* * *

Шар навчсын шуурга газар дэлхийг нөмөрч
Шаналсан эхийн сэтгэл шиг
уймраа салхин гиншиж
Энэ намрын өнгө цаанаа л нэг гунигтай
Эгэлхэн миний сэтгэлд ч
цасан шамарга хаялаасай
Сул орхисон үсээр минь
салхи дураараа наадна
Сульдтал дурласан сэтгэлээр минь
чи минь зоргоороо тоглоно.

Улаанбаатар
1999-9-22

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews