УЛСЫН ЦОЛ-МОНГОЛ


Монголчуудыг хятадчилах зорилгоор явуулж байсан Манж –Хятадын “Шинэ засгийн бодлогыг” Монголын ноёд, ард түмэн хэрхэн эсэргүүцэж, эргүүлэн Үндэсний тусгаар тогтнолоо олж авсан тухай  “Улсын цол-Монгол” теле жүжгийг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр бичиж, Үндэсний олон нийтийн телевизийн найруулагч  Б.Туяа найрууллаа.
Гурван бүлэг дээрх жүжиг Үндэсний олон нийтийн телевизээр 2013.07.10-ны 21 цаг, 11-ний 19 цаг, 12-ны 21 цагаас тус тус гарна. Дээрх жүжгийн түүхийн зөвлөхөөр манай нэрт түүхч, түүхийн ухааны доктор  Г.Дашням, зөвлөх найруулагчаар Монгол улсын ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн  Б.Мөнхдорж нар ажиллаж, жүжгийн дуу “Талын хөх чоно”-ыг МУСТА дуучин Э.Төрмандах дууллаа. Гол дүрд Монгол улсын ардын жүжигчин Цэрэндагва, Монгол улсын гавьяат жүжигчин  Равдан, Ганхуяг, Төмөрбаатар, Ялалт,   нар ажиллалаа. 












0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews