“ТҮҮХЧ, ОЛХОНУД ДҮГЭРИЙН ГОНГОР”-ЫГ “ХАЛХ ТОВЧООТОЙ НЬ ДУРСАНА

Түүхийн шинжлэх ухааны доктор Д.Гонгорын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Түүхч Олхонуд Дүгэрийн Гонгор” сэдэвт эрдэм шинжилгээний хурал  2014 оны 12 дугаар сарын 11-ний пүрэв гарагийн 14 цагт МУИС-ийн хичээлийн I байрны Эрдмийн танхим /Дугуй заал/-нд эхэлнэ. Хурлыг  МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхим, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний зөвлөх ажилтан доктор, профессор Ч.ДашдавааМУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхмийн эрхлэгч доктор, дэд профессор П.Дэлгэржаргал нар даргална.

МУИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал, доктор, профессор О.Мөнхбат нээж, “Доктор Олхонуд Дүгэрийн Гонгор /1924-1976/” дүрс бичлэг, гэрэл зургийн танилцуулга  үзүүлнэ.
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраас мэндчилгээ дэвшүүлж, Нүүдлийн соёл иргэншлийн олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Доктор, профессор А.Очир “Нэрт түүхч, сурган хүмүүжүүлэгч Олхонуд Дүгэрийн Гонгор /1924-1976/”  хэмээх үндсэн илтгэл тавина.
            Мөн Доктор, дэд профессор Ж.Гэрэлбадрах “Монголын дундад үеийн түүхийн судалгаа, тулгамдсан асуудлууд”, доктор, дэд профессор П.Дэлгэржаргал “Монгол овгийн судалгаа, өнөөгийн чиг хандлага”, Доктор, дэд профессор А.Пунсаг “Их Юань улсын түүхийн судалгаанд оруулсан эрдэмтэн Д.Гонгорын хувь нэмэр”, Доктор, дэд профессор Д.Энхцэцэг “Халхын түүхийн судалгаа ба эрдэмтэн Д.Гонгор”, Доктор, профессор Ц.Гантулга Монгол улсад орон нутгийн түүх судлалын эхлэл тавигдсан нь”, Доктор, дэд профессор На.Сүхбаатар Доктор Д.Гонгор ба Монголын түүхийн сурвалж судлал”, Доктор, профессор С.Ганболд Цэргийн түүх судлал ба түүхч Д.Гонгор” зэрэг илтгүүд тавьж, ахмад эрдэмтэд Гонгор агсаны тухай дурсан ярина.

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews