Эрдэнэсүрэнгийн ТӨРМАНДАХ

МҮОНРТ-ээс санаачлан БСШУЯ, ӨМӨЗО-ны Одон телевиз, ОХУ-ын Буриадын “Ариг ус” телевизтэй хамтран 2010 оны 7 дугаар сард зохион байгуулсан “Үндэсний дууны их наадам”-ын шилдэг 24 оролцогчийн гала тоглолт “Улаанбаатар палас”-ын их танхимд болсон билээ. Гурван улсын дуучид өрсөлдөн тус наадам жилийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд нийт 1000 гаруй уран бүтээлч оролцсон аж. Наадмын тэргүүн байрын эзнээр залуу дуучин Э.Төрмандах тодорч, “Үндэсний дууны их наадам”-ын тэргүүн дээд гранпри хүртсэн юм. Удаах байранд ҮДБЭЧ-ын дуучин Б.Мөнхбаатар, ӨМӨЗО-ны дуучин Ц.Баяннамар нар шалгарч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан болсон юм. 

СУИС-ийг хэдхэн жилийн өмнө төгссөн залуу дуучин Төрмандах "Зүүдний шувуу шиг бүсгүй", "Энх улирал" кэрэг олон сайхан дуугаараа олны танил болсон бөгөөд шинэ цомгоо өнгөрсөн жил гаргасан. Тэрээр "Морин хуур-2011" наадамд "Талын хөх чоно" дуугаар оролцож 3-р байр эзэлсэн бөгөөд "Тэнгэр тэтгэсэн хийморь" кино концертоо луу жилийн босгон дээр Монголын үндэсний олон нийтийн телевизээр олны хүртээл болголоо. Концертоо Шилийн богд уулнаа "Талын хөх чоно" дуугаараа эхэлсэн байна. 

Дуучин Төрмандах Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрж, Нисэхийн 7-р сургуулийн аравдугаар ангийг төгсчээ,

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews