1.Мөнх Тэнгэр



- Үгийн утга
Мөнх Тэнгэр... Энэ үг хоёр мянга хоёр зуун жилийн түүхтэй агуу үндэстний хэл соёлын нэгэн том ухагдахуун болсоор өдий хүрлээ. “Мөнх Тэнгэр” гэж чухам ямар утгатай үг вэ? хаанаас гаралтай, яаж яваад бидний шүтлэг бишрэлийн эрхэм дээд ойлголт болсон юм болоо? Монголын түүхтэй холбоо бүхий бичиг зохиолоос үзэхүл “Мөнх Тэнгэр” гэдэг ойлголт нь их гүрний үед үүсчээ. Эхлээд Тэнгэр шүтэж, бүхний эх үүсвэр, эхлэл бол Тэнгэр эцэг гэж амьдчилан ойлгодог байв. Эзэнт гүрний үед Мөнх Тэнгэр үзлийг төрийн суртал болгосон ажээ. Мөнх Тэнгэр гэдэг үг хоёр үгийн нийлбэр болж байдaг. “Мөнх” гэдэг нь цаг хугацаагаар хэмжих боломжгүй юмыг хэлнэ. Xарин “Тэнгэр” гэдэг нь Монголчууд бидний ойлголтоор орон зайгаар хэмжих боломжгүй, хязгааргүй, төгсгөлгүй, тэнүүн тэнэгэр гэсэн утгатай билээ. Mөнх хийгээд , хязгаар хярхаггүй зүйл бол “Мөнх Тэнгэр” юм байна.  Тийм зүйл бол “Бурхан” гэж ойлгож хүлээж авах нь буруу, учир нь бурхан гэж байдаггүй. Ертөнцийг бүтээгээд сууж байдаг “бурханы” тухай ойлголт, хэмжээ хязгааргүй, орон зайгүй, бүтээлч    Мөнх Тэнгэр хоёрыг холь хутгаж болохгүй билээ.

Харин гэрэл гэгээний их орон Орчлон гэж буй.
Мөнх Тэнгэрийг монголчууд юугаар төлөөлүүлэн ойлгодог байсан бэ? гэвэл Хөх Тэнгэрээр билгэдэн ойлгодог байж. Нүүдэлчин монголчуудад  Мөнх Тэнгэрээ төлөөлүүлэх үүнээс төгс төгөлдөр билэгдэл байсангүйээ. Энэ нь барууныхан хийгээд суурин соёл иргэншилийн Бурхан хэмээх ойлголттоос тэс өөр ойлголт юм. Бид Хөх Тэнгэрээ хараад түүний чанад дахь Мөнх Тэнгэрийг төсөөлдөг. Мөнх Tэнгэрийг мэдэрдэг гэж хэлж болно. Бидний өвөг дээдэс нүүдэллэн амьдрах явцдаа Мөнх Тэнгэрийг бясалгасаар өдий хүрч.  Мөнх Тэнгэр гэдэг үгийн утга ч ийн буудаг билээ.
- Ойлголтын тодорхойлолт
Мөнх Тэнгэрийг бид орчин үеийн шинжлэх ухааны ойлголтоор Орчлон гэж үзэж болно. Орчлон гэж юусан билээ? Орчлон бол гэрэл гэгээ, эрч хүчний гэгээн ертөнц, бүтээхүй хийгээд эвдэхүйн нэгдэл, сансар хорвоо билээ. Орчлон гэдэг үгийн утга нь орчих, хөдлөх, эргэх, хөрвөх гэсэн утгатай бөлгөө. Өнөөгийн бид Хаббле дуран авианы тусламжтайгаар авсан орчлонгийн гүн дэх мянга мянган од эрхэс, одны орд, галактикуудын гэрэл зургийг харах боломжтой болжээ. Тэдгээрийг харан эргэцүүлж байхуйд ерөөсөө орчлон бол гэрэл гэгээний наадам юм байна гэсэн ухаарал төрнө. Тэгвэл гэрэл гэгээ гэж юу билээ. Гэрэл гэгээг физикийн аргаар задлахуйд дор хаяж долоон өнгийн, өөрөөр хэлбэл долоон янзын долгион болох гэрэл болон задардаг болохыг бид дунд сургуулийн хичээлээсээ мэднэ. Долоон өнгийн давтамж, долоон өнгийн хэлбэлзэл гэдэг бол долоон янзын хөдөлгөөн, долоон янзын энерги гэсэн үг. Тэгэхээр Мөнх Тэнгэр бол мөнхөд хөдөлж хэлбэлзэж байдаг гэрэл гэгээний орон байх нь.

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews