Showing posts with label Дурсамж. Show all posts
Showing posts with label Дурсамж. Show all posts

“ЧИНИЙ ТӨЛӨӨ ҮХЬЕ” ГЭЖ ЭХ ОРОНДОО ХЭЛСЭН ЯРУУ НАЙРАГЧ

“Онц хилчин” яруу найрагчийн мэндэлсний 100 жилийн ойд
           
Эх орныхоо тухай дуулаагүй яруу найрагч нэг ч байхгүй. Гэвч хүн бүрийн сэтгэл зүрхэнд мөнхөд гэрэлтэх мөрүүдийг бичнэ гэдэг даанч бэрх. Эх орныхоо торгон хилийн манаанд зогссон эр цэргээр барахгүй монгол хүний сэтгэл зүрхэнд тангараг болж мөнхөрдөг энэхүү алдарт шүлгийг тэртээ 1949 онд ЦЭРЭНДОРЖИЙН ЦЭДЭНЖАВ багш бичсэн билээ.
“Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг” хэмээх дөрвөн мөрийг мэдэхгүй хүн Монголд байхгүй биз ээ. 
[...]

ЯСНЫ ГАЛТАЙ ЯРУУ НАЙРАГЧ



“Эрх чөлөөний зарлиг ардын үндсэн хууль дээр

Эх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогнол чамайг тунхаглан би бичнэ
Тусгаар тогтнол чамайг цусаараа би бичнэ” 

 хэмээсэн шүлгийг, бас “Тэмүүжин”, Р.Чойномын “Азийн Монгол”, “Диваажин”, “Нүцгэн биений магтаал”, “Хоригд лын дуу”-ны шүлгийг 1970-аад оны үед олж, 48 хуудастай дэвтэр дээр хуулж бичээд, ангийнхандаа уншиж, тараасан хэргээр багш нарын зөвлөлгөөний хурлаар орж “шийтгүүлэн” зургаадугаар ангийн жаахан сурагч би пионерийн гишүүнээс, бас сургуулиас хөөгдөх сануулга авч байлаа. 1970-аад Д.Пүрэвдорж багшийн энэ шүлэг хориотой байсан ч эх орон, тусгаар тогтнолоо гэх үндэсний үзлийн анхны үрийг миний бяцхан оюунд төдийгүй үе үеийн олон мянган хүүхдийн тархинд омогшил бахархалыг төрүүлдэг гэдэгт би эргэлздэггүй. Тэр үед утга зохиол хянах газрын “улаан шугам”-ыг давж хэвлэгдсэн шүлгийн түүврээс нь “Сэгс цагаан богд”, “Хөх даалимбан тэрлэг”, “Шарлингийн хар хас” найраглал, “Эрээн уул”, “Сумын наадам” шүлгийг нь шимтэн цээжилж, “Чи минь битгий мартаарай” хэмээх янаг амрагийн уянгалаг сайхан дууг нь сурч, урлагийн үзлэг, үдэшлэг өдөрлөг дээр уншиж дуулж явлаа.
[...]

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews