Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр танаа


Эрхэм сайдаа,

Юуны өмнө танд болоод таны хамтран зүтгэгчидэд Ардчилсан засгийн газарын зорилтoo амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөе. Ардчилсан хөдөлгөөний “партизаны” хувьд аминчлан захих зүйл байна:
Монголчууд оюун санааны эрх чөлөөнд хүрээд 22 жил болжээ. Үзэл суртлын хатуу хяналт, итгэл үнэмшил, үзэл бодлоосоо болж шоронд ордог байсан цаг түүх болон үлдэж. Xэдийгээр бид бүх талын эрх чөлөөгөө олсон хэмээн бахархах боловч, бодож болгоох, болгоомжлох зүйлүүд бас байсаар байна.
Энэ нь юу вэ гэвэл нэгдүгээрт, монголд асар хүчтэй газар авч байгаа мухар сүсэг байна. Бас харийнханы үнэт зүйлс монгол үнэт зүйлсийг шахаж байгаа явдал. Xарийн шашин суртал, улс төрийн гэх элдэв “моодны” үзэл суртал монголчууд, монголыг маань төрхөө алдсан, “өвчтэй” нийгэм болгон хувиргаж байна.
Улс үндэстнийг устгах, тэр гэхийн тэмдэггүй болгож, хэл соёлыг нь мартуулж, мухар сохроор бие биeнээ хөнөөн устгасан хүн сүрэг болгосон жишээ Африкаар дүүрэн байна.  Ер нь аливаа улс үндэстэн эрдэмтэдээ гудамжинд “лааз өшиглүүлж”, “лантуун сүхээ” хөршөөсөө гуйгаад эхэлсэн цагт бусдаас хараат болдогийг социализмын туршлага бидэнд харуулсаан.  Шинжлэх ухаанч хандлага буй болж, технологи хөгжинө гэдэг бол логик сэтгэлгээ хөгжинө, хариуцлагатай, ул үндэстэй сэтгэх чадвар хөгжинө гэсэн гэсэн үг.
Та 9 дүгээр сарын 1-ний өдөр хичээлийн жилийн нээлтэнд очихдоо хүүхдүүдийг үнсэж харагдсан.  Яг таны үнсэж байгаа хүүхэд шиг тэр наснаас нь хүүхдүүдийг логик сэтгэлгээнд сургаж эхлэх хэрэгтэй байна.  Зөвхөн хүүхэд ч гэлтгүй олон түмний түмний логик соёл, шинжлэх ухаан, технологийн боловсролыг өндөржүүлэх системтэй аргачлалыг одооноос эхлэн боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хэрэв ингэх юм бол монголчууд маань бие даан сэтгэж, мэдлэг боловсролдоо нухацтай хандаж, элдэв хар дом (оккультизм), хуурамч шинжлэх ухаан (pseudoscience), харын болон  шарын бөө, бизнесмен лам нарын тоглоом болж арав таван төгрөгөө луйвардуулахгүй болно.  Шинжлэх ухааны сэтгэлгээний үндэс логик гэдгийг та өөрөө мэдэж байгаа.  Логик сэтгэлгээгүйгээр бид элдэв төөрөгдүүлэлт (манипуляци), мухар сохор айдас, үзэл суртлын болон мэдээллийн дайн (мэдээллийн хэрэгслээр хийж байгаа террор) зэргээс өөрсдийгөө авч гарч чадахгүй ээ гэдгийг л танд сануулах гэсэн юм. 
Танд дахин амжилт хүсье!
З. Эрдэнэбат  ХБНГУ-аас бичив.  

1 comments:

Unknown said...

tani Mergen uhaaniig bishirmuu
Tanitai sanal neg baina. Mongol ulsad tsetserlegiin asuudal bas mash emegneltei bolson Tsetserlegiin erhlegch nar 50 huuhedtei ajildag bagsh naraas tsaasaar ajil nehdeg bagsh naraa daramtaldag uzegdeliig SBD-n143r tsetserlegees ilt harj baina Etseg ehchuud bugd medeed bosood nemer alga uchir n erhlegch maan eronhiilogch Elbegeegiin hamaatan gene

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews