Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж явах хооронд...
Биднийг хэтэвчин дэх хэдийгээ булаалдаж , офшор банкинд байрлуулж, хулгайлалцаж явах хооронд энэ "дэлхийн эрх баригчид" ( энэ эрх баригчид гэдэг нь Нэгдсэн Үндэстний Байгууллагаг биш!) генетикийн зэвсэг боловруулж, байлдааны зориулалттай вирусуудыг энд тэнд туршиж байна. Тэр байтугай тодорхой ДНК -ийн хэв шинж бүхий тодорхой хүмүүсийг устгах боломжийг хүртэл судлан туршиж байна. Энэ нь янз бүрийн вакзин нэрээр дэлхийн улс орнуудад түгээгдсээр байна. Үндэстэн бүр генетикийн өвөрмөц тогтоцтой байдаг аж. Одоогоор генетикийн хэв маягаар нь дэлхийн хүн зоныг 43 төрөл зүйлийн бүтэцтэй байдгийг тогтоожээ. Энэ нь нөгөөх европойд, монголойд, негройд, австралойд гэж ангилдагаас хэд дахин илүү нарийвчлалтай ангилал аж. Ингэж тогтоосны үр дүнд зөвхөн нэг үндэстэн тэр байтугай ястаныг устгах генетикийн зэвсэг хийх боломж нээгдэж байгаа аж. Ийм замаар дэлхий дээр амьдарч байгаад, дэлхийн зах зээлийн ситемд ямар ч үүрэг рольгүйгээсээ болж устаж үгүй болсон улс үндэстнүүдийн тоог хэдэн арав дахин өсгөж болох боломжийг судалж байна. Гэхдээ энэхүү аймаглан устгах явц ил тодоор хийгдэхгүй нь лавтай. Дэлхийн эрх баригчидад өөрсдөд нь халтай болж мэдэх цөмийн зэвсэг тэр үед хэрэглэх шаардлагагүй болно. Ийм зэвсэгээр дэлхийн эрх баригчидад буулт хийх дургүй улс үндэстнүүдийн тэргүүнүүд, улс төрийн зүтгэлтнүүдийг нь устгаж болно.
Биднийг хэтэвчин дэх
хэдийгээ булаалдаж , офшор банкинд байрлуулж,
хулгайлалцаж явах хооронд энэ газар дэлхий дээр мэдээллийн дайн болж
байна. Орчин үеийн мэдээллийн технологийн ололт амжилтууд нь хүнийг ердөө л
компютерийн нэг салшгүй хэсэг болгон "роботжуулж", барууны нууц
албадын зүгээс дэлхийн өнцөг булан бүрт амьдарч хоорондоо янз бүрийн хэрэгслээр
харилцаж байгаа сая сая хүмүүсийн бодол санааг хөтлөх, тэдгээрт задлан
шинжилгээ хийх, нөлөөлөх, тэдний хувийн нууцад нэвтрэх, сэтгэл зүй төрх
төлөвийг нь тогтоох, залах боломжийг нээж өгч байна. Ийм замаар дэлхийн эрх баригчид, тэдгээрийн
тусгай албад улс үндэстнүүдийн төрийн
нууц, нам, улс төрийн хүчин, ерөнхийөлгчийн ажилын албаны мэдээллийн санд
нэвтэрч, улс төрийн өдөөн хатгалга хийж, тэр ч бүү хэл төрийн эргэлтийг зохион
байгуулж чадаж байна.
Биднийг хэтэвчин дэх
хэдийгээ булаалдаж , офшор банкинд байрлуулж,
хулгайлалцаж явах хооронд энэ дэлхийн эрх баригчид, тэдний зүгээс санхүүлжүүлж буй нано-технологийн
мэргэжилтнүүд хүний тархинд эсвэл арьсан дор нь суулгах замаар тухайн хүнийг
хянах, удирдаж болох микрон-оор хэмжигдэх хэмжээний чийп (хагас дамжуулагч
процессор) суулгах боломжийг олж нээгээд байна. Хүний согогтой эрхтнүүдийг
орлож ажиллах, хүний насыг уртасгахад энэ ололтыг ашиглахаас урьтаж, хүн
төрөлхтний уураг тархийг хөтлөх боломжинд илүү анхаарлаа хандуулж байна. Олон
нийтийг өрсөлдөх, тэмцэлдэх чадваргүй боол, дуулгавартай робот болгох арга
замыг шаргуу хайж байна.
Биднийг хэтэвчин дэх
хэдийгээ булаалдаж , офшор банкинд байрлуулж,
хулгайлалцаж явах хооронд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр
дамжуулан асар олон сая хүний тархийг угаах ажилыг эрчимжүүлж байна. Бүхэл
бүтэн улс орон, үндэстэн, нийгмийн бүлэгүүдийг далд ухамсарын түвшинд нь
коодлох, програмчилах арга чаргыг аль хэдийн боловсруулаад хэрэглэсээр байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг зөвхөн нэг хүний оюун санаанд тодорхой
коммандуудыг өгөхөд ч ашиглаж болдог ажээ.
Иймэрхүү сэтгэц - физиологийн
технологи нь аль нэгэн хот, тосгон, райны хүн ардын сэтгэл зүй, ёс суртахууны
баримжааг өөрчлөх, хөтлөхөд ч ашиглагдаж байгаа ажээ.
Биднийг хэтэвчин дэх
хэдийгээ булаалдаж , офшор банкинд байрлуулж,
хулгайлалцаж явах хооронд АНУ тэргүүтэй энэ дэлхийн эрх баригчид цэрэг
дайн - зэр зэвсэгийн салбарыг "гайхамшигтай" хөгжүүлж,
төгөлдөржүүлсээр байна. Мянга мянган далавчит пуужингууд тусгай програмын дагуу
дайсны талд сөгөө өгөлгүй цохилт хийх, асар хурдтай бөгөөд нисгэгчгүй онгоцнуудаар
довтлох, робот туслагч, ханган нийлүүлэгч бүхий явган цэргийн ангиудыг
байлдаанд оруулах боломжууд нээгдэж байна. Радарт баригдаж, үзэгддэггүй цөмийн
бөмбөгдөгч онгоц, дайсныхаа электрон
хэрэгслээр ажилладаг бүх зэвсэгийг ажиллагаагүй болгодог цахилгаан соронзон
цацруулдаг "их буунууд" буй болжээ. Хэрэгцээ шаардлага гарвал
сансараас хүртэл цохилт өгөх боломж аль хэдийн бүрэлджээ. Дэлхийн эрх баригчид
маань пуужингийн довтолгооноос хамгаалах хэрэгслийг дэхий даяар байрлуулах
ажилаа аль хэдийн эхлээд тэр нь ид өрнөөд явж байна.
Биднийг хэтэвчин дэх
хэдийгээ булаалдаж , офшор банкинд байрлуулж,
хулгайлалцаж явах хооронд энэ
дэлхийн эрх баригчид глобалчилал нэрийн дор эзэнт улсыг сүндэрлүүлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах,
хүн төрөлхтөнийг эзэн хийгээд хамжлагын дэглэмд шилжүүлэх ажилыг шуурхайлж
байна. Дээр дурьдсан бүх зүйл бүх
хүчээрээ ажиллаад хэрэгжээд эхэлсэн цагт ардчилал, мардчилал хэмээн амнаасаа
цагаан хөөс сахруулан сахруулан хашгираад ч нэмэргүй болноо гэдгийг эх орон
нэгтнүүддээ бас нэг
сануулья гэж бодон үүнийг тэрлэвээ.
7:58 PM
|
Labels:
З.Эрдэнэбат
|
Subscribe to:
Post Comments (Atom)
- 1980 - 1989
- 1990 - 1999
- 2000 - 2009
- 2010 - 2011
- 2012-2013
- Аян замын тэмдэглэл
- Го.Дашням
- Гэрэл зураг
- Дурсамж
- Дуу
- Дууны үг
- Дүрс бичлэгүүд
- Жүжиг
- З.Эрдэнэбат
- ЗАРЛАЛ
- Зохиолууд
- Зохиолууд - Хятад хэл дээр (Stories in Chinese)
- Зохиолууд (Cолонгос хэл дээр) - Stories in Korean
- Зохиолууд (Англи хэлээр) - Stories in English
- Зохиолууд (Англи хэлээр) -Poem's in English
- Зохиолууд (Монгол хэлээр)
- Зохиолууд (Орос хэл дээр)
- Кино бүтээлүүд
- Мэдээ
- Нийтлэл
- Ном
- Судлал шүүмжлэл
- Судлал шүүмжлэл (Орос хэл дээр)
- Хобби
- Хөгжим
- Шүлгүүд (Орос хэл дээр)
- Шүлэг
- Ярилцлага
- Яруу Найраг
- Д.Пүрэвдорж
- Б.Мөнхболд /хөгжмийн зохиолч/
- Калиграфчин Ц.Бямбажав
- Ш.Өлзийбаяр
- Хөх Гацуурхан Театр
- Газарзүй
- Монгол бичиг
- Зураач Д.Бадам
- Д,Сумъяа
- Үүлэн бор
- Их Мянгат
- Д.Наранцогт
- Мэдээллийн шилдэг сайт
- Адаацаг
- aaaz
- Говь талын эгшиглэн
- Р. Чойном
- Го. Аким
- З. Эрдэнэбат
- Я.Баяраа
- Найман залуу
- Галаарид
- Бадамжав
- Баярхүүгийн Ичинхорлоо
- Сүхзориг
- Болор-Эрдэнэ
- Гантулга
- Монголын Зохиолчдын Эвлэл
- Ш.Баатар
Хубилай хааны хаврын хотод
Танилцуулга
Арван жилийн 47-р сургуульд дунд боловсрол эзэмшин, Холбооны техниккумыг радио электроникийн техникч мэргэжлээр төгссөн. 1998 онд МУИС-ийн Монгол судлалын сургуульд уран зохиол хэл шинжлэлийн мастер зэргийг хамгаалсан.
Шагнал
- Нацагдоржийн нэрэмжит шагнал 2006 он
- Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал 1999 он
- Удвал сангийн нэрэмжит шагнал 2008
- Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал 1999 он
- Удвал сангийн нэрэмжит шагнал 2008
- С.Буянэнмэхийн нэрэмжит шагнал 2009 он
- Утгын чимэг богино өгүүллэгийн наадамд оролцож 12 удаа эхний байруудад шалгарсан.
- Оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2011" шагналт
- Утгын чимэг богино өгүүллэгийн наадамд оролцож 12 удаа эхний байруудад шалгарсан.
- Оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2011" шагналт
Ном
- 2012 он - Дөргөнэ хатны алтан зоос
- 2010 он - Цагаан сүүний домог (Англи хэл дээр)
- 2009 он - Нар хурайлсан хийморь
- 2007 он - Шөнийн танго
- 2005 он - Тэнгэрийн зүүд
- 2005 он - Согоо суман
- 2002 он - Өнчин чавхдас дуулдаггүй
- 1998 он - Мэргэнд буусан чоно
- 1993 он - Удган
- 1987 он - Толгодын шивнээ
- 1985 он - Хараацайн жигүүр
Тайз, дэлгэцийн бүтээлүүд
- 2009 он - "Нүцгэн натур" уран сайхны кино
- 2011 он - Хурдан том болмоор байна
- 2011 он - "Тусгаар тогтнолын төлөө" теле жүжиг
- 1999 он - Тэнгэр мэднэ кино
- 2000 он - Нохойтой нөхцсөн бүсгүй кино
- 2000 он - Цагаан сүүний домог кино
- 2003 он - Мэргэнд буусан чоно балет
- 2008 он - Уулын бяцхан зоргол хүүхдийн балет
Холбоо барих
Хаяг: Монгол, Улаанбаатар хот, "Монголын Зохиолчдын Эвлэлийн Ордон", 210 тоот
Шуудангийн хайрцаг: 54/210620A, Улаанбаатар хот, Монгол Улс
Телефон утас/факс: 976 - 11 - 310333
Утас: 976 - 99249466
Мэйл: tumenbayar_59@yahoo.com
Вэб: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр
Шуудангийн хайрцаг: 54/210620A, Улаанбаатар хот, Монгол Улс
Телефон утас/факс: 976 - 11 - 310333
Утас: 976 - 99249466
Мэйл: tumenbayar_59@yahoo.com
Вэб: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр
Books
1985 - “Sparrow wing” poems
1987 - “Whisper of hills” stories.
1993 - “Shaman” stories
1999 - “The wolf in divination” stories
2000 - “One string makes no voice” stories
2000 - “The legend of egg stone” stories
2005 - “Horse like deer” stories
2005 - “Heaven’s dream” poems
2007 - “Night tango” stories
1987 - “Whisper of hills” stories.
1993 - “Shaman” stories
1999 - “The wolf in divination” stories
2000 - “One string makes no voice” stories
2000 - “The legend of egg stone” stories
2005 - “Horse like deer” stories
2005 - “Heaven’s dream” poems
2007 - “Night tango” stories
2010 - “Tale about mother's milk” stories in English
Movies
1988: “The routine to meeting”
1999: “Heaven knows”
2000: “The girl coming together with dog”
2000: “Legend of white milk”
1999: “Heaven knows”
2000: “The girl coming together with dog”
2000: “Legend of white milk”
Plays
2003: “The wolf in divination “modern ballet
2005: “The log of love” modern dance in nature
2005: Solo show under the topic “The wolf in divination”
2005: “The log of love” modern dance in nature
2005: Solo show under the topic “The wolf in divination”
Songs
“Inseparable heart” music by Enkhbayar
“Lost lottery” by Erdenesukh
“Whose child” by Erdenesukh
“Locked door” by Erdenesukh
“Mother’s milk” by Purevkhuu
“For my spouse” by Enkhbayar
“Praying “ by Enkhbayar
“Cradle song” by Purebkhuu
“Mongol Ger” by Ser-Od
“Let’s dance around bonfire” by Battumur
"Blue wolf of the steppe, I love you" By SH. Ulziibayar
“Lost lottery” by Erdenesukh
“Whose child” by Erdenesukh
“Locked door” by Erdenesukh
“Mother’s milk” by Purevkhuu
“For my spouse” by Enkhbayar
“Praying “ by Enkhbayar
“Cradle song” by Purebkhuu
“Mongol Ger” by Ser-Od
“Let’s dance around bonfire” by Battumur
"Blue wolf of the steppe, I love you" By SH. Ulziibayar
Prizes and place winning in contests
1998: Prize by the Union of Mongolian Writers.
2004: “Honorary labor medal” high prize by the state.
2006: The Natsagdorj prizewinner
2009: The S.Buyannemekh prizewinner
“Delicacy of meaning” state contest of short stories
1989: Movie “The routine to meeting” won the second place in the contest of movie writing organized by Mongolian Railroad.
1993: “The best of tea” 1st and 2nd places
1994: “The legend of inscribed rock” 2nd place
1996: “Heaven’s dream” 3rd place
1997: “Solitude” 3rd place
2000: “Gold coin of queen Turkina” 3rd place
2005: “Uraliin tes mod” 2nd place
1998: “The fellow in white shirt” 1st place in the contest of short stories dedicated to 360th anniversary of Ulaanbaatar
2003: “Thirsty horse” 2nd place in the state contest of short stories.
2006: “Gun galuutai” 4nd place in the state contest of short stories.
“Golden feather” the contest of the best works
2001: “Lonely musician” the best
2002: “The wolf in divination” modern ballet as the best
2003: “Journey without return ticket” the best
2004: “The site of death” the best
2005: “Horse like deer” the best
2004: “Honorary labor medal” high prize by the state.
2006: The Natsagdorj prizewinner
2009: The S.Buyannemekh prizewinner
“Delicacy of meaning” state contest of short stories
1989: Movie “The routine to meeting” won the second place in the contest of movie writing organized by Mongolian Railroad.
1993: “The best of tea” 1st and 2nd places
1994: “The legend of inscribed rock” 2nd place
1996: “Heaven’s dream” 3rd place
1997: “Solitude” 3rd place
2000: “Gold coin of queen Turkina” 3rd place
2005: “Uraliin tes mod” 2nd place
1998: “The fellow in white shirt” 1st place in the contest of short stories dedicated to 360th anniversary of Ulaanbaatar
2003: “Thirsty horse” 2nd place in the state contest of short stories.
2006: “Gun galuutai” 4nd place in the state contest of short stories.
“Golden feather” the contest of the best works
2001: “Lonely musician” the best
2002: “The wolf in divination” modern ballet as the best
2003: “Journey without return ticket” the best
2004: “The site of death” the best
2005: “Horse like deer” the best
Contact
Address: Mongolia, Ulaanbaatar, Building of the Union of Mongolian writers, room 210
Post address: P.O.Box-54/210620A. Ulaanbaatar, Mongolia.
Tel/fax: 976-11-310333
Mobile: 976-99249466
Email: tumenbayar_59@yahoo.com
Web: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр
Post address: P.O.Box-54/210620A. Ulaanbaatar, Mongolia.
Tel/fax: 976-11-310333
Mobile: 976-99249466
Email: tumenbayar_59@yahoo.com
Web: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр
1 comments:
яг тийм шүү, уншсан чинь бүр цөхөрчихлөө. үр хүүхдээ бодсон чинь тэр дэлхий эрх баригчид руу явмаар ч юм шиг... яах вэ монголчууд минь ээ.
Post a Comment