НАНГИАД ХАТАН


[...]

Зохиолч Ц.Түмэнбаяр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа



Монголын утга зохиолын салбарт өөрийн туурвил бүтээлээрээ тод мөрөө үлдээж яваа, зохиолч Ц.Түмэнбаяр төрийн хүндэт шагнал болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж 2015 оныг амжилт бүтээлээр дүүрэн эхлүүллээ. Түүний туурвисан “Нангиад хатан” өгүүллэг нь “Утгын чимэг-2014” наадмын дэд байрын шагналыг хүртсэн билээ. Оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2011" наадмын шагналт зохиолч Ц.Түмэнбаяр нь “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд удаа дараа оролцохдоо 12 удаа эхний байруудад шалгарч байсан юм. Төрийн шагналаар энгэрээ мялаасан зохиолч Ц.Түмэнбаярт цаашдын уран бүтээлд нь их амжилтыг утга зохиол сонирхогчдынхоо өмнөөс хүргэе. Б.Номин
Эх сурвалж. http://www.hiub.mn/content/read/2110.htm
[...]

НАНГИАД ХАТАН АМАН ХҮЗҮҮДЛЭЭ

2014 оны “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг Монголын хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, Монгол улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсний 85 жилийн ойд зориулан нэрт зохиолчийн нэрэмжит болгон УДЭТ-т 12 дугаар сарын 12-нд зохион байгуулсан бөгөөд тус наадамд уралдсан  10 өгүүллэгээс МЗЭ-ийн нэрэмжит шагналт зохиолч Б.Золбаярын "Цоожны ганц шүдлэн" дгайнөгүүллэг тэргүүн байрт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаярын "Нангиад хатан" аман хүзүүдэж, Б.Пүрэвдашийн "Зээрээ Зүрхээ хоёр" гуравлаж, Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовын "Гичий чрнын гиншээ" дөрьөлж, залуу зохиолч М.Энхболдын "Хандгайн уруул" айргийн тавд шалгарав. 
[...]

УТГЫН ЧИМЭГ 2014

Монголын Зохиолчдын Эвлэл 1990 оноос богино хэмжээний өгүүллэгийн "Шувуун саарал" наадмыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 1993 оноос "Утгын чимэг" хэмээн нэрлэх болсон билээ. МЗЭ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой юм.  [...]

Хатагин Го. АКИМ: МОНГОЛЫН ТҮҮХИЙН АВДАРЫН ЦУУРГЫГ ТАЙЛСАН НЭГЭН ТҮЛХҮҮР

Д.Гонгор абугайг би огт танихгүй. Нүүр учирч байгаагүй, тэр ч байтугай холоос ч зүс хараагүй. Гэхдээ танина. Танихгүй гэчихээд танина гэдэг ямар шоглоомтой нөхөр вэ гэж зарим хүмүүс бодож мэдэх. Хүн юу л гэж бодвол бодог. Тэр нь над хамаагүй. Үнэхээр танина. Яагаад гэвэл энэ их түүхчийн бичсэн “Халх товчоон” ном миний ширээн дээр бүүр нийгэм журмын гэдэг үеэс л байсаар байгаа юм. Тэр ямар шидтэй, ямар идтэй ном болоод ширээн дээр чинь байдаг билээ? гэж шалгаах хүн бас гарч магад. Яагаад гэвэл зохигч эрдэмтнийг нь одоо мэдэх хүн, “Халх товчоон”-г гартаа барьж үзсэн хүн өдрийн од шиг болсон. Гэгээн өдөр гэрэл барьж яваад ч олоход бэрх өвлийн цэцэг шиг болсон. Иймд номынх нь шидийг нь товч хүүрнэсү. Идийг нь цухас өгүүлсү. “Халх товчоон”-ы нэгдүгээр дэвтэр 1970 онд гарсан юм. Чингэхэд “цэдэнбализм” гэдэг гаарч, чингисизм хоригдож, халхасизм дарагдаж байсан үе гэвэл зарим нь уурлах л байх, уушиг нь сагсайх л байх. Гэвч үнэн юм үнэнээрээ. Тэр үед Чингис гэж дуугарсан хүн шоронд орж, халх монгол гэвэл үндэсний үзэлтэн болох аюул нүүрлээд олон жил болсон байв даа. Д.Гонгор яг тэр аюулыг сөрж л “Халх товчоон”-оо туурвисан юм. 
[...]

ТҮҮХЧ, ОЛХОНУД ДҮГЭРИЙН ГОНГОР

Түүхийн шинжлэх ухааны доктор Д.Гонгорын мэндэлсний 90 жилийн ой энэ жил тохиож байна. Д.Гонгор 1924 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын ард Дүгэрийн гэр бүлд төрж, 1936-1941 онд бага, дунд, багшийн сургууль, 1954-1957 онд Улсын их сургуулийн түүхийн ангид суралцан төгсчээ.
[...]

“ТҮҮХЧ, ОЛХОНУД ДҮГЭРИЙН ГОНГОР”-ЫГ “ХАЛХ ТОВЧООТОЙ НЬ ДУРСАНА

Түүхийн шинжлэх ухааны доктор Д.Гонгорын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Түүхч Олхонуд Дүгэрийн Гонгор” сэдэвт эрдэм шинжилгээний хурал  2014 оны 12 дугаар сарын 11-ний пүрэв гарагийн 14 цагт МУИС-ийн хичээлийн I байрны Эрдмийн танхим /Дугуй заал/-нд эхэлнэ. Хурлыг  МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхим, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний зөвлөх ажилтан доктор, профессор Ч.ДашдавааМУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхмийн эрхлэгч доктор, дэд профессор П.Дэлгэржаргал нар даргална.
[...]

“Халх товчоо”-ны Гонгор


“Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагаас “Түүхч, Олхонуд Дүгэрийн Гонгор” сэдэвт хэвлэлийн бага хурал боллоо. Хэвлэлийн бага хуралд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын дарга, доктор, дэд профессор И.Саруул, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхмийн эрхлэгч доктор, дэд профессор П.Дэлгэржаргал, түүхч Д.Гонгорын хүү,  МУҮТА-ын эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор Г.Дашням нар Түүхч, Олхонуд Дүгэрийн Гонгорын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулж буй ажлын талаар мэдээлэл өглөө.

[...]

Ц.ТҮМЭНБАЯР: ОЮУН САНААГААРАА ДЭЛХИЙН ДАЙДЫГ ХЭМЖИХ ЦАГ БОЛСОН

2014 оны 11 сарын 12

Та бидний унших, үзэх дуртай танил дотно өгүүллэг, зохиолууд, тайз дэлгэцийн бүтээлүүдийн эзэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч Ц.Түмэнбаяр Холбооны техникумыг радио электроникийн техникч мэргэжлээр төгсөж, 1998 онд МУИС-ийн Монгол судлалын сургуульд уран зохиол хэл шинжлэлийн мастер хамгаалсан.  
Тэрээр “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд 12 удаа оролцож эхний байруудад шалгарч байсан төдийгүй Удвал сангийн нэрэмжит шагналыг 2008 онд, С.Буяннэмэхийн нэрэмжит шагналыг 2009 онд, Алтан өд-2011 зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртсэн юм. Түүний кино бүтээл гэхэд л “Цагаан сүүний домог”, “Тэнгэр мэднэ”, “Нохойтой нөхцсөн бүсгүй”, “Нүцгэн натур” гээд олон сайхан бүтээлүүдийг нэрлээд байвал дуусашгүй, дундрашгүй авьяас билгийн ундаргатай билээ.
   Уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэнд хүргье.  Юун түрүүнд сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа тухайд тань ярилцлагаа эхэлье?
- Уншигчид болон танай сэтгүүлийн хамт олонд энэ өдрийн мэнд хүргэж, гэрэл гэгээ цог золбоог хүсэн ерөөе. Би одоо Монголын түүхийн том хэмжээний гурван цуврал роман бичихээр судалгаа хийж байна.
                
                                   /"Утгын чимэг" богино өгүүллэгийн наадам/     
[...]

Ц.Түмэнбаярын номнууд Интернэтээр худалдаалагдаж байна

Ц.Түмэнбаярын "Дөргөнэ хатны алтан зоос" өгүүллэгийн, "Тэнгэрийн зүүд" яруу найргийн, "Шөнийн танго" эротик өгүүллэгийн, "Цагаан сүүний домог" өгүүллэгийн монгол, англи өгүүллэгийн ном Интернэтээр худалдаалагдаж байгаа.

http://www.bookstore.mn/authormore?id=541
[...]

" Дөргөнэ хатны алтан зоос" гурав дахь удаагаа хэвлэгдлээ.

Ц.Түмэнбаярын  "Дөргөнэ хатны алтан зоос" өгүүллэгийн түүвэр гурав дахь удаагаа хэвлэгдлээ. Ц.Түмэнбаярын өгүүллэгийн түүвэрт 1988 оноос хойш бичсэн өгүүллэгүүдээс шилж оруулжээ. Жишээ нь “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд шалгарч байсан “Цайны дээж”, “Лууны зулзага”, “Тэнгэрлэг үхэл” зэрэг арав гаруй, "Могойн цустай архи", "Нүцгэн натур, "Удган", "Урд уулын зэрэглээ нийт 50 гаруй бүтээл орлоо.
[...]

Эхийн цагаан сүү ертөнцийг аварна

Цагаан сүүний домог

Амьтай бүхэн цэнгэн жаргамаар тунгалаг сайхан зуны өдөр. Тэртээ холоос уухайлан хашгирах дуу бүдэг бадаг сонсдож, тэнгэрийн хаяанаа цагаан тоос манарна.
Аарцаг яс нь задран алдтал өвдөх хоёр тулгар бүсгүй. Гэрийн баруун хатавчинд Ойрадын Шарбаатарын залуу хатан Насан, тэр тушаа гадаа хаяанд олзны бүсгүй, хоёул ханын үдээр шажигнатал зуурч ёолон гиншинэ. Олзны бүсгүйн эр нөхөр халхын баатар жанжин дөнгөж өчигдөрхөн Шарбаатарын хурц илдний ирэнд, хүүг нь тээж үлдэх залуу хатныхаа нүдэн дээр амь эрсэдсэн. Ойрадын жанжин “олзны хатнаас охин төрвөл өршөөнө. Хүү төрвөл дор нь ална. Миний хатнаас голомт залгах хүү төрвөл Халхтай байлдахыг зогсооно” гэж зарлиг буулгасан нь бүсгүйн чихэнд хадна.
[...]

ЯРУУ НАЙРАГЧ Ц.ЦЭДЭНЖАВЫН НЭРЭМЖИТ БОЛГОЖЭЭ

“Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч

Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлсэн” хэмээх дөрвөн мөрт шүлгээрээ Монголын ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч зохиолч, Монгол улсын шатрын спортын ууган мастер агсан Цэрэндоржийн Цэдэнжавын мэндэлсний 100 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Түүний суугуул нутаг Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ, ЗДТГ-аас гаргасан саналын дагуу Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2014 оны нэгдүгээр сарын 5-ны тогтоолоор тус аймгийн Батширээт сумын соёлын төвийг Ц.Цэдэнжавын нэрэмжит  болгожээ.
                                                                                                                                Ц.ТҮМЭНБАЯР
[...]

Ш.ДУЛМАА БАГШДАА БАЯР ХҮРГЭЕ

Хаан найргийн хатан Дулмаа хэмээх эрхэм яруу найрагч маань энэ жил Монголын Зохиолчдын Эвлэлийн 85 жилийн ойгоор Монгол улсын ардын уран зохиолч цол хүртсэнд Монголын үе үеийн зохиолчид, тэр тусмаа эмэгтэй зохиолчид, шавь нарынх нь нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, улам их онгод хийморьтой, уран бүтээл туурвих ерөөл дэвшүүлье.
Урт насалж удаан жаргаж, бидэндээ хаан найраг, хатан ээжийн ухаанаар түшиг болж яваарай. Тандаа хайртай шүү.
                                               Ц.Түмэнбаяр


[...]

Л.К.Герасимович: “Миний сэтгэл зүрхний эгшиглэнг М.Цэдэндорж орчуулсан”

2014 оны 1 сарын 15
        Санкт-Петербургийн Улсын их сургуулийн багш, профессор, доктор, нэрт монгол судлаач Л.К.Герасимовичтой уулзах гэж яваадаа миний сэтгэл маш их хөдөлж байв. Миний утга зохиолын багш нартай халуун дотно нөхөрлөж, бүтээлийг судалж, монголын зохиолчдын дунд амьд домог болсон энэ их хүн надтай уулзахыг зөвшөөрсөнд, бас энэ их эрдэмтэнтэй нүүр тулж уулзахад тусалсан Мария Петровадаа хязгааргүй баярлаж явлаа. Энэ өдөр 2013 оны зургадугаар сарын 16-ны ням гараг. 11 цагт уулзахаар тохирсон болзооноосоо хожигдохгүй хичээн Петрова, хүү бид гурав эртхэн гарлаа.
         Людмила Константиновна Герасимовичийн бичсэн Монголын уран зохиолын тухай олон арван өгүүлэл, судалгааны бүтээлийг нэрлэж барахгүй. 1965 онд хэвлэгдсэн “Литература Монгольской Народная республика, 1921-1964 годов” /Монгол Ард Улсын Утга зохиол 1921-1964 он/, “Монгольская стихосложение” /Монгол шүлгийн тогтолцоо 1975 он/, “Литература Монгольской Народной Республика” /Монгол Ард Улсын утга зохиол 1965-1985/, “Очерки прозы –хүүрнэл зохиолын найрууллууд” /1991/, “Монгольская литература XIII начало-XX вв” /Монголын утга зохиол XIII-XX зууны эхэн үе/ /2006/ зэрэг судалгааны бие даасан зохиолыг дурдахад л Монголын уран зохиолын судлалд ямархан хувь нэмэр оруулсан нь тодорхой юм. Эдгээр бүтээлээс “Монгол Ард Улсын утга зохиол” ном нь англи хэлээр орчуулагдан Америкт хэвлэгдэж, олон орны уншигчдын хүртээл болсноор Монголын уран зохиолын судлал дэлхий дахинд бас нэг алхам урагшлахад чухал нөлөө үзүүлсэн гэдэг юм.
[...]

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews