ЗҮҮД

Мишигийн Цэдэндоржид

Буцаж ирэхгүй таны минь
Булшин дээрх гэрээс
Бороо салхинд элэгдэж
Бодлоос холдоод байхад
Тэргэл сартай тэр шөнө
Таныгаа би зүүдэллээ
Тэнгэртээ үхсэн бүргэдийн сүнс
Тэрлэгний минь энгэрийг тэмтэрлээ
Бурхан буудайн салхи
Гэгэлзэн гэгэлзэн ойртов оо
Буурал хяруу унасан
Анхны минь үсийг үнсэв ээ
Будант холын тэртээгээс
“Чи минь ирээч” гэж
Будар будар салхиар
Шивнээд байх шиг санагдав аа
Уйлж байх юм, би чинь
Учирлаж байх юм, та минь
Үнэний зай эзгүйрэхэд
Үгүйлээд байдаг юм аа, таныгаа
Үзсэн амссан болгоноо
Яримаар байдаг юм аа, тандаа
Нүгэл дийлсэн хорвоод
Нүдээ олж төрөөгүй ээ бид
Ховоор хооллосон хорвоогийн
Хормойд чирэгдэж үлдсэн
Даанч гэнэн намайгаа
Дагуулаад явахгүй яав даа.

Улаанбаатар
1992-12-21

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews