2.Мөнх Тэнгэрийн Хууль



Монголчууд бөө мөргөлийн шүтлэгтэй байх эхний үедээ тэнгэрийг амьдчилж ойлгож байв. Тийм учираас Мөнх Тэнгэрийн хүсэл зориг, Мөнх Тэнгэрийн зарлиг гэдэг ойлголтууд гарч иржээ. Энэ нь бүхнийг бүтээгч, бүхнийг захирагч, орчлонгийн эзэн Тэнгэр- эцэг гэдэг ухагдахуунаас нь үүдэлтэй байв.  Байгал болоод амьдралын хуулийг танин мэдсэнээ Tэнгэрийн зарлиг, Тэнгэрийн хүсэл зориг гэдгээр илэрхийлж, түүнийг хэрхэвч зөрчиж болохгүй тухай ёс зүйгээр  хойч үеээ сурган хүмүүжүүлж ирсэн байна. Бөө мөргөл өөрийн цаг үе, өөрийн хөгжилийн үр дүнд Мөнх Tэнгэр гэдэг ойлголт буй болсон бөгөөд одоо бид энэхүү ухагдахууныг шинжлэх ухааны үндэстэй хэлэлцэх боломжтой болсон билээ.

Амьдрал байгалд хоёр төрлийн хууль үйлчилдэг билээ. Нэг нь тусгай шинжлэх ухааны хуулиуд - физик, хими, биолог, сансарын эрхэсийн гэх мэт. Нөгөө хууль нь түгээмэл хуулиуд - харилцан үйлчлэл, харилцан хамаарал, түгээмэл нэгдэл, хөдөлгөөн, шалтгаан үр дагаварын гэх мэт диалектик хуулиуд. Түгээмэл хуулиуд нь ертөнцийн юм бүхэнд илэрч үйлчилж байдаг хуулиуд юм. Жишээ нь юм бүхэн шалтгаантай, юм бүхэн өөр бусад юмстай харилцан холбоонд оршидог чанар  бол түгээмэл хууль. Түгээмэл хуулиуд нь философийн судлагдахуун болдог.  Тэр нь тусгай шинжлэх ухааны баримтуудыг нэгтгэх замаар томьёологдоно.
Ийм нэг түгээмэл хууль бол Бүтээхүй хийгээд Эвдэхүйн тухай хууль юм. Орчлон ертөнцийн бүх юмс мөнх тэнгэрийн хүчний хөдөлгөөн өөрчлөлтийн үр дүнд буй болдог. бүтээгддэг гэсэн үг. Гэхдээ энэ нь Бурханы бүтээл бус зүгээр л хөгжил хувьсалын замаар илэрч тодорч гарч ирж байна гэсн үг. Үүний урвуу үйл явц нь Эвдэхүй. Бүх юмс газар дэлхий, орчлон хорвоогийн эргэлтэнд эргэж задарч Мөнх Тэнгэрийн хүчинд нэгддэг. мөнх Тэнгэрт нэгдлээ гэсэн үг. Хүн төрнө, үхнэ. Цэцэг навчис ургана, хагдарна. Гариг эрхэс нар мэт ододоос үүснэ, эргээд тэрхүү одондоо нэгдэнэ. Бүтээхүй хийгээд эвдэхүйн хууль мөнхийн өөрчлөлт, мөнхийн хувьсалыг газар сайгүй өрнүүлнэ. Мөнхөд орших зүйл гэж нэгээхэн ч үгүй, цаг үргэлжийн бүтээх хийгээд эвдэх үйл явц орон зайн аль ч хэмжээст явагдана. Үүнийг бас өөрчлөлт, шинэчлэлйин хууль гэж үзэж болох юм. Юм бүхэн хуучнаа халж, шинэчэлгдэж, хувьсан өөрчөлгддөг чанар бол Мөнх Тэнгэрийн дор төрсөн юм бүхний амьдралын жам юм.     
Энэ хуулийг Монголчууд бид нүүдэлчин ахуй амьдралынхаа явцад олж мэдсэн билээ. Жилийн дөрвөн улиралын өрчлөлт, байгалийн түмэн юмс үзэгдэлийн бүтээгдэх хийгээд эвдрэн алга болох нь  бидний өдөр тутмын амьдралд тохиолддог байв. Тэр бүгдийг философижуулаад тодорхойлж, томьёолоод явсангүй, харин тэр хуулийг зөн мэдрэмжээрээ мэдэрч тэр л хуулийн дагуу амьдрал ахуйгаа цогцлоодог байвдаа. Одоо бидний нилээд хэсэг нь хотжиж, байгал болоод ертөнцийн жамын тухай илүү ягшмал, бурханжуулж, номлол болгосон тийм аж төрөх ёсруу гулсан орсоор байна. Юм бүхэн өөрчлэгдөж хувирч чадах боложтойг мартаж нэг л янзын сургааль номлол, олон мянган жилийн турш янз бүрийн зорилгоор ашиглагдсаар байгаад бүүр элж, илжирчихсэн гадны шаны номлолууд бидний тархи толгойг эргүүлэх боллоо. Чухамдаа ийм хүний юмсын боол, босгоны шороо болохоос л бид өөрсдийгөө хамгаалж гарах ёстой юм. Энэхүү хамгаалж гарах гол арга зам бол Мөнх Тэнгэр үзлээ хөгжүүлэн өртөөлж авч явах явдал гэж үзэж байна. Харийнхан бидний хамаг л баялагийг хуу хамж байгаатай зэрэгцэн бидний оюун санаа руу дайралтаахийж байна. Энэ үед Монгол философи, монголын олон зуун жилийн тэртээх хүчирхэг байсан үеийн философи-оо сэргээх зайлшгүй шаардлага урган гарч байна.
Бидэнд өөрийн гэсэн хүч чадал хэрэгтэй байна. Тэр хүч чадлыг бид Мөнх тэнгэрийн хүчин дор амьдарснаар олж авна. Чухам яаж хэрхэн олж авах юм гэжүү? Одоо энэ тухай өгүүлье…

0 comments:

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews