“ЧИНИЙ ТӨЛӨӨ ҮХЬЕ” ГЭЖ ЭХ ОРОНДОО ХЭЛСЭН ЯРУУ НАЙРАГЧ

“Онц хилчин” яруу найрагчийн мэндэлсний 100 жилийн ойд
           
Эх орныхоо тухай дуулаагүй яруу найрагч нэг ч байхгүй. Гэвч хүн бүрийн сэтгэл зүрхэнд мөнхөд гэрэлтэх мөрүүдийг бичнэ гэдэг даанч бэрх. Эх орныхоо торгон хилийн манаанд зогссон эр цэргээр барахгүй монгол хүний сэтгэл зүрхэнд тангараг болж мөнхөрдөг энэхүү алдарт шүлгийг тэртээ 1949 онд ЦЭРЭНДОРЖИЙН ЦЭДЭНЖАВ багш бичсэн билээ.
“Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг” хэмээх дөрвөн мөрийг мэдэхгүй хүн Монголд байхгүй биз ээ. 

1930-аад оны үед Их зохиолч Д.Нацагдоржтой мөр зэрэгцэн уран зохиолын бүлгэмд суралцаж байхдаа Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг сонсчихоод эх орны тухай иймэрхүү шүлэг бичиж болох юм байна гэж бодоод “Нацагдоржоос илүү бичнэ” хэмээн олон жил бодож явсаар 1949 онд “Миний нутаг” шүлгээ бичсэн ажээ. Энэхүү шүлгийн амин сүнс болсон дөрвөн мөрт хилийн застав, цэргийн ангиудын алдрын танхим, сургууль соёлын байгууллагын самбар ханан дээр бичигдсэнээс гадна түүний өсөж өндийсөн Хэнтий аймгийн Батширээт суманд хөшөө болон сүндэрлэсэн юм. Зөвхөн энэ шүлэг ч биш дайн, самууны хүнд хэцүү үеийг биеэрээ туулсан уран бүтээлчийн хувьд эх орон, тусгаар тогтнол гэдэг хичнээн үнэтэй болохыг зүрх сэтгэлээрээ мэдэрч, түүх, эх орон, ялангуяа дархан хилийн сэдэвтэй “Хилчин”, “Өлгий дээр чинь”, “Талын манхан”, “Миний нутаг” зэрэг шүлэг найраглал, “Баянцагаан” шүлэглэсэн роман бичсэн нь эдүгээ ч улам үнэ цэнэтэй болж буй билээ. “Хил дээр болсон явдал” киноны “Хилчин” хэмээх дууг үе үеийн олон дуучид амилуулж, радиогийн алтан санд хадгалагдаж, хилчин уран бүтээлчид, дайчид дуулсаар ирлээ.
            Иймд Д.Нацагдоржийн болон Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагналт, “Онц хилчин” зохиолч Ц.Цэдэнжав багшийнхаа тухай олныг нуршихыг орхиж, түүний ард түмний сэтгэл зүрхэнд шингэсэн бүтээлээс уншигч таны мэлмийг  мялаая.
                                                                                                                        Ц.Түмэнбаяр

1943 онд бичсэн “Хил дээр болсон явдал” киноны “Хилчин”дууны хөгжмийг. Монгол Улсын төрийн хоёр удаагийн шагналт хөгжмийн зохиолч агсан Л.Мөрдорж бичиж, Улсын ДБЭТ-ын дуучин О.Лувсандамдин анх дуулж радиогийн алтан санд үлдээжээ. Мөн эдүгээ Хилийн цэргийн дуу бүжгийн чуулган үе үеийн дуучид дуулсаар ирлээ.

Хилчин
Эрх чөлөө мандсан
Энхрий Монгол нутаг минь
Дархан сайхан хилээ
Даатгаж биднээр мануулав
            Дахилт: Ай хө баатрууд минь ээ
                        Халшралгүй зогсоё
Тэсгэм өвлийн жаварт ч
Аагим зуны наранд ч
Хальшралгүй зогсож
Хайртай орноо хамгаалъя
 Дахилт
Хөгжил цэнгэл чимэгтэй
Хүсэлтэй Монгол нутаг минь
Ариун сайхан хилээ
Ард бидэнд даалгав
Дахилт
Хүйтэн шуурга шууравч
Хүний сум шуугивч
Ажиггүй зогсож
Алтан хилээ маная

“Гөрөөчин” дууны хөгжмийг Л.Мөрдорж бичиж, УГЖ В.Долгор С.Цэцэгээ, СТА Д.Бурмаа нар дуулж, Монголын радиогийн алтан санд үлдээсэн байна.

Гөрөөчин
Цантын цагаан ууланд
Цасны будан цайрна
Саравчлан харахад
Аглаг тайга дүнхийж
Цагаан дээлтэй гөрөөчин
Альхан талд нь яваа бол
Ангийн олон хурсан
Аглаг их тайгыг
Анчин мэргэн зорьсон юм
Алтан намрын сүүлээр
Анд гэж мордсон юмсан
Альхан талд нь яваа бол
Хөвөн цас нь бүрхсэн
Хөхрөгч уулын оройд
Хүчтэйхэн мэргэн гарав
Хөвч их тайгыг
Хөндлөн гулд ширтэв
Айдаа ангийн олон тэнд л биз
Буурал хангайн оройд
Будан манан цайрна
Бултад нь цааш нь харахап
Бургар их тайга
Айдаа ангийн олныг гэсэн
Анчин мэргэн тэнд л биз.

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews