Монголын ард түмний түүхийн толь


Монголчууд эрт дээр үеэсээ үсэг бичгийн өндөр соёлтой ард түмний нэг билээ. Дэлхийн түүхэнд монголчууд шиг арав шахам үсэг бичиг зохиож хэрэглэж ирсэн ард түмэн байхгүй. Тэдгээр үсэг бичгээрээ бичиж туурвисан монголчуудын соёл нэн арвин. Гэвч Монгол нутагт дэгдэж байсан дайн дажин, нийслэлээ харийн нутагт нүүлгэн шилжүүлсэн, манж, хятадуудаас монголчуудын гүүхэн сурвалж, үсэг бичгийн дурсгалуудыг устгах бодлого явуулж байсан, монголчуудын нүүдэллэн аж төрөх ёсон зэргээс шалтгаалан XVII зууны дунд үеэс өмнөх үсэг бичгийн дурсгал, албан бичиг баримтууд өнөөгийн Монгол Улсад хадгалагдан үлдэж чадаагуй нь нэн харамсалтай.
Харин монгопчуудын бичиг баримтын эх дурсгалууд нь XVII зууны эцсээс Монгол нутаг дахь дайн дажин» хөл хөдөлгөөн намижиж, төр, шашны олон байгууллага бий болж, албан бичгийн харилцаа эрс өссөнтэй холбогдон тухайн байгууллага тус бүрийн данс хараа буюу архивууд бий бопсон байна.

Тухайн байгууллага дээрээ хадгалж байсан тэдгээр данс хараануудыг 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын дараа анх удаа Судар бичгийн хүрээлэнгээс эрхлэн нийслэлд татан төвлөрүүлж, 1927 онд хуучны данс харааг эрхлэх орон тооны ажилтныг томилон ажиллуулснаар Монгол Улсад орчин үеийн архив, архивын сан хөмрөг бүрэлдэн тогтжээ. Тэдгээр баримт бичгийг эдүгээ Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын сан хөмрөгт төвлөрөн хадгалж байна. Манж чин улсын эрхшээлийн үе, шашин төрийг хослон барьсан хаант Монгол Улсын үе, Ардын засгийн үе хэмээх түүхийн гурван үеийг хамарсан хэдэн зуун мянган хадгаламжийн нэгж нь уйгаржин монгол, кирилл монгол, латин, тод үсэг болон манж, хятад, орос, түвд, франц зэрэг олон хэл бичгээр цаас болон даавуун дээр голчлон хар, улаан бэхээр үйлдсэн байна. 1674 оноос өнөөг хүртэлх үеийг хамарсан тэдгээр баримтаас дурдвал, гадаад Монголын төрийг засах явдлын яамнаас Монгол-Оросын хилийг тогтоосон Буурын гэрээний талаар Халхын туслагч жанжин, төрийнжүн ван Данжиндоржид илгээсэн бичиг /1727 он/, хаант Орос улсын Сэлэнгийн комендатаас Зүүн-гарын Амарсанаагийн шарилыг шилжүүлэх талаар ирүүлсэн орос бичиг /1758 он, Түвдийн Дашлхүмбэ хийдээс VIII Богд Жибзундамба хутагтын сойвонг буцахад Банчин Богдоос өгсөн Танжуур-ын дагавар бичиг /Түвдийн шарбичгээр, 1899он/, МанжЧинУлсын үеийн Ар Монголын өртөө, харуулын байршлын бүдүүвч зураг /Х^Ш-Х1Х зуун/, 1911 оны Монголын цагаагчин гахай жилийн хувьсгалыг удирдсан түр Засгийн газрын албан бичгүүд, Богд хааны зарлиг, төр, шашны байгууллагуудын бүхий л үйл ажиллагааг харуулсан түүхийн нэн үнэтэй, ховор чухал сурвалж бичиг баримтаас бүрдэж байна.Жишээлбэл, 1921 оноос өмнө Монголд хар тамхийг оруулах, худалдаалах, татах, тарихыг хориглосонтой холбогдох 50 гаруй бичиг баримт байдаг ажээ. Мөн хүмүүс тэр болгон сайн мэддэггүй биеэ даасан сонирхолтой хөмрөгүүд цөөнгүй аж. Тэдгээрээс хоёр төрлийн бичиг баримтыг цохон танилцуулъя.

ТА АЛТАН УРГИЙН УДМЫН ХҮН МӨН ЭСЭХЭЭ Ч ТОГТООЖ БОЛНО
Монголчуудын албан бичиг баримтын нэг сонирхолтой төрөл нь ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэл, хүн ам, малын тооллогын баримт ажээ. 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалаас өмнө монголчууд аймаг, хошууны ноёд тайж нарын гэрийн үеийн бичмэлийг арван жил тутамд нэг удаа, зэрэг залгамжлах насанд хүрсэн тайж нарын гэрийн үеийн бичмэлийг гурван жилд нэг удаа үйлддэг байжээ. Халхын дөрвөн аймгийн ноёд, тайж нар нь Чингисийн шууд угсааны Гэрсэнз хунтайжийн удам байдаг гэнэ. Тиймээс гэрийн
Архивчид манж хэл дээрхи баримтыг цэгцэлж буй нь /1950-иад он/
үеийн бичмэлээ Гэрсэнзээс эхэлж бичдэг уламжлалтай аж. Гэрсэнзээс VIII зууны үеийн домогт Бөртэ чоно, түүний хүү Батцагаан хүртэлх Чинги-сийн удмынхны угсаа залгамжлал түүхийн сурвалж зохиолуудад тодорхой тэмдэглэсэн байдаг тул халхын ноёд, тайж нарын үр хойч болох Монголын хэдэн зуун мянган хүн өөрсдийн удам угсаагаа ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэлд тулгуурлан Бөртэ чоно хүртэл тодруулах боломжтой ажээ.
Үндэсний төв архивт хадгалж байгаа гэрийн үеийн бичмэлээс нэн алдартай нь 1905 онд үйлдсэн таван ханатай гэрийн буурийн хэмжээтэй буюу таван метр 30 см голчтой маа-жиндсан дүгэрэг цагаан даавуун дээр хар, улаан бэхээр бичсэн Сэцэн хан Шолойн гэрийн үеийн бичмэл байна. Энэ гэрийн үеийн бичмэлд 1577-1905 он хүртэлх 328 жилийн дотор төрсөн Шолойн удмын 11966 эрчүүдийн гарап угсааг нэн тодорхой тэмдэглэжээ. Зөвхөн нэг хүний удмын эрэгтэйчүүд гурван зуу гаруй жилийн дотор ийм олон болж үрждэг аж.
Тэгвэл та бидний хэн маань ч халхын ноёд, тайж нартай ямар нэг байдпаар удмын холбоотой байж болох юм. Тиймээс магадгүй уншигч та ч гэсэн өөрийн удам гарал, гэрийн үеийн бичмэлээ эзэн Чингис, түүний дээд үеүд хүртэл сэргээж болох нь. Энэ бол
архивын бичиг баримтын нэг гайхамшиг гэж архивын ажилтан нар бахархан ярьж байх юм.
Үндэсний төв архивын үүдээр ороход өвөг эцэг, эцэг, төрөл төрөгсдөө тодруулахыг хүссэн олон хүн дугаарлан зогсч байх юм. Тэдний хүсэлтийг архивчид 1933, 1944, 1956 оны зэрэг хүн ам, малын тооллогын баримтаас шүүн гаргаж өгдөг ажзэ. Бид 1921 оноос өмнөх хүн ам, малын тооллого зөвхөн 1918 онд явсан мэтээр ойлгож, тэрхүү тооллогын дүн мэдээг И.Майскийн "Орчин үеийн Монгол" хэмээх номын хавсралтаас л үздэг. Гэтэл 1700-аад оны үеийнхээс эхлэн 1828,1836,1846,1848,1856,1870,1900 оны зэрэг олон оны хүн ам, малын тооллогын баримт байдаг юм байна. Тэдгээр баримтаас өөрсдийн өвөг дээдсийнхээ өрх гэр, мал хөрөнгийг мэдэж болдог гэнэ. Мөн эдгээр тооллогын баримт нь тухайн үеийн ноёд, тайж, сум ард, хамжлага ардын өрхийн бүтэц, хөрөнгө чинээний байдал, монгол хүний нэрийн өөрчлөлт зэрэг олон асуудлыг судлах чухал сурвалж болдог ажээ.

ЭЗЭН ЧИНГИСИЙН "ХӨХ ДЭВТЭР"-ИЙГ ИРҮҮЛЭХИЙГ ХҮССЭН ЗАХИДАЛ Ч БАЙДАГ
Үндэсний төв архивт биеэ даасан мянгаад хөмрөг буюу байгууллага, хувь хүмүүсийн баримтын цуглуулгыг хадгалж байна. Тэдгээрийн нэг нь ноёд,
түшмэд, лам нарын захидлын цуг-луулга гэдэг хөмрөг болно. Энэ хөмрөгт 1748-1927 оны үеийн хэдэн мянган захидал, захидлын дугтуй, бичиг баримт хадгалах даавуу, тааран уут, тамга, битүүмжлэх тууз зэрэг баримтууд байна.
Захидпаар харилцагчид нь Халхын дөрвөн аймаг, Ховдын хязгаар, хошууд, тамгатай, тамгагүй хутагтын шавь, чуулганы дарга, жанжны албан тушаалтан, засаг ноёд, тэдний эцэг эх, хатад, үр хүүхэд, олон зэрэг дэвийн түшмэд, хятад худалдаачид, хөрш Хятад, Орос, Өвөр Монголын нөлөө бү-хий хүмүүс, хутагт хувилгаад, жирийн ард зэрэг тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л анги давхаргын төлөөлөгчид, хөрш зэргэлдээ улсорны иргэд зэрэгхэдэн зуун хүн буй.
Тэдгээр хэдэн мянган захидлыг бичигчдээс заримыг дурдвал, Богд гэгээн, Жанжаа хутагт, Жалханз хутагт, Дилав хутагт, Егүзэр хутагт, Жа лам хэмээх Дамбийцанцан зэрэг шашны мяндагтангууд, Халх, Дөрвөдийн хангууд, засаг ноёд, Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдин-сүрэн, Д.Бодоо зэрэг нэрд гарсан төр, шашны зүтгэлтнүүд байна.
Эдгээр захидалд хувийн чанартай мэдээнээс гадна тухайн цаг үед өрнөж байсан улс төрийн үйл явдал, түүхт хүмүүсийн үйл ажиллагаа, аж амьдралыг тусгасан сонирхолтой мэдээ цөөнгүй байдаг гэнэ. Тухайлбал, Монголд ирсэн Япон иргэн Кодама гэгч Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн, Гадаад яамны тэргүүн сайд М.Ханддорж, дэд сайд Б.Цэрэндорж, Дотоод яамны тэргүүн сайд Г.Цэрэнчимэд нарын Монгол Улсын Засгийн газрын гишүүдтэй уулзаж, Япон-Монголын хооронд харилцаа тогтоох талаар нийт дөрвөн удаа бичиг өгч байсан тухай Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэгэн захидалд дурдсан байна. Мөн Дөрвөдийн бэйс Аюурзанаас Дөрвөдийн Үнэн зоригт хан Содномжамцойд бичсэн захидалд, Содномжамцайд эрхэмлэн нандигнан хадгалдаг Монголын улс төрийн түүхэнд холбогдох тэр үеийн зурагтай "Хөх дэвтэр" гэдэг бидэнд мэдэгдээгүй ховор зохиол байсныг Монголын түүх зохиоход зориулан нийслэл хүрээнд итгэлтэй хүнээр ирүүлэхийг хүссэн байна.
Энэчилэн хэдэн зууныг дамжсан түүх, соёлын үнэлж баршгүй хоөор нандин өв сан болох архивын барим-тууд Монголын тусгаар тогтнолын баталгаа, Монголын ард түмний амьдрал, тэмцлийн түүхийн толь болон хадгалагдаж байна.

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews