлөж,
сонирхолтой баримт үзүүлж, нэг ёсондоо эх түүхээ хүндлэх, бахархах, хайрлах,
бас түүхийн сэдвээр уран зохиол бичих хүслийг минь асааж, архивт хайртай
болгосон хүн юм. Түүний тухайн үед ярьж өгч байсан түүхийн сонирхолтой үйл
явдал, үзүүлж байсан баримтаас Чин ван Ханддоржийн тухай “Урд уулын зэрэглээ”,
Халх, Ойрадын хагарал зөрчлийн тухай “Цагаан сүүний домог”, Нируны үеийн төрийн
сайдын тухай “Бичигт хадны домог”, Өгөөдэйн хатан Дөргөнэгийн тухай “Дөргөнэ
хатны алтан зоос” хэмээх олонд түгсэн түүхийн сэдэвт өгүүллэг минь төрсөн юм. Энэчлэн түүхийн төв
архивын босгыг алхсан түүхч, архивч, судлаач, ер хэнд ч авьяас билэг, эрдэм
ухаан, ой чадамжаараа нөлөөлж, одоогийн ихээхэн ярих болсон “төрийн алтан
хайрцагны бодлого” гэдгийг хүний ой тойнд зугуухан шингээж өгдөг алсын бодолтой, халуун эх оронч
нэгэн байсан гэж боддог билээ. Тэрээр дайны дараа 1948 онд Сүхбаатарын нэрэмжит
Офицерийн сургуульд хүмүүжүүлэгч-офицероор томилогдож байсны улбаа ч байсан биз
ээ.
Түүхийн төв архивын судлах хэлтсийн даргаар ажиллаж
байхдаа хожмын түүхч-архивч Г.Дашням /Ph.D/-ыг гардан бэлтгэсэн хүн бол Цэдэвсүрэн. Тэгвэл түүний
гарын шавь багшийнхаа тухай дурссаныг дор өгүүлье.
“Миний халамжлан хүмүүжүүлэгч, архивч болгосон багш минь
юм. Хэлтсийн дарга байхдаа хатуу шаардлагатай байлаа. Долоо хоногийн нэг дэх
өдөр болгон ажилтнуудаа цуглуулж, өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлын
тайланг цаг минутаар нь бичсэнтэй
танилцаж, шинэ долоо хоногийн төлөвлөгөө хийлгэж албан ёсоор баталдаг байсан.
Багш маань архивын сан хөмрөгт хадгалагдаж буй баримтыг
чухамдаа нүдэндээ лазертай, гартаа мэдрэгчтэй мэт нэвтэрхий сайн мэддэг байсан.
1981 онд Улсын түүхийн төв архивт архивчаар ажилд орсноосоо хойш өнөөг хүртэл
30 гаруй жил архивын шарласан хуудасны дэргэд байхдаа багш шигээ архивын
баримтыг сайн мэддэг хүний тухай сонсож байсангүй, тааралдаж ч явсангүй. Миний
халамжлан хүмүүжүүлэгчийн хувьд намайг архивын сан хөмрөг дотуур олон цагаар
дагуулан явж, тухайн сан хөмрөгийн аль тавиурт ямар чухал баримтыг байрлуулсан,
архивчдын гар хүрч амжаагүй, цэгцлэгдээгүй ямар баримт хаана хадгалагдаж
байгаа, архивын шифр нь тодорхойгүй баримтыг хэрхэн хайж олох зэрэг олон зүйлийг
уйгагүй хэлж, зааж сургадагсан. Эдүгээ архивын сан хөмрөгийн баримтыг бага ч
атугай гадарладаг болсон минь багшийн маань л ач тус юм. Дотоод, гадаадын
судлаачид эрж олж чадахгүй байгаа баримтаа Д.Цэдэвсүрэн багшаас л асууж, эрлийн
үзүүрээ олдогсон. Багш маань хэдий бие давжаахан боловч бэлчээр холтой, жинхэнэ
судлаач-архивч хүн байсан” хэмээн дурсан ярьсан юм.
АЕГ-ын дарга Д.Өлзийбаатар: -1983
онд Түүхийн төв архивт ажилд орохдоо Цэдэвсүрэн гуайтай танилцсан. 1991 онд
УТТА-ын даргаар орж ажиллахдаа Цэдэвсүрэн гуайд зөвлөхөөр ажиллах хүсэлт тавьж
хамтарч ажилласан. Мөн Үндэсний телевизтэй хамтарч “Ардын хувьсгалын 70 жил” хэмээх түүхэн
баримтат нэвтрүүлэг хийх болсон. Энэ кинонд урьд нь хаалттай байсан бүх
баримтыг ил болгон гаргах ёстой байлаа. Цэдэвсүрэн гуай ”Тийм баримт хаана байх
вэ” гэхэд л дор нь олоод тэвхээд ирдэг
сэн. Архиваар мэргэшсэн хүн. Архивын хөмрөг шинээр үүсгэх, хөмрөгийн тойм,
лавлах бичих, данс үйлдэх ажлыг гардан хийдэг, баримттай маш нухацтай
ажилладаг, юунд ч төвөгшөөхгүйгээр хамгийн чимхлүүр ажлыг сонгож хийдэг хүн
байлаа. Анх 1971 онд цэгцлэж эхлээд учрыг нь ололгүй орхичихсон байсан, одоо
хэр нь маш их эрэлт хэрэгцээтэй ноёд, лам, түшмэдийн захидлын эмх цэгцгүй асар их
цуглуулгыг ганцхан жилийн дотор ганцаараа эмхлэн цэгцэлж, бие даасан хөмрөг
болгосон юм. “Зөвлөлт-Монголын соёл шинжлэх ухааны хамтын ажиллагаа” гэсэн төсөл
дээр анхны эмхтгэгчдийн нэгээр ажилласан. Оросын архивчид “жинхэнэ архивын
судлаач хүн” гэж одоо хүртэл дурсан ярьдаг. Зөвхөн надтай хамтарч ажилласан
цөөхөн жилийн тухайд ярихад л ийм байна шүү дээ” хэмээсэн юм.
Монголын архивын бичиг баримтыг судлан боловсруулж,
хэвлэн нийтлэх ажлын гадаад харилцааны эхлэлийг тавьсан, олон боть хамтын
бүтээл болох “Монгол-Зөвлөлтийн харилцаа” /1921-1974 он/ гэдэг баримт бичгийн
эмхтгэлийг хэвлэн нийтлэхэд Монголын талын гол эмхтгэгчээр оролцсон. 1970-аад
онд хэвлэгдэн гарсан тус баримт бичгийн эмхтгэл Монголын архивчдад архивын
баримт бичигт археографийн боловсруулалтыг хийх том сургууль, гарын авлага
болсон гэдэг. Энэ баримт бичгийн эмхтгэлээс хойш өнөөг хүртэл хэвлэгдэн гарсан баримт бичгийн эмхтгэлүүдээс
археографийн боловсруулалт баримт бичгийн тайлбар үйлдэх арга хэлбэрийн хувьд
давж гарсан бүтээл гараагүй гэж хэлж болно.
Д.Цэдэвсүрэн үндсэн ажлаасаа гадна эрдэм шинжилгээний
олон өгүүлэл бичиж хэвлүүлсэн төдийгүй эрдмийн зэрэг горилсон “Монгол дахь ус
цаг уурын өөрчлөлт, ган зуд, тэдгээрийн Монголын мал аж ахуйд нөлөөлсөн
нөлөөлөл” сэдэвт 200 шахам жилийн түүхийг хамарсан нарийвчилсан судалгаа хийсэн
билээ. Гэвч “үндсэн мэргэжилтэйгээ холбогдохгүй сэдэв сонгосон байна” гэсэн
шалтагаар эрдмийн зэрэг хамгаалуулаагүй. Түүндээ маш их сэтгэлээр унасан”
хэмээн гэргий нь харамсан өгүүлсэн юм.
Түүний бичсэн өгүүллүүдээс нэгийг товчлон сонирхуулъя.
“Хуучин Монголын малын өсөлт хорогдолд цаг агаар нөлөөлж
байсан нь” хэмээх өгүүлэлд:
1740-1921 онд буву
сүүлийн 181 жилд Монгол орны төв, дорнод нутгуудаар 44 удаа зуд, 1777-1921 онд
45 удаа ган болж өнгөрсөн, байгалийн гачаал датагдах хугацааны хоорондох зай
буюу өнжилт нь Халхын Түшээт хан, Цэцэн хан аймгийн нийт нутгийн хэмжээгээр
зудынх 3,1 жил, гангынх 2,2 жил боловч тодорхой нутаг хошуудаар авч үзвэл,
өнжилтийн зай харилцан адилгүй, ерөнхийыдөө нийт нутгийнхаас харьцангуй урт
байна. Ийнхүү урт байдгийн гол шалтгаан нь байгалийн гачигийн тархалт буюу
өөрөөр хэлбэл, зарим хошууны нутаг, гачигт нэрвэгдэж байхад нөгөө хэсэг нь өнө
тавиун өнгөрөх зэргээр байгалийн гачаал нийт нутгийг жигд хамардаггүйтэй
холбоотой байна.” гэх зэргээр нарийвчилсан судалгаа хийжээ.
Ц.Түмэнбаяр
/ Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч/
Subscribe to:
Post Comments (Atom)
- НАНГИАД ХАТАН
- Зохиолч Ц.Түмэнбаяр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа
- НАНГИАД ХАТАН АМАН ХҮЗҮҮДЛЭЭ
- УТГЫН ЧИМЭГ 2014
- Хатагин Го. АКИМ: МОНГОЛЫН ТҮҮХИЙН АВДАРЫН ЦУУРГЫГ ТАЙЛСАН НЭГЭН ТҮЛХҮҮР
- ТҮҮХЧ, ОЛХОНУД ДҮГЭРИЙН ГОНГОР
- “ТҮҮХЧ, ОЛХОНУД ДҮГЭРИЙН ГОНГОР”-ЫГ “ХАЛХ ТОВЧООТОЙ НЬ ДУРСАНА
- “Халх товчоо”-ны Гонгор
- Ц.ТҮМЭНБАЯР: ОЮУН САНААГААРАА ДЭЛХИЙН ДАЙДЫГ ХЭМЖИХ ЦАГ БОЛСОН
- Ц.Түмэнбаярын номнууд Интернэтээр худалдаалагдаж байна
- " Дөргөнэ хатны алтан зоос" гурав дахь удаагаа хэвлэгдлээ.
- Эхийн цагаан сүү ертөнцийг аварна
- ЯРУУ НАЙРАГЧ Ц.ЦЭДЭНЖАВЫН НЭРЭМЖИТ БОЛГОЖЭЭ
- Ш.ДУЛМАА БАГШДАА БАЯР ХҮРГЭЕ
- Л.К.Герасимович: “Миний сэтгэл зүрхний эгшиглэнг М.Цэдэндорж орчуулсан”
- 1980 - 1989
- 1990 - 1999
- 2000 - 2009
- 2010 - 2011
- 2012-2013
- Аян замын тэмдэглэл
- Го.Дашням
- Гэрэл зураг
- Дурсамж
- Дуу
- Дууны үг
- Дүрс бичлэгүүд
- Жүжиг
- З.Эрдэнэбат
- ЗАРЛАЛ
- Зохиолууд
- Зохиолууд - Хятад хэл дээр (Stories in Chinese)
- Зохиолууд (Cолонгос хэл дээр) - Stories in Korean
- Зохиолууд (Англи хэлээр) - Stories in English
- Зохиолууд (Англи хэлээр) -Poem's in English
- Зохиолууд (Монгол хэлээр)
- Зохиолууд (Орос хэл дээр)
- Кино бүтээлүүд
- Мэдээ
- Нийтлэл
- Ном
- Судлал шүүмжлэл
- Судлал шүүмжлэл (Орос хэл дээр)
- Хобби
- Хөгжим
- Шүлгүүд (Орос хэл дээр)
- Шүлэг
- Ярилцлага
- Яруу Найраг
- Д.Пүрэвдорж
- Б.Мөнхболд /хөгжмийн зохиолч/
- Калиграфчин Ц.Бямбажав
- Ш.Өлзийбаяр
- Хөх Гацуурхан Театр
- Газарзүй
- Монгол бичиг
- Зураач Д.Бадам
- Д,Сумъяа
- Үүлэн бор
- Их Мянгат
- Д.Наранцогт
- Мэдээллийн шилдэг сайт
- Адаацаг
- aaaz
- Говь талын эгшиглэн
- Р. Чойном
- Го. Аким
- З. Эрдэнэбат
- Я.Баяраа
- Найман залуу
- Галаарид
- Бадамжав
- Баярхүүгийн Ичинхорлоо
- Сүхзориг
- Болор-Эрдэнэ
- Гантулга
- Монголын Зохиолчдын Эвлэл
- Ш.Баатар
Хубилай хааны хаврын хотод

Хубилай хааны хаврын хотод
Танилцуулга
Арван жилийн 47-р сургуульд дунд боловсрол эзэмшин, Холбооны техниккумыг радио электроникийн техникч мэргэжлээр төгссөн. 1998 онд МУИС-ийн Монгол судлалын сургуульд уран зохиол хэл шинжлэлийн мастер зэргийг хамгаалсан.
Шагнал
- Нацагдоржийн нэрэмжит шагнал 2006 он
- Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал 1999 он
- Удвал сангийн нэрэмжит шагнал 2008
- Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал 1999 он
- Удвал сангийн нэрэмжит шагнал 2008
- С.Буянэнмэхийн нэрэмжит шагнал 2009 он
- Утгын чимэг богино өгүүллэгийн наадамд оролцож 12 удаа эхний байруудад шалгарсан.
- Оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2011" шагналт
- Утгын чимэг богино өгүүллэгийн наадамд оролцож 12 удаа эхний байруудад шалгарсан.
- Оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2011" шагналт
Ном
- 2012 он - Дөргөнэ хатны алтан зоос
- 2010 он - Цагаан сүүний домог (Англи хэл дээр)
- 2009 он - Нар хурайлсан хийморь
- 2007 он - Шөнийн танго
- 2005 он - Тэнгэрийн зүүд
- 2005 он - Согоо суман
- 2002 он - Өнчин чавхдас дуулдаггүй
- 1998 он - Мэргэнд буусан чоно
- 1993 он - Удган
- 1987 он - Толгодын шивнээ
- 1985 он - Хараацайн жигүүр
Тайз, дэлгэцийн бүтээлүүд
- 2009 он - "Нүцгэн натур" уран сайхны кино
- 2011 он - Хурдан том болмоор байна
- 2011 он - "Тусгаар тогтнолын төлөө" теле жүжиг
- 1999 он - Тэнгэр мэднэ кино
- 2000 он - Нохойтой нөхцсөн бүсгүй кино
- 2000 он - Цагаан сүүний домог кино
- 2003 он - Мэргэнд буусан чоно балет
- 2008 он - Уулын бяцхан зоргол хүүхдийн балет
Холбоо барих
Хаяг: Монгол, Улаанбаатар хот, "Монголын Зохиолчдын Эвлэлийн Ордон", 210 тоот
Шуудангийн хайрцаг: 54/210620A, Улаанбаатар хот, Монгол Улс
Телефон утас/факс: 976 - 11 - 310333
Утас: 976 - 99249466
Мэйл: tumenbayar_59@yahoo.com
Вэб: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр
Шуудангийн хайрцаг: 54/210620A, Улаанбаатар хот, Монгол Улс
Телефон утас/факс: 976 - 11 - 310333
Утас: 976 - 99249466
Мэйл: tumenbayar_59@yahoo.com
Вэб: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр
Books
1985 - “Sparrow wing” poems
1987 - “Whisper of hills” stories.
1993 - “Shaman” stories
1999 - “The wolf in divination” stories
2000 - “One string makes no voice” stories
2000 - “The legend of egg stone” stories
2005 - “Horse like deer” stories
2005 - “Heaven’s dream” poems
2007 - “Night tango” stories
1987 - “Whisper of hills” stories.
1993 - “Shaman” stories
1999 - “The wolf in divination” stories
2000 - “One string makes no voice” stories
2000 - “The legend of egg stone” stories
2005 - “Horse like deer” stories
2005 - “Heaven’s dream” poems
2007 - “Night tango” stories
2010 - “Tale about mother's milk” stories in English
Movies
1988: “The routine to meeting”
1999: “Heaven knows”
2000: “The girl coming together with dog”
2000: “Legend of white milk”
1999: “Heaven knows”
2000: “The girl coming together with dog”
2000: “Legend of white milk”
Plays
2003: “The wolf in divination “modern ballet
2005: “The log of love” modern dance in nature
2005: Solo show under the topic “The wolf in divination”
2005: “The log of love” modern dance in nature
2005: Solo show under the topic “The wolf in divination”
Songs
“Inseparable heart” music by Enkhbayar
“Lost lottery” by Erdenesukh
“Whose child” by Erdenesukh
“Locked door” by Erdenesukh
“Mother’s milk” by Purevkhuu
“For my spouse” by Enkhbayar
“Praying “ by Enkhbayar
“Cradle song” by Purebkhuu
“Mongol Ger” by Ser-Od
“Let’s dance around bonfire” by Battumur
"Blue wolf of the steppe, I love you" By SH. Ulziibayar
“Lost lottery” by Erdenesukh
“Whose child” by Erdenesukh
“Locked door” by Erdenesukh
“Mother’s milk” by Purevkhuu
“For my spouse” by Enkhbayar
“Praying “ by Enkhbayar
“Cradle song” by Purebkhuu
“Mongol Ger” by Ser-Od
“Let’s dance around bonfire” by Battumur
"Blue wolf of the steppe, I love you" By SH. Ulziibayar
Prizes and place winning in contests
1998: Prize by the Union of Mongolian Writers.
2004: “Honorary labor medal” high prize by the state.
2006: The Natsagdorj prizewinner
2009: The S.Buyannemekh prizewinner
“Delicacy of meaning” state contest of short stories
1989: Movie “The routine to meeting” won the second place in the contest of movie writing organized by Mongolian Railroad.
1993: “The best of tea” 1st and 2nd places
1994: “The legend of inscribed rock” 2nd place
1996: “Heaven’s dream” 3rd place
1997: “Solitude” 3rd place
2000: “Gold coin of queen Turkina” 3rd place
2005: “Uraliin tes mod” 2nd place
1998: “The fellow in white shirt” 1st place in the contest of short stories dedicated to 360th anniversary of Ulaanbaatar
2003: “Thirsty horse” 2nd place in the state contest of short stories.
2006: “Gun galuutai” 4nd place in the state contest of short stories.
“Golden feather” the contest of the best works
2001: “Lonely musician” the best
2002: “The wolf in divination” modern ballet as the best
2003: “Journey without return ticket” the best
2004: “The site of death” the best
2005: “Horse like deer” the best
2004: “Honorary labor medal” high prize by the state.
2006: The Natsagdorj prizewinner
2009: The S.Buyannemekh prizewinner
“Delicacy of meaning” state contest of short stories
1989: Movie “The routine to meeting” won the second place in the contest of movie writing organized by Mongolian Railroad.
1993: “The best of tea” 1st and 2nd places
1994: “The legend of inscribed rock” 2nd place
1996: “Heaven’s dream” 3rd place
1997: “Solitude” 3rd place
2000: “Gold coin of queen Turkina” 3rd place
2005: “Uraliin tes mod” 2nd place
1998: “The fellow in white shirt” 1st place in the contest of short stories dedicated to 360th anniversary of Ulaanbaatar
2003: “Thirsty horse” 2nd place in the state contest of short stories.
2006: “Gun galuutai” 4nd place in the state contest of short stories.
“Golden feather” the contest of the best works
2001: “Lonely musician” the best
2002: “The wolf in divination” modern ballet as the best
2003: “Journey without return ticket” the best
2004: “The site of death” the best
2005: “Horse like deer” the best
Contact
Address: Mongolia, Ulaanbaatar, Building of the Union of Mongolian writers, room 210
Post address: P.O.Box-54/210620A. Ulaanbaatar, Mongolia.
Tel/fax: 976-11-310333
Mobile: 976-99249466
Email: tumenbayar_59@yahoo.com
Web: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр
Post address: P.O.Box-54/210620A. Ulaanbaatar, Mongolia.
Tel/fax: 976-11-310333
Mobile: 976-99249466
Email: tumenbayar_59@yahoo.com
Web: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр
0 comments:
Post a Comment