Showing posts with label 2000 - 2009. Show all posts
Showing posts with label 2000 - 2009. Show all posts

Лууны зулзага /өгүүллэг/


Жан овогт өмхөрч муудсан шавар тагзандаа амьсгал хураахаа хүлээн толгой тархи нь маналзан хэвтэхүйд ухаан санаанд нь эрт урьдын түмэн явдал хойно урдаа орон, эмх замбараагүй чихцэлдэн дурсагдах агаад түүний дотроос сэтгэл зүрхнээс нь эдүгээг хүртэл салаагүй нэгэн гашуун дурсамж байн байн голыг нь зурна. Тэр бол гуч гаруй жилийн өмнө болсон явдал. Өндөрлөж зассан тавцан дээр хувьсгалын эсэргүү, ядуу ардыг дарлан мөлжигч газрын эзэд, хаан язгуур угсаатнуудыг олны нүдэн дээр жигшүүлэн цээрлүүлж, цаазлан хороож байсан цаг. Шинэ цагийг бүтээгч залуучуудулаан хамгаалагчнэрийн дор юугаа ч мэдэхгүй цөс нь хөөрч, хавьтсан ойртсон болгоноохуучирсан, ялзарсанхэмээн хүйс тэмтэрч, эвдэн сүйтгэж, галдан шатааж, ёстой л газрын хөрстэй тэгшилж байлаа. Тэр дунд Жан овогт улаан тугийг мандуулан хувьсгалын дуу дуулж, “эсэргүүнүүд”-ийг хайр найргүй илчлэн баривчилж, цаажлан хороох тэргүүн шугамандУрахашгиран давшиж явсан билээ.
[...]

“Уралын тэс мод” буюу “Уралская рябинушка” Орчуулсан М.Петрова

Санкт-Петербургийн улсын их сургуулийн
Дорно дахины факультетийн
Монгол хэлний ангийн доцент Петрова.М.П.



Монголика-7  
2007 он 
Санкт-Петербург





[...]

“Хилэнцэт хорхой” буюу “Скорпион” Орч, М.Петрова

Санкт-Петербургийн улсын их сургуулийн
Дорно дахины факультетийн
Монгол хэлний ангийн доцент Петрова.М.П.



Монголика-5 
Санкт-Петербург
2001 он





[...]

УРАЛЬСКАЯ РЕБИНУШКА


Санкт-Петербургийн улсын их сургуулийн
Дорно дахины факультетийн
Монгол хэлний ангийн доцент Петрова.М.П.



Монгольская писательница Цэрэнтулгын Тумэнбаяр (р. 1959) начала свой творческий путь в середине 70-х гг. XX в. На страницах монгольской периодической печати постоянно появлялись стихотворения и поэмы, из которых впоследствии был составлен первый сборник автора «Цэцгийн суу»— «Цветочный нектар» [1]. В 1993 г. выходит её первый прозаический сборник «Удган»— «Шаманка» [2], принёсший ей известность. Следующим этапом в творчестве Ц. Тумэнбаяр стали сборники тонкой психологической прозы «Мэргэнд буусан чоно»—«Знак Волка» [3] и «Ондген чудуупы домог» — «Легенду о каменном яйце [4]. В 2005 г. выходят поэтический сборник «Тэнгэрийн зууд» — «Небесный сон» [5] и прозаический сборник «Согоо суман»— «Стрела маралихи» [6]. Во многих своих произведениях Ц. Тумэнбаяр касается темы женской судьбы. Представленный здесь рассказ «Уралын тэс мод» — «Уральская рябинушка» [7] посвящён русской женщине и её нелёгкой доле.
Литература
1. Тумэнбаяр Ц. Цэцгийн суу. У.-Б., 1986. 48 х.
2. Тумэнбаяр Ц. Удган. У.-Б., 1993. 55 х.
3. Тумэнбаяр Ц. Мэргэнд буусан чоно. У.-Б., 1999. 178 х.
4. Тумэнбаяр Ц. Ондген чулууны домог. У.-Б., 2001. 40 х.
5. Тумэнбаяр Ц. Тэнгэрийн зууд. У.Б., 2005. 68 х.
6. Тумэнбаяр Ц. Согоо суман. УБ., 2005.240 х.
7. Тумэнбаяр Ц. Урапын тэс мод.

Введение и перевод с монгольского М. П. Петровой
/рассказ/
Моя мать каждое утро, когда я выходила из дома с коляской, повторяла, словно попугай: «Этой сумасшедшей русской ничего не стоит запустить камнем ребёнку в голову. Будь осторожна».
Тогда мне было около десяти, и в мои обязанности входило гулять с младшим братишкой, которому к тому времени исполнилось всего полгода. Обычно я катала детскую коляску по дальней широкой Ки-тайско-Синьцзянской улице. Там. по этой улице, и зимой и летом ходила туда-сюда одна русская женщина— в ватнике, длинной шерстяной юбке, на голове толстый вязаный платок, за плечами плоский зелёный солдатский термос. Всех прохожих она по-русски осыпала проклятьями и швыряла камни в тех, кто оказался поближе. Я очень её боялась, старалась держаться подальше и постоянно следила, как бы камень не попал в коляску.
Однажды я увидела, как она стоит, опершись на придорожную осину, и что-то напевает. Она была спокойна, поэтому я подошла с коляской, зачарованная тихой незнакомой мелодией. Заметив меня, она сказала: «Что ты смотришь?» — и, оттолкнув коляску, со всех ног бросилась прочь. Я очень хотела узнать, откуда в наших краях появилась эта русская женщина, не знающая ни одного слова по-монгольски, почему каждое утро она ходит по улице, п всех и вся и швыряет вслед прохожим камни.
Х    X    X
Девушка Наташа в венке из цветов рябины на золотистых волосах пришла к милому на свидание. Русские девушки считают рябину символом любви, а неосыпавшиеся красные ягоды зимой, на морозе, приобретают необычный терпкий вкус. Летними вечерами в деревнях молодёжь танцует под баян и поёт задушевные песни про любовь. Какой же прекрасной, весёлой была юность Наташи! С Ваней они поженились, родился сынок Серёженька. Двадцать лет промчались как одно мгновение. Сыну уже исполнилось семнадцать. Наталья с нежностью и лёгкой грустью вспоминала прошедшую молодость. Но однажды летним днем всё задохнулось в горьком дыму войны, На фронт Наталья проводила разом и мужа и сына.
-Ничего, Наташка, будет и на нашей улице праздник, — говорил, прощаясь, Иван. Аонасноваи снова целовала сына, не ведая, суждено ли им ещё раз увидеться на этом свете. И когда стояла, вся в слезах, обнимая сына, у неё возникло какое-то странное предчувствие. Деревенские бабы, проводив мужиков, постепенно притерпелись к всеобщей скорби. Спасала работа— тяжкая, от зари до зари. Издалека слышались глухие раскаты войны. Тянулись долгие хмурые дни. Всей деревней с нетерпением ждали почтальона, заезжавшего в их глухомань раз в неделю. Редко, но всё же получала весточки и Наталья. И вот однажды, уже после того как сына поревели на Восточный фронт, из Монголии, где он сражался на реке Халхин-гол против японцев, пришло письмо: «Мама, держись. Наш отец был настоящим героем. Мне очень горько. Но я горжусь отцом... Он не вернётся, но я вернусь. Обещаю. Скоро война кончится». Слова из письма сына Наталья запомнила наизусть. Все её братья и родственники погибли. Остался один Серёжа. Днём и ночью Наталья молилась, прося у Бога лишь одного — чтобы единственный сын вернулся с войны живым. Каждый раз в ожидании телеги почтальона она со страхом думала: «Что за письмо придёт?» Ноги и руки дрожали, по телу пробегали мурашки. Радостная весть об окончании войны пришла светлым весенним утром. Наталья радовалась вместе со всеми, то смеясь, то плача: «Слава Богу, слава Богу! Теперь и сынок вернётся живой и здоровый». Но писем от сына больше не приходило, и в душу матери снова закрался страх. С тревогой и опасением ждала она нового удара. И вот пришло письмо, которого она так ждала и так боялась. На конверте чужим, незнакомым почерком было выведено: «Наталье». Она дрожащими руками взяла письмо, пальцы не слушались, конверт не раскрывался, пришлось разорвать его сверху. Наталья быстро пробежала строчки глазами. -«Ваш сын тяжело ранен. Он доставлен в военный госпиталь в Улан-Баторе»,— прочла она. Дальше нес поплыло перед её глазами, письмо выпало из рук. Губы шептали одно: «Сынок... кровинка моя. Ты жив, жив. Мама приедет. Мама может спасти». Она собралась быстро, без колебаний. Не успев даже попросить соседей присматривать за домом, она вместе с воинским эшелоном отправилась в незнакомую страну Монголию. Единственной целью было застать сына в живых. Без него ей незачем было жить на этом свете. Почти месяц, разными путями, несмотря на зимнюю стужу, Наталья добиралась до монгольской столицы. Наконец нашла тот госпиталь, где, тяжело раненный, лежал её сын. На какой-то дальней китайской улочке сняла у людей комнатёнку, но днём и ночью находилась в палате у сына. Однажды рано утром она, как всегда, вскипятила воды, налила в плоский солдатский термос и отправилась в госпиталь. Тело сына было уже с головой накрыто одеялом. Наталья закричала в голос: «Нет, нет, сынок... Ты не должен умереть» — и упала без чувств. Её подняли, насильно оттащили от тела.
С тех пор минуло тридцать лет. И все эти тридцать лет каждое утро Наталья вставала на рассвете, кипятила воду, наливала её в старый зелёный термос и отправлялась в госпиталь, приговаривая: «Губки у сыночка пересохли. Надо горяченького принести». Встретившимся по дороге военным она кричала по-русски: «Отдайте моего сына, отдайте моего сына!»
В один прекрасный день сумасшедшая русская вдруг исчезла. Говорили, что она умерла в том месте, где был похоронен её сын. Я же до сих пор, услышав русскую песню «Уральская рябинушка», вспоминаю русскую женщину, мать, что в поисках сына приехала с далёкого Урала и умерла в наших краях.
Улан-Батор, 2006 г.
[...]

МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН УРАН ЗОХИОЛД НҮҮДЭЛЧДИЙН СЭТГЭЛГЭЭГ ИЛЭРХИЙЛЭХ НЬ

Санкт-Петербургийн улсын их сургуулийн
Дорно дахины факультетийн
Монгол хэлний ангийн доцент Петрова.М.П.
mariap2001@mail.ru


Монгол хүний уламжлалт сэтгэлгээ бол нүүдэлчдийн сэтгэлгээ юм. Тэр нь монголчууд хязгааргүй уудам тал нутагт аж төрдөгтэй холбоотой юм аа.
Энэ нь Монголын орчин үеийн уран зохиолд тодорхой байр суурь эзэлсэн байна. Байгаль, цаг агаар, цаг хугацаа, орчин тойрон, амьдрал хийгэд үхэл гэх мэт ертөнцийг үзэх гүн ухааны үзлүүд нүүдэлчдийн сэтгэлгээгээр илэрхийлэгддэг.Д.Батбаяр “Нүүдэлчдийн оршихуй бол байгаль дэлхий одон ертөнцтэй зохицон орших оршил. Энэ оршил рхчлон ертөнц дээрх өвөг оршил. Амьтан ургамал, уул, ус цөм байгаль дэлхий, одот ертөнцтэй зохицон оршихыг эрмэлздэг” гэж гүн ухааны эссендээ өгүүлсэн байна.
1. Мөн XIX зууны үеийн нэрт орос, монголч эрдэмтэн А.М.Позднеев өгүүлэхдээ: бодож бясалгах нь монгол хүний сэтгэлгээнд их ойрхон байдаг. Монголчууд үргэлж байгальтай холбоотой явж ирсэн учраас хүний амьдралыг байгальтай харьцуулж үздэг.
2. Тийм учраас орчин үеийн яруу найрагт байгалийн уянга нэлээд байр суурь эзэлдэг. Мөн үргэлжилсэн үгийн зохиолд байгалийн зураглал, бас үзэгдэл байнга дүрсэлсэн байдаг….
…Гэр бол нэг талаасаа нүүдэлчдийн амьдралын салшгүй хэсэг бөгөөд орчин үеийн уран зохиолд тусгалаа олсон байна. Яруу найрагч Ц.Түмэнбаяр:
“ Үүд нь үргэлж нээлттэй гэж
Үнсий нь салхи хөндөөгүй
Орой нь цоорхой тоонотой гэж
Од харваж унаагүй
Үрийн бүүвэйнд зүүрмэглэж
Үүрийн гэгээнээр сэрж
Ассан гал нь хэвээрээ
Аралтай тэргэнд ачигдсан
Миний ардын гэр” 9 гэсэн бол бас яруу найрагч Х.Чилаажав: “Цагаан гэр мал сүрэг эх нутгийн минь чимэг”10 гэжээ.
Эндээс үзэхэд нүүдэлчдийн аж байдлын салшгүй нэг хэсэг нь эдийн соёл юм. Үүн дээр үндэслэн Монголын орчин үеийн яруу найрагч, зохиолчид зохиол бүтээлдээ нүүдэлчдийн онцлогийн маш хурц тод дүрслэлээр харуулдаг ажээ.


1.    Түмэнбаяр.Ц., Монгол гэр,- Тэнгэрийн зүүд- УБ, 2005, х35
[...]

Гөлөг

Нүдээ нээгээгүй
Нүгэлт орчлонг хараагүй
Нүцгэн бие нь шал нойтон
Нялх гөлөг гийнэн чичирнэ

Ээх наранд зогтусч
Илбэх салхинд давхийж
Эхийнхээ халуун хэвлийг эрж
Энэ орчлонд дасч ядна

Нохой төрөлд хувирсан сүнс
Нохойн заяандаа хөтлөгдөн
Үйлт хорвоогийн лайг эдлэхээр
Үснийх нь сор хатаж эхлэв.

Улаанбаатар
2004 он
[...]

Ван гогийн зургууд

1.
Итгэмээргүй тэнэг Ван Гог чамайг
Илбэдээд ч болов сэрээх юмсан
Солиорохдоо таталсан чиний зургууд
Сохор зоосны үнэгүй хаягдсан ч
Өнөө цагийн хонжоо хайгчдын
Өвөр түрийг “ногооноор” дүүргэнэ.
Турж үхсэн чиний ходоодыг
Тулам тулам будаагаар дүүргэхсэн.
2.
Улаан тутрагийн тариалангийн талбайд
Усан нулимс цусан өнгөтэй болж
Дэндүү хурц улаан туяанд
Дэлхийн нар бүдгэрч байхад
Дэмийрсэн Ван Гог Японыг зүүдлэж
Дэвэрсэн сэтгэлээ янханд эзлүүлж
Чихээ огтолсон гашуун тунирхал
Чимээгүйхэн чиний зүрхэнд асгарсан
Чихээ огтолсон цусны чинь үсэрхийд
Чивэлт эмсийн тачъял хөдөлж байна.
Дөжиртөл хашгирлаа ч юу ч сонсохгүй
Дүлий орчлонд чихээр ч яах юм.

Хатсан бийр дахиад дэвтэхгүй
Халаглан дуудлаа ч Ван Гог төрөхгүй.

3.
Холын хүсэл, намрын салхи
Хонгор зүс, наалинхай ааш
Улаан үзэмний цагаан тариалан
Уйлуулсан орчлонгийн инээсэн даажигнаа
Ван Гогийн зургууд

Салхин сэнсний жигдхэн эргэлт
Самуурсан сэтгэлийн чихарсан чимээ
Далай шиг амьдралын давчуухан зөрөг
Далласан зовлонгийн гарцаагүй тохиол
Ван Гогийн зургууд

Хоригдлын өрөө амьдралын амсхийлт
Чахалзуурт чангарах цаазын олс
Үгүйртлээ цөлмүүлсэн нүцгэн мөчир
Үндсээ үгүйлж хорчийсон навчис
Ван Гогийн зургууд

Ажилд нухлагдаж сульдсан гараараа
Алаг үрээ энхрийлэн тэврэхэд
Тариан талбайн нугачааг элэглэх
Духны нь үрчлээнд хйлс бүдчинэ.
Ван Гогийн зургууд

Үнгэгдсэн цаас шиг эрвээхэй чавганц
Үнсэлтийн халууныг үгүйлэн гансрахдаа
Дол цохисон хйгшин эрийн
Дотоожны үнэрт ой гутавч
Өсгөлүүн охидын чийрэг шилбийг
Өөхөлсөн нүдээрээ ширэв татна.
Ван Гогийн зургууд

Дундуур шатсан лааны үлдэгдэл
Дутуу татсан тамхины иш
Гунигтай савлах дүүжин дэнлүү
Гудамжны үзүүрээс ёлтойтол ширтэнэ.
Уруулын будагтай жүнжний ёроолд
Улаахан дарсны охь тунана
Цөмөөд хаясан самрын яс
Цөхөртлөө хүлээсэн итгэлийн сүнс
Билъяардын ширээ, оноогүй бөмбөг
Бяцхан охины томоогүй шохоорхол
Ван Гогийг зургууд
4.
Хатсан мөчрөөс амь олж
Харанхуй шөнөөс гэгээ шүүрч
Тэмтчин мөлхөх бяцхан навчис
Тэнгэр өөд тэмүүлэн хашгирна.
Ван Гогийн зургууд

Хараал дундаас ерөөл төрдгийг
Хагацал дундаас учрал ирдгийг
Нулимсан дунд инээж болдгийг
Нуусан ч эс нуусан ч
Нүдэнд үзүүлж, чихэнд дуулгах
Ван Гогийг зургууд
Зөн совин даллана.
Зөвхөн үнэнээрээ л…

Улаанбаатар
2004 он

[...]

Үхлийн вэб сайт

Хүү тоглосоор л байлаа. Заримдаа улайран галзууртлаа тоглоход цахим машиных нь чадал жолоогүй хүсэл, язганасан хурууных нь хурдыг гүйцэхгүй гацахад компьютерээ хага цохиод хаячихмаар санагдана. Хүү хар тамхинд орсон мэт тоглохын эдгэршгүй аймшигт солиоролд нэрвэгдэж, түүнийгээ мөнхийн диваажин гэж бодно. Энэхүү гайхамшигт тоглоомын амтанд оруулсан хүмүүс бол нь аав ээж хоёр нь. Гурван сар тоглоход хүүд орж үзээгүй тогломын сайт интернэтийн сүлжээнд үлдсэнгүй.
Чингээд өөр сайтуудаас тоглоом хайтал “Үхлийн вэб сайт” хэмээх этгээд нэр дэлгэцэн дээр гарч ирэх нь тэр ээ. Тоглоомын эхний хуудсанд хохимой толгой, чагталсан хоёр чөмөг бүхий үхлийн зөгнөл, дээр нь тод улаан анхаарлын тэмдэг анивчина.

“Энэ ямар тоглоом бол хэмээн хүүгийн хорхой нь гозногов. “Нээх” гэдэг товчлуурыг дартал нууц үг нэхлээ. “Нууц үг авъя” гэтэл “Тавиас дээш насныханд зориулав. Та амьдралаас уйдаагүй бол энэ тоглоомоор тоглох хэрэггүй” гэсэн бичиг гарч бүр ч аазгайг нь хөдөлгөн санаашралд оруулав. Хүү яаж ч оролдоод энэ сайтад орж чадсангүй. Макрософт компанид хамгийн туршлагатай тоглогч чинь гуйж байна гэж хэд хэдэн захиа бичсэн ч зөвшөөрөл өгсөнгүй. Оронд нь өөр тоглоом явуулжээ. “Үгүй. Энийг чинь би аль хэдийн олоод тоглочихсон” хэмээн тэсэхүйеэ тачъяадан хашгирлаа. Энэ хариу түүний хязгааргүй хүсэл мөрөөдөл, тоглохын агуу хүслийнх нь өөдөөс нулимах шиг.
Аргаа барж суутал утас дуугарав. “Байна уу, миний хүү юу? Ээж нь байнаа. Өнөөдөр аав чинь тавин нас хүрч байгаа шүү дээ. Тэмдэглэнэ шүү. Миний хүү аавыгаа яаж баярлуулахаа бодож байгаарай” гэлээ. Хүү ээжийнхээ үгэнд ч хариу өгөлгүй нүдэнд нь оч гялалзаж “Азны юм” хэмээн дуу алдаад шууд л компьютерынхаа өмнө суулаа.
Аавынхаа регистрийн дугаар, гэрэл зураг, эрхэлдэг ажил, и-мэйлийнх нь хаягийг явууллаа. Гэтэл “Та сайн бодно биз дээ. Та гэр бүлтэй юу? Хэдэн хүүхэдтэй вэ? Хүүхдүүд чинь бүгд амьдралд биеэ дааж гарсан уу?” гэх мэт олон асуулт дахиад л ирлээ. Хүү “Тоглоом тоглоход тэр ямар хамаатай юм бэ?” хэмээн хашгирч, уурандаа багтарч ядан хоолой нь зангирч байлаа. Маш товчхоноор нь “Гэр бүлгүй” гээд биччихлээ. Гэтэл “таныг регистрийн дугаараар чинь шалгахад гэрлэлтээ батлуулсан байна” гэсэн хариу ирлээ. Хүүд “Энэ тоглоомоор тоглуулахгүй юм биш биз гэх битүүлэг түгшүүр төрж, зүрх нь дэлсэнэ. Тэгэхээр нь “Эхнэртэй, хүүхэдгүй” гэж бичлээ. Гэтэл бас л “Таныг энэ тоглоомоор тоглох уу, үгүй юу гэдгээ дахин нэг бодох боломж олгоё” гэсэн эгдүүтэй хариу ирлээ. “Юугий нь бодоод байх юм. Бодсон, эргэлт буцалтгүй шийдсэн. Дахин бодмооргүй байна” гэсэн ууртай захиа бичлээ. “Таны хязгааргүй хүслийн чинь эрхээр тоглоомыг чинь илгээхэд бэлэн боллоо. Гэвч та уйдсан амьдралаа орхихын тулд 100 доллараар энэ замыг сонгоно” гэсэн даажинтай үг дэлгэцэн дээр гарав.
Шүүгээнд “чухал үед хэрэглэнэ” хэмээн ээжийнх нь хадгалсан õýäýí доллар байлаа. Хүү эргэлзсэнгүй. Банкны салбарт очиж, мөнгөө шилжүүлжээ. Шилжүүлснээс хойш цагийн дараа л түүний и-мэйлээр “Үхлийн вэб сайтад” нэвтрэх түлхүүр үг нь илгээгджээ. Барьж тогтоохын аргагүй их хүслээр түлхүүр үгийг бичиж, вэб сайтад орлоо. Гайхамшигтай азаартуулж хорхой хүргэсэн тоглоом. Түүнээс үхлийн гэх үнэр ч ханхалсангүй. Өнгө үзэмж, хөдөлгөөн, хорхой хүргэж байгаа нь адтай гэж жигтэйхэн аймшигт соронзон мэт татна. Юу нь үхлийнх байгаа юм бэ? Юу нь тавиас доош насныханд гэж. Яагаад амьдралаас уйдсан бол тогло гэж. Хүүгийн бүх бие нь бадайран догдолж, ухаан жолоогүй шунан тоглолоо. Ядрах, алжаах гэдгийг ор тас мартаж, уруулаа химлэн тоглоно. Нуруу гарынх нь алга хөлөрч хулганаа залж чадахгүй гулгахад шууд гар дээрээс нь залж тоглоно. Гарын товчлуурууд бороо шаагих мэт дуугарна. Зүрхний нь хий хөөрч, амь, амьсгаа нь давхцах мэт огшин чамархайны нь судас хагаран алдтал лүг лүг цохилон, зүүгээр шивэх мэт нүүрний нь арьс хатгачин өвдөж байлаа.
Хүү орчин тойрноо мэдрэх ч сөгөөгүй компьютерийн дэлгэцийг залгих мэт ширтэж, эгшин зуур гялсхийн өнгөрөх шар гэрлийг хулганы заагууруур барьж товших гэж мэрийсэндээ царай нь минчийтлээ улайжээ.
Хүүд компьютерийн дэлгэц ухаж баршгүй үүр уурхай болон үзэгдэж, компьютерийн орчин тойрондоо үүсгэсэн цахилгаан соронзон орон, нүдэнд үл үзэгдэгч хэт ягаан туяны хачин содон үнэр, амт хүртэл таатай санагдан хүү нэг ёсондоо компьютерийн салшгүй нэгэн эд эс болсон байлаа.
Энэ тоглоом ялах гэж хорхойссон хүний шунаг хомхойрлын сөрөг эрчим хүчээр нэмэн цэнэглэгдэж нүдээр дамжин эргээд уураг тархийг нь гэрлийн урсгал болгон химлэж байгааг хэн мэдэх билээ.
Ээж нь ирээд хаалганы хонхыг дээд цэгт нь тултал дарсан ч хүү түүнийг мэдсэнгүй. Ээж нь түлхүүрээрээ хаалгаа онгойлгон орж ирэхэд компьютерийнхээ өмнө ухаан мэдрэлээ алдан тоглож буй хүүгээ хараад мөрөн дээр нь гараа тавилаа. Хүү давхийн цочиж эхийгээ хартал “еэ бүү үзэгд” арван гуравхан настай бяцхан хүүгийн царай аль хэдий нь тавь гарсан өвгөний ядарч туйлдсан үрчлээт нүүрээр солигджээ. Баяр баясгалан, хүүхдийн гэнэн цагаан дүрсгүй төрхөөр очтон гялалзаж асан томоогүй бор нүдний оронд шалхайж унжсан зовхин дороос хөх усан хүрээ татаж цэлхэрсэнээс гадна цус хурсан нүдний аяганд асар хурдтай олон өнгийн ширүүн урсгал усны эргүүлэг мэт хүүхэн харааг нь өрөмдөн орж байлаа. Гэтэл нүдтэй нь зэрэгцэн компьютерийн дэлгэц дээр яг тийм урсгал чөлөө завгүй эргэлдэж, компьютер нь үхэл зөгнөсөн хүйтэн хөх инээдээр элэглэн шоолсоор авай.

2004.06.26 УБ хот

[...]

Удган модны тавилан буюу ТАНГУД бөөгийн хувь заяа

Дэд доктор, монгол судлаач Илево Регена
/Санкт Петербургийн их сургууль Дорно дахины хүрээлэн/
regina_i@list.ru


"Цог" сэтгүүлийн 2001 оны 2-р дугаарт хэвлэгдсэн
Орчин үеийн Монголын уран зохиолын өгүүллэгийн төрөлд эгэл жирийн хүний хувь тавилангийн онол өнгө хувирал агуулагдаж байна. Ц.Түмэнбаярын “Удган” өгүүллэгийг уншихад юун түрүүн зохиолчийн, хүний дотоод сэтгэл рүү илүү хандсаныг олж харах болно. Гол баатрын хувь тавилангийн эмгэнэлт эргэлтэд санаа зовохоосоо илүү, түүний амьдралын нөхцөл хэрхэн хүндэрч, түүнд хүмүүс яаж хандаж буйд илүү эмзэглэсэн санагдана. Уран сайхны дүрслэлийн аргаар сэтгэлзүйн талыг хөндсөн энэ өгүүллэгт, үгээгүй ядуу, ганцаармал, орон гэргүй, харж хамгаалах хүнгүй хөгшний талаар өгүүлэх бөгөөд зохиолын ихэнх хэсгийг эхийн хайр, хүүгээ гэсэн өгөөмөр сэтгэл нь ийм хувь тавиланд хөтөлснийг үзүүлнэ.

Түүний хэлж байгаа үг хэллэгээс хувь хүнийх нь зан чанар, оюун санааг нь мэдэж болно. Тухайлбал өөрт нь сайхан сэтгэлээр хандаж үг хэлсэн хүнд: “үнэн бол үс чинь цайг, худлаа бол яс чинь цайг” гэж хэлдэг. Эмгэний үг ер бусын уран цэцэн, аялгуу зохистой. Бусдын аргалыг хулгай хийж байхад нь “Хөөе чавганц, яагаад аргал хулгайлаад байгаа юм” гэхэд хариуд нь: “Гүд ухаагийн өвс гүйдэг малын баас, танайх гэсэн тамга нь хаа байна, хүнийх гэсэн хүрээ нь хаа байна” хэмээн хэлж буй нь үлгэр домгийн дүртэй болгож байгаа юм. Хүүхдүүд түүнийг “шулмас” гэдэг. Үнэхээр ч тэр шүүр унаж нисдэг үлгэрийн шуламтай төстэй.
Тэр өөрөө жирийн хүн бус, үлгэр домгийн мэт хувь тавилантай билээ.
Өгүүллэг гурван хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь эмгэний өнгөрүүлсэн амьдралын үр дүнг өгүүлнэ. Хоёрдугаар хэсэгт Тангудын залуу насны тухай өгүүлэх бөгөөд эхнийхтэйгээ адил ямар нэгэн оршилгүйгээр, түүний амьдралын нэгээхэн хэсгийг шууд барин авч: “… Өндөр Тангуд нэртэй өтгөн хар хөмсөгтэй, хурц сэргэлэн нүдтэй, гав шав хөдөлгөөнтэй шалбалзсан охиныг” гэж түүний гадаад дүр төрхийг үзүүлээд…” хэл чинь хурц, нүүр чинь эрэмгий, нүд чинь өлөн, зөн совин чинь зөв, зөвлөх үг чинь мэргэн…” хэмээсэн ерөөлийн үгийг хамт оруулсан байна.
Ингээд арван долоон нас хүрмэгц нь тэнгэр бурханы зарлигаар Тангуд өөрийн өвөг дээдсийн уламжлалаар бөөгийн удам угсаагаа хадгалан үлдэх болдог. Түүний дүр төрх төдийгүй ерөөс тэрхүү зарлиг нь өөрөө домогтой төстэй. Тангуд алс хөвчийн тайгад төрж, амьдарч ирсэн. Өнчин өрөөсөн байсан тул “хар ус ууж, хадны хаг идэх” зэргээр хооллон хүн болж өсчээ. Харин түүнийг удган болсноос хойш амьдрал нь өөрчлөгдөж, бугын арьсаар дулаалсан урцанд, булга минжинд хөлбөрч байна. Хүмүүс түүний өмнө толгой бөхийн сөгдөж, хөлийн нь доор хамгийн үнэт бэлгийг өргөн барьж байна. Тангудын залуу насны амьдрал болон түүний хорвоогоос халих үеийн амьдрал өдөр шөнө шиг ялгаатай. Бүхнийг бишрүүлж, хүндлэл хүлээсэн залуу бүсгүй насны эцэст хүн бүхний нүдэнд орсон хог, хумсанд орсон өргөс мэт үзэн ядмаар эмгэн болон хувирчээ. Энэхүү эрс ялгаа нь зохиолын эмгэнэлт санааг улам хүчтэй болгож, урьдчилан хэлж болдоггүй хувь заяаны тухай бодоход хүргэнэ.
Баатрын дотоод ертөнц, түүний зовлон гуниг нь маш хурц бөгөөд урнаар илэрхийлэгдсэн байдаг. Өгүүллэгийн санаа хийгээд баатрын хоёрдмол төрхөд сэтгэлзүйн шинж нэвт шингэсэн байна. Тангуд бол оюун санааны /сүнсний, сүсэг бишрэлийн/ амьд биелэл болсон удган байсан. Гэхдээ тэр хүний төрлийг олсон нэгэн байж. Энэхүү хоёрдмол санаа нь түүний дотоод зөрчлөөр тодорхойлогдоно. Эндээс түүний тарчлаан, сэтгэлийн доторхи байнгын зөрчил нь үүснэ. Жирийн эмэгтэй, удган эмэгтэй хоёрын хувь заяаны өөр өөр тавилан хоорондоо тэмцэлдэн зөрчилдөж байна. Аль аль нь агуу бөгөөд хүчтэй. Тэд ээлж дараагаар хэн хэнийгээ ялж, давах боловч эцэст нь хоёулаа цуцаж энэ тулалдаанд үхэж үрэгдсэнээр дуусна. Эрчүүд түүнийг удган, бөө гэдгээр бус бүсгүй хүн гэдгээр хараасай гэж Тангуд бүсгүй хүснэ. Эрчүүдийн хүлцэнгүй, дуулгавартай харц түүний эмгэнэл байлаа. Нэгэн удаа түүнийг чоных мэт зууван нүдээр, тачъяангуй ширтэх эрийн харцыг анх удаа олж харсан бөгөөд түүний харц бусдын адил хүлцэнгүй биш байлаа. Тангуд бүсгүй тэр харцанд эзэмдүүлснээ өөрийгөө буруутай мэт бодож, өвөг дээдсийнхээ сүнснээс өршөөл эрэн наминчилж энэхүү харцыг мартуулж өгөхийг хүсч байна. Энэ бол дүрийн хоёрдмол шинжийг илэрхийлж буйн жишээ бөгөөд баатрын сэтгэлийн дотоод үймээн зөрчлийг үзүүлж байгаа юм. Тангуд үнэндээ ийм л харцыг хүсч, цангаж байсан бөгөөд харин түүнтэй учирмагцаа айж, санаа сэтгэлээсээ арчин зайлуулахыг хүсч байна.
Хоёрдмол чанар зөвхөн Тангудын дүрээр зогсохгүй, ерөөс өгүүллэг бүхэлдээ ийм шинжтэй. Түүнийг эмэгтэй хүнийх нь хувьд өгүүлэнгээ, удган гэдгийг нь сануулдаг. Түүнчлэн удганы тухайд өгүүлэхдээ юуны түрүүнд тэр эмэгтэй хүн гэдгийг сануулдаг. Тангудын амьдрал бол хоёр мөн чанарын байнгын зөрчил юм. Зохиолч акцентаа ялигүй өөрчилмөгц дээрх хоёрын аль нэгний давуу шинж харагдаад ирнэ. Ийм аргаар баатрын дотоод сэтгэл дэх өөрчлөлтийг тодорхойлж байна. Жишээ нь түүгий залуу насыг үзүүлэхдээ хүний мөн чанарыг илүү зурж үзүүлсэн байдаг. Хэдийгээр тэр удган, бөө боловч хүнээс төрсөн хүн. Аймшиггүй зоригт анчин залуу түүний сэтгэлийг эзэмдэж, нэгэн шөнийг хамт өнгөрөөгөөд алга болсноос хойш, тэдгээр хүн бусын мэтээр дүрсэлж бичсэн байх юм. “Эхээс төрөөгүй эрэгнээс гарсан” гэх мэт. Зохиолч түүний дотоод ертөнцийн өөрчлөлт, хөдөлгөөний учир шалтгааныг хөөж судалсны эцэст хөөрхийлөлтэй байдалд хүрч байгааг нарийн дүрслэн үзүүлжээ.
Хэзээ нэгэн цагт залуухан, хүсэл тэмүүлэлтэй сайхан бүсгүй хожим нь зүрх сэтгэл нь хоосорсон, хувь тавилангийн буулганд цөхөрч туйлдсан нэгэн болсныг сонирхолтойгоор өгүүлсэн байна.
Сахил санваараа умартаж тэр хүүхэд төрүүлсэн. Хүний сэтгэл оюуны хоёрын эвлэршгүй хүчний тэмцэл дундаас түүний хүүдээ хандах хандлага хурц тодоор илэрч байна. Эх хүн үрээ яаж хайрладаг тэр л хайраар хүүгээ хайрлах бөгөөд үүний зэрэгцээ хайр найргүй зодож занчиж байгаа нь түүний чулуун зүрхтэйг харуулна. Дараа нь гашуудан харамсаж, удган модноос өршөөл эрэн гуйж, асгаран цалгих хайраар хүүгээ тэврэн авна. Хүүгээ үхсэний дараа удган үнэхээр цөхөрч хоосорно. Цан хэнгэргээ удган модондоо үлдээгээд, харанхуй шөнө үл мэдэг зүгт одно. Тангудын дүр, домогт удган модны дүр төрхтэй нийлдэг. Энэхүү модыг эрт цагт бүхий л омог аймгаараа тахин шүтдэг байж. “Удган мод ойн цоорхойд газрын ганц гадас мэт сондгойрон ургасан нь Тангудын гав ганцаар хувь заяа мэт” гэсэн нь Тангудтай хамааралтай. Тэрээр өөрийн аугаа их хүч чадал авъяасаараа олон хүний хувь тавиланг аварсан юм. Дээд тэнгэрээс илгээсэн илч гэрэл эхлээд түүнийг гэрэлтүүлж, түүгээр дамжуулан бусдад хүрнэ. Тангуд эмгэн яг л энэ мод шиг өөрийнхөө омог отгийнхны өмнөөс залбирч, тэдний төлөө айн түгшдэг. Тэрээр “урт, ахар жолоотой үр садыг минь хүний зэрэгт хүргэгтий. Уулын чанад явсан эрсийг минь эргүүлж хайрлагтий” гэж өөрийн отгийн хувь заяаг өршөөн соёрхохыг гуйна. Гэвч түүний амьдрал аянганд цохиулан салбарч эвдэрсэн удган мод мэт зовлон гунигт живэх болно. Омог аймгийнхны шүтээн болсон удган модны хувь тавилан нь Тангуд бөөгийн хувь тавилантай төстэй. Нэгэн удаа, тэдгээр омог отгийнхонд зовлог тохиохын өмнө харийн хүмүүс ирж, удган модны үр жимсийг хуу хаман, салаа мөчир юуг нь хугалж эвдээд оджээ. Гэгээн шүтээнд нь гар хүрсэнд тэнгэр бурхан хилэгнэж, догшин салхи тавьсан байна. Энэ тухай уг зохиолд өгүүлэхдээ: “Тэнгэрийн үүл бараан утаа мэт тогтож чадахгүй сандчиж, сүмбэр уул нурах мэт их чимээ гаран тас няс бууж…. тэнгэр хилэгнэн хар шуурга тавьж, удган модыг ниргэн унагажээ…” хэмээжээ.
Түүнчлэн нэгэн шөнө, тэр нэгэн эр өөрийн отгийн шүтээн удган бүсгүй рүү аймшиггүйгээр довтолж, хувь тавиланг нь балчиг намагт унагаад оджээ. Тангуд бөө ингэж сахил санваараа умартаж, хүний ёсыг эрхэмлэснээр тэнгэр бурханыг өөрөө хилэгнүүлсэн билээ. Ингэснээр Тангуд бөө, мөнөөх шүтээн болсон удган модтойгоо адил аянганд ниргүүлсэн мэт салбарч хэмхрэн үлдсэн юм. Аянганд ниргүүлж орвонгоороо эргэсэн удган модыг дүрсэлсэн нь үнэндээ Тангуд бөөгийн байдлыг тодорхойлж байгаа хэрэг. Түүний сэтгэл зүрх нь яг л салаа мөчрөө газар дэвсэн, эмгэнэлтэйгээр гулдайж унасан удган модыг санагдуулна. Тангуд энэхүү азгүй тавилангаа гав ганцаар туулна. Түүний энэ зовлонг хэн ч анзаарсангүй. Харин тэрээр өөрөө энэ бүхнийг ойлгон, сэтгэлийн гүн зовлон, тэвчишгүй гүн харуусал тээсээр, “хэзээ ч тайгаасаа гарч байгаагүй, тал газрыг хэзээ ч үзээгүй” хаашаа гэдгээ өөрөө ч мэдэхгүй явж одно. “... Ойр орчны байц хад түүний инээдийг давтан цуурайтна. ”Амсаж эдэлсэн дэндүү их зовлон нь түүний сэтгэл дотрыг нь бүр мөсөн хоосруулжээ. Тэрээр “хаана очихоо ч үл мэдэн...” явсаар хүч барагдан цааш чявах тэнхэлгүй болж унаад, тэр газраа үүрд үлдсэн юм. Түүнд хаана, яаж амьдрах нь эдүгээ хамаагүй болжээ. Амьдрал нь ийнхүү орвонгоороо эргэж, гэр оронгүй, бадарчлан тэнүүчилсэн, харсан уулзсан болгондоо ад үзэгдэн, хэнд ч хэрэггүй эмгэн болон хувирчээ. Түүний удган байх үеийн омголон, баян тансаг амьдрал нь зүүд зэрэглээ мэт санагдана. Тэрээр одоо “бойны газраас нохойтой булаалдан хонины толгой олдог...” амьдралын хар балчиг шаварт шигдсэн эмгэн болов. Олсон хонины толгойгоо чанаж болгоод “шүдгүй улаан буйлаар зажилна.”
Зохиолын үг өгүүлбэр болгон зохиолчийн ур чадвар, гоо зүй, уран сайхны сэтгэлгээний дээд түвшинг харуулна. Үг болгон утгатай, хэлц, холбоо үг болгоны цаана мэргэн санаа, хурц тод дүрслэл байдаг. Зохиолын хэл нь яруу сайхан бөгөөд өгүүллэг нь үлгэр домог шиг, гол баатар нь үлгэрийн баатар мэт санагдана. Гэлээ ч энэ бол үлгэр биш, ер бусын эмгэнэлт хувь тавилантай бодит хүний дүр. Энэ бол хүний зүрх сэтгэлийн шаналан тарчилгаан. Зохиолч түүний тухай “Тангуд бол энэ дэлхий дээрх азгүй тавилан, зовлон бүхэн ганц биед цогцолсны амьд биелэл. Тэрээр эрэгнээс төрөөгүй эхээс төрсөн” гэжээ.
Тангуд бол чөтгөр шулмас ч биш, галзуу солиотой амьтан ч биш юм. Түүний хүйтэн, хэн хүнд аймшгийн сэтгэгдэл төрүүлэм гадаад төрх нь ердөө л шархадсан сэтгэлийн үүл мананд хучигдсаных юм. Хүмүүст тэр ямагт хайнга хандах бөгөөд тэд өөрийг нь үзэн ядаж, тэр бүү хэл айж байгааг нь хараад эмгэнэн гашуудавч бас л тэвчиж өнгөрөөнө. “Тэр үнэндээ тэднийг тийм болоосой гэж хүсээгүй билээ. Амьдралынхаа эцсийн өдөр хүртэл тэрээр “өвдсөн хүнд эм болж, өлссөн хүнд идэш болж тайгадаа эргэж төрөх болтугай гэж залбирсаар явсан юм. Тангуд өөрийгөө үйлийн үрээ эдэлж яваа гэж бодно. Тэрээр нүгэл үйлдмэгцээ төрөлх нутгаа орхин, хувь тавилангаас оноосон зам мөрийг хөөсөн. Хувь тавилан түүнийг амьсгалах сүүлийн мөчөө хүртэл зовоохоор хатуу шийтгэсэн юм. Тангудын амьдралын төгсгөл бол түүнийг насан туршид нь дагасан зовлонгийн төгсгөл гэхэд болох юм. Тангуд “өлсөөд эсвэл өвдөөд үхсэн алин болох нь бүү мэд… Түүний улаан буйлтай шүдгүй ам нь агуй мэт харлана.”
Тангуд дотроо хадгалж байсан зовлонгоо гадагш гаргаж илэрхийлэхийг хүссэн мэт нүүр царайд нь аймшигт дүр төрх тогтож үлдсэн харагдана. Өгүүллэгийн энэхэн хэсгийг уншихад л гол баатрын тухай хүчтэй сэтгэгдэл дүр төрх санаанд бууна. Тангуд бол гарцаагүй хүчтэй, чадалтай бие хүн юм. Тэр өөрийнхөө зовлон гунигийг тэнцвэржүүлж чадаагүй боловч энэ нь түүний сул дорой шинж бус, зөвхөн байгалиас заяасан хэт мэдрэмтгий шинжээ харуулсных юм. Тангуд бол зөвхөн удган бөө бус “Зүрхэнд нь сүү… хурсан эх хүний тавилангаас зайлсхийж чадаагүй эмэгтэй хүн. Тэрээр цээжиндээ хүүгийнхээ сэвлэгийг хадгалж, дэмий л шаналсан сэтгэлээ хуурах гэж түүнийг үнсэн үнэрлэж явсан юм. “Аз жаргалтай хүмүүсийн баяр баясгалан нь азгүй хүмүүсийн зовлонг даажигнах мэт түүнд санагдана”. Тэвчишгүй энэ зовлонгоо тэрээр зүхлээр илэрхийлнэ. Магадгүй ингэснээрээ сэтгэл санаа нь ялихгүй тайвширдаг ч юм билүү.


Орчуулсан Ж. Отгонсүрэн

[...]

Монголд ээжийнхээ тухай дуулаагүй яруу найрагч байхгүй

Санктпетербургийн их сургууль
Дорно дахины хүрээлэн, монголч эрдэмтэн,
дэд доктор М.П.Петрова
/"Утга Зохиол Урлаг" сонин 2001 оны 4-р сар/

Монголын орчин үеийн уянгын уран зохиолын үндэсний онцлог байдлын нэг илрэл нь эхийн тухай шүлгүүд өргөн дэлгэрсэн байдаг явдал юм. Энэ сэдэв нь уламжлалаа даган Монголын эртний утга зохиол, аман зохиолоос орчин үеийн яруу найрагт ч шингэн оржээ. Эхийгээ өрөвдөн хайрлах, хайр сэтгэл бол Монголчуудын үндэсний нэг түгээмэл шинж юм.
... Монголын яруу найрагчид үр хүүхдээ гэсэн эхийн сэтгэл, ээжийгээ гэсэн хүүхдийн сэтгэлийг дүрслэн үзүүлэхийн тулд Монголын утга зохиол, аман зохиолд уламжлагдан хэрэглэгдэж ирсэн ингэн тэмээ, ботгоны дүр байдлыг олонтаа хэрэглэсэн байдаг. Энэ дүрслэлийг яруу найрагч Ц.Түмэнбаяр ашиглажээ.

... Царцаа ч ангам говийн хуурай салхийг залгилж
Цариг цагаан ботго мөгөөрсөө хаттал уйлна.
Тогооны нэрмэл гэмээр гашуун хар нулимсанд
Тормогор нүд нь живэн холын уулс бүрэлзэнэ
Эхээсээ хагацсан ботго энэрэл эрэн энэлэхдээ
Элс сайран дээгүүр тавгаа хорстол таваргана
Өнчин ганц зүрхний шарх сэдрээн буйлж
Өр нимгэн сэтгэлийг шаналлаар зүсэн тэшүүлнэ.
Хүү ээжээсээ хагацан үлдэх цаг ирж, эх нь өөд болж, хүүгийнхээ амьдралын замыг гийгүүлэх гэж од болон хувирч байна. Үүгээрээ Түмэнбаяр амилуулан дүрслэх аргийг ашиглажээ.
... Цагийн эргэлтээр ээж нь мөнх бусыг үзлээ ч
Цаглашгүй хайр минь үрээ л гэсэн үлдэнэ
Газар тэнгэрийн хязгаарт ээж нь үрээ харах гэж
Гал халуун хайраар цолмон болж мандана... хэмээн дүрсэлсэн байна. ... Эдгээр шүлэг нь хэв маягаараа ихэвчлэн баяр хөөртэй, уламжлалт дүрслэл харьцуулал, чимэг зүйрлэл элбэгтэй байдаг. Эхийн тухай шүлэгт монголчуудын үндэсний онцлог шинж байдал түгээмэл тусгагдсан байдаг нь дээрх шүлгээс харагдаж байна.


Орчуулсан Ч.Лхагва

[...]

Түмэнбаярын сэтгэлзүйн зохиолууд

Санкт Петербургийн их сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн Монгол судлалын тэнхмийн багш, монгол судлаач, дэд доктор М.Петровагийн ОХУ-ын нийслэл Москва хотод 2004 оны 8 дугаар сард болсон Дорно дахин судлалын олон улсын 37 дугаар их хуралд тавьсан илтгэл

ХХ зууны эцсээр Монголын амьдралын бүхий л хүрээнд нийгэм оршин тогтнох улс төр, эдийн засаг, нийгэм соёл, ёс суртахуун, оюун санааг хамарсан төдийгүй хүний хувь заяанд ч нөлөөлсөн маш их өөрчлөлтүүд гарсан.
Монголын орчин үеийн утга зохиол урьд нь хэдэн арван жилээр бэлтгэгдсэн бөгөөд нөгөө талаас улс оронд болсон үндсэн өөрчлөлтүүдээр тодорхойлогдсон байна. Л.К.Геросимович, Л.Г.Скородумова, Ч.Билэгсайхан гэх мэт Монголын утга зохиолыг судлаачдын тэмдэглэснээр гүн утга агуулга нь ёс суртахууны бодол эрэгцүүллээр өгөгдөж зохиолын уран сайхны бүтцэд ууссан гүн утга агуулгаар хэтэрхий баяжуулсан бичлэгийг бий болгох гэсэн зохиолчдын модерн чиг хандлага өнөөдөр яруу найрагт ч, үргэлжилсэн үгийн зохиолд ч давамгайлж байна. Модерн зохиолын тухайд хуучны, сонгодог мөн ахуйн домогт хандах баримжаатай байдаг.

Үүнээс гадна Монголын зохиолч, яруу найрагчдын хүний дотоод ертөнцөд хандах сонирхол огт буураагүй. ХХ зууны сүүлч ХХI зууны эхэн үеийн зохиолчдын зохиол бүтээлд дүрслэн үзүүлэхээс сэтгэл зүйд нь хандах хандлага улам бүр хөгжин дэвшиж байна. ХIX зууны утга зохиолд байгаагүй энэ сонирхол өнөөдөр залгамж холбоотой жам ёсны зүйл болсон бөгөөд дэлхийн утга зохиолын голлох чиг хандлагын нэг болж байгааг тэмдэглэх нь зүйтэй юм. Хүний олон талт “Би”-г ертөнцийг бүтээлчээр ухааран ойлгох эхлэл цэг гэдэг бөгөөд утга зохиолд үүнийг гарган үзүүлэхдээ амьдралын утга учрыг нээн илрүүлэх “Би”-гийн гол зорилгыг шийдвэрлэхтэй холбож өгдөг. Монголын зохиолчид баатруудынхаа сэтгэл зүйд анхаарах болсноор яруу найргаар эхэлж байсан олон зохиолчид ХХ-XXI зууны зааг дээр үргэлжилсэн үгийн голлох зохиолчид болж байна.
Өнгөрсөн зууны алдарт зохиолч С.Эрдэнийн шавь, утга зохиолд яруу найргаар орж ирсэн Ц.Түмэнбаярын уран бүтээлийн хувь заяа ч бас л ийм. “Цэцгийн сүү” яруу найргийн ганцхан түүвэр гаргасан тэрээр үргэлжилсэн үгийн зохиол руу шилжиж “Удган”, Өндгөн эс”, Өндгөн чулууны домог” гэх мэтээр түүний өгүүллэгийн түүврүүд ар араасаа цуврах болсон. “Цайны дээж” өгүүллэг нь кино зохиол болсон. Түүний зохиолчийн хөдөлмөр нь янз бүрийн тогтмол хэвлэл “Зууны мэдээ”, “Ардын эрх”, “Утга зохиол, урлаг”, “Ил товчоо” зэрэг сонины сурвалжлагчаар ажиллаж, нийгмийн идэвх чармайлт гаргаж яваатай нь маш сайхан хосолдог.
Ц.Түмэнбаярыг өгүүллэгийн мастер гэж хэлэхэд бүрэн тохирно. Үргэлжилсэн үгийн зохиолын богино төрөл болох- эссе, нийтлэл, өгүүллэг, туужууд нь нийгэмд гарч буй өөрчлөлтийг дор нь тусгадаг. Эдгээр зохиолын уран сайхны орон зай нь тодорхой цөөн тооны баатрууд, явцуу хүрээ, тодорхой богино хугацаагаар хязгаарлагддаг.
Хайр сэтгэлийн, ёс суртахууны, хаа нэг түүхэн сэдвүүд өнөөдөр зохиолчийн сэтгэлийг догдлуулж байгаа бөгөөд өгүүллэгийнх нь баатрууд орчин үеийн хотын болон хөдөөгийн алс бөглүү суурингийн оршин суугчид, заримдаа түүхэн алдарт хүмүүс байдаг. Ихэнх өгүүллэгийнх нь үйл явдал орчин үеийн Монголд өрнөдөг.Нүүдлийн соёл иргэншлийн тухайд хот гэдэг нь бүхэлдээ харьцангуй шинэ үзэгдэл учраас үйл явдал өрнөх газар болж гарч байсан өмнөх арван жилүүдийн утга зохиолд ховор байсныг тэмдэглэх нь зүйтэй юм. Түмэнбаярын хувьд орчин үеийн хотын хүний амьдрал хувь тавилан гол сэдвийнх нь нэг байдаг бөгөөд хотын өгүүллэгүүдийнх нь дүрүүд амьдралд өөрсдийн байр сууриа эрэлхийлсэн залуу хүмүүс.
Зураачийн натураар ажилладаг Ганцэцэг бүсгүй (Нүцгэн натур); хайртай эхнэрээ нас барсны дараа нялх охинтойгоо үлдсэн бэлэвсэн зураач (Шөнийн серенада); замаар алхаж буй залууд дурласан залуу бүсгүй (Цагаан цамцтай залуу); өөр эхийн хэвлийд үрээ бойжуулах гэсэн нөхрийнхөө хүсэлтийг дагасан баян бизнесмений эхнэр Солонго (Өндгөн эс) г.м.
Өгүүллэг бүрийн мэдээллийг урсгал нь хэд хэдэн үеүдэд хуваагдан зохиолын гол санааг гаргахад тус дөхөм болдог. Жишээ нь: “Нүцгэн натур”’өгүүллэгийн баримтат агуулга бүхий мэдээлэл нь залуу зураачдын үзэсгэлэнгийн нээлт юм. Натураар ажиллаж байсан бүсгүй эхлээд зураачдын бүтээлийг шалгаруулах тэмцээнд нэгдүгээр байр эзэлсэн романтик дэвсгэр дээр зурсан өөрийн зургийг хардаг бөгөөд зураач натураар ажиллаж байсан бүсгүйдээ талархлаа илэрхийлэн хөндий хүйтнээр салах ёс хийж зочдын зүг ханддаг. Зураач болон түүний натураар ажиллаж байсан бүсгүй хоёрын хоорондын харьцаа, бүсгүйн сэтгэлийн байдлыг үндсэндээ яг усан доорхи урсгал шиг өгүүллэгт нэмэлт гүн гүнзгий ач холбогдлыг өгч буй бичлэг доторхи үе давхарга маягаар гаргажээ. Шулуун болон бичлэг доторхи урсгалууд нь ихэнх уран бүтээлч хүмүүст байдаг чанар болох урлагт сүр жавхлантай дээд зэргийн мэдрэмжийг дүрсэлдэг мөртөө өөрийг нь хүрээлэн буй хүмүүст хүйтэн хөндий ханддаг залуу зураачийн хоёрдмол чанарыг онцлон үзүүлсэн үндсэн агуулгын мэдээллийг гаргахад чиглэгдсэн. Нөгөө талаас уншигчдын өмнө зураачид үнэн сэтгэлээсээ дурласан Ганцэцэгийн сайхан сэтгэл гарч ирдэг бөгөөд зохиолч энд нийгмийн нэг давхаргын нас чацуу боловч хоёр өөр бодолтой залуусыг төлөөлөн үзүүлсэн.
Хэрэв хотын сэдвийг Монголын утга зохиолд харьцангуй шинэ гэвэл хөдөөгийн сэдвийг уламжлалт гэж болно.
Хөдөөгийн сэдэвт өгүүллэгийн баатрууд нь ихэнхдээ хижээл насны хүмүүс, зарим нь тэр байтугай өөрсдийн төрсөн жалганаас холдож үзээгүй байхад бусад нь “Цайны дээж” өгүүллэгт гардаг шиг хотод ирж хүүхдийндээ зочилсон ч нутаг усаа санагалзан буцаж ирдэг. Харин “Халуун усны байшин” өгүүллэгийн баатрууд нь бие биедээ хязгааргүй хайртай залуу хос. Гэхдээ өөрсдийн сэтгэл хөдлөлөө хүмүүст мэдэгдэхгүй нуух ёстой уламжлалдаа хүлэгдсэн тэр хоёр долоо хоногт ганц удаа олдох халуун усны байшинд өнгөрөөх хорин минутыг л бие биедээ зориулдаг байна. Энэ хорин минутыг дуусангуут л халуун усны байшингийн бүдүүн хар авгай “Цаг чинь болчихлоо. Дараагийнх нь хүлээгээд байна гар” гэж дүлий хүний ч хэнгэрэг хагармаар хашгирч хаалгыг нь балбана.
“Буруу энгэртэй дээл” өгүүллэгт хайрын гурвалжинг гаргасан. Тавин настай Бадрах хүүхэд төрүүлдэггүй өөрийн эхнэртээ өөр хүн хүүхдийг нь төрүүлснийг хэлж, нэг хөөрхөн баривч хийж өгөхийг гуйдаг. Монголчууд энхрий хүүхэддээ цагаан хэл ам хүрэхээс болгоомжлон буруу энгэртэй дээл хийж өгдөг. Тэр хүүхэд бол гурван хүний хувьд энхрий хүүхэд юм.Буруу энгэртэй дээл нь хүүхэд төрүүлэх аз дутсан Цэмцээгийн эхийн хайрын уран сайхны бэлэгдэл болсон, Энд Түмэнбаяр эмэгтэй хүний хувь заяаны сэдвийг дэвшүүлэн тавьсан бөгөөд баатруудынх нь нарийн дүрслэн гаргасан сэтгэл зүйн хөрөг нь хэрэв эмэгтэй хүн хүүхэдгүй л бол аз жаргалгүй гэсэн өгүүллэгийн гол агуулгыг тодруулахад тус дөхөм болсон,
“Мануухай” өгүүллэгийн сэдэв нь ганцаардал, ганцаардсан үхэл юм. Гол баатар нь хүмүүс нэрийг нь мартаж “Мануухай” хэмээн нэрлэх болсон, замын эргүүл. Гол баатрынхаа онцлог шинжийг дүрсэлсэн энэ нэр нь ихийг өгүүлж байгаа бөгөөд чухамдаа төмөр замын дэргэдэх гэрийнхээ ойр орчимд эргэлдэж хажуугаар нь өнгөрөх галт тэрэгнүүдийг “айлгах” болсноос үүдэлтэй. Мануухайн амьдралд тохиолдсон хамгийн гэрэл, гэгээтэй үйл явдал нь сайн ажилласных нь төлөө төвд дуудаж зурагтаар шагнуулсан явдал бөгөөд бүхэл насаараа гоонь ганцаар явжээ. Нэг л өдөр төмөр замын зөрлөг дээр танил дүр харагдахгүй болсон нь гол баатар нас барсныг илтгэж байна.
Түүхэн өгүүллэг /зохиол/ нь Монголын утга зохиолын хувьд уламжлалт үзэгдэл бөгөөд 1240 онд бичигдсэн Монголын нууц товчоо, Монголын түүхэн он дарааллын бичгүүд, Инжинаашийн роман, Ш.Нацагдорж, С.Эрдэнэ болон бусад зохиолчдын ХХ зуунд бүтээсэн түүхэн романууд нь утга зохиолын энэ тогтвортой чиглэлийг бүрдүүлэн бий болгох эринийг тодорхойлж байна. Хэдийгээр зохиолч Ц.Түмэнбаяр энэ уламжлалыг хүндэтгэдэг ч түүхэн сэдвийг нээн үзүүлэхдээ өвөрмөц аргыг хэрэглэдэг. Зохиолч маань түүхэн бодит үйл явдлыг тодорхой хязгаарлагдмал дүрүүдээр түүхэн маш богино хугацаанд өрнүүлсэн уран сайхны бүтээлийг бүтээдэг. Эдгээр зохиолын нуугдмал далд утга санааг уншигчиддаа хүргэхдээ зохиолч маань түүхэн өгүүллэг бүрийнхээ төгсгөлд тайлбар хийсэн байдаг.
Бидний үзэж буйгаар “Цагаан сүүний домог” өгүүллэг нь сэтгэлийн хөдлөл, сэтгэлзүйг гүн гүнзгий харуулснаараа онцлогтой. Энд дорнод монголчууд болон ойрадын ноёдын хоорондох 1413-1414 оны дайныг харуулсан бөгөөд хэдийгээр зуны нэгэн сайхан өдөр байсан ч өвдөлт нь эхэлсэн хоёр жирэмсэн бүсгүй, нэг нь ойрадын хан Шарбаатарын эхнэр Насан, нөгөө нь Шарбаатарын олзолсон Монголжин, энэ хоёр гол баатрын сэтгэл санааны байдлыг сөргүүлж тавьжээ. Үүнээс өмнө болсон үйл явдлыг товч өгүүлснээр Монголжины нөхөр Шарбаатарын илдэнд өртөн өнгөрч тэрээр олзлогдсоныг уншигч мэднэ. Ойрадын жанжин “Хэрэв олзны эмэгтэй охин төрүүлвэл эх охин хоёрыг амьд үлдээж, өөрийнх нь хатнаас хүү төрвөл халхуудтай байлдахыг зогсооно” гэсэн зарлиг буулгадаг. Олзны эмэгтэй хүү төрүүлж харин Насан охин төрүүлдэг ч хоёр эмэгтэй хүүхдүүдээ сольдог. Шарбаатар үүнийг таамаглаж байсан ч үхэж буй эхнэрийнхээ сүүлчийн хүсэлтийг биелүүлж Монголжин болон хүүхдүүдийг амьд үлдээн хүүтэй болсноо зарлан тунхагладаг. Уран сайхны нарийн деталь- нас барж буй эмэгтэйн хөхнөөс гарч буй сүү нь наран зүүн зүгээс мандахад үүрийн цагаан туяа гийдэг шиг сүүн цагаан туяа гэсэн зүйрлэл болж хувирдаг.
Бичлэгийн иймэрхүү далд утгатай хэв маяг нь хүний сэтгэлийн хөдлөлийн эрч хүчийг судлан шинжилж тайлбарлан үзүүлсэн сэтгэл зүйн зохиолтой нягт холбоотой.
Төрөл зүйлийнх нь тухайд тууж гэж бүрэн болох “Удган” зохиол Ц.Түмэнбаярын бүтээлд өвөрмөц байртай. Зохиолчийн анхаарлын төвд Тангуд хөгшний амьдралыг төрөхөөс нь үхэх хүртэл харуулсан явдал. Уг зохиол нь Монголын нийгэмд янз бүрийн сүсэг бишрэл тэр тусмаа бөө мөргөлийг сонирхох сонирхол сэргэж байсан 1993 онд хэвлэгдэн гарсан. Туужийн гол баатар нь удган бөгөөд зохиолын хамгийн гол сэдвийг нээн үзүүлж буй нэр нь үүнийг зааж байна. Зохиолд энэ үг олонтаа давтагдаж байгаа нь энэ нэр зохиолын бүхий л санааг нэвт үзүүлэн холбож өгснөөр туужийн агуулгыг бодитой гаргах өөрийн үүргийг биелүүлсэн.
Зохиолын эхэнд зохиолч өөрийн гол баатарын нэр- Тангудыг дурдаж түүнийг тодорхойлох онцлогийг гаргаж өгсөн: чавганц гэдэг нь монголын уламжлалын дагуу үсээ хусуулж өөрийгөө бурханд зориулж буй настай авгай юм.
Энд Түмэнбаяр “хумсных нь завсар хир шороо шигдсэн хар гар”, “нүүр рүү нь унжсан алчуур” гэх мэтээр онцлог шинжийг нь өнгөцхөн тоочиж , хөгшний гадаад төрхийг дүрслэхдээ товч товч гарган “дундаас нь эхлэх” аргыг хэрэглэжээ. Тангуд хөгшин тэнэмэл нохдоос булаан авсан хонины хатсан толгой идэж байна. Ганц бие хөгшний аймшгийн оромжийг дүрсэлсэн нь гол баатрынхаа онцлог хөргийг гаргах бас нэг хэрэгсэл юм. Монгол хэлэнд ядуу, харь, хөндий, хоосон гэх мэт хэд хэдэн салаа утгатай “Хар” гэдэг үгийг олонтоо хэрэглэсэн нь тохиолдлын бус юм. Туужийн эхэнд мөн төгсгөлд хөгшний аймшигт үхлийг дүрслэхдээ ингэж нарийн гаргасан.
Зохиолын цаашдын өрнөл нь зохиолч Тангудын амьдралыг бүтэн өнчин охин өөрийн омгийн удган болж буй тэр үеэс дүрслэн үзүүлж нэхэн өгүүлэх арга хэрэглэсэн хоёрдугаар хэсэгт явагддаг. Тэр хандгайн арьсаар бүтээсэн боломжийн урцанд хүдэр зээр бугын арьсан дэвсгэр дээр булган хөнжил нөмрөн унтдаг. Тогтсон дэг жаягийг ёсчлон гүйцэтгэдэг өөрийн омгийг хамгаалагч ингэж л байх ёстой ажгуу.
Гэхдээ зохиолч маань өөрийн туужийн агуулгын өрнөлийн дээд цэгт аваачдаг. Мах цуснаас бүтсэн бусдын л адил хүн болох удган бүсгүй анчин залууд дурлаж ганцхан шөнийг түүнтэйгээ хамт өнгөрөөснөөр хүү төрүүлдэг. Омгийнхон нь удганы хүүг тэнгэр бурхны хишиг гэж хүлээн авна. Харин Тангуд өөрөө хүүдээ янз бүрээр хандана. Заримдаа хараан зүхэж зодно, заримдаа хэтэрхий бөөцийлж энхрийлнэ. Ингэж хүүрнэн өгүүлэх, мөн эргэцүүлэн дүгнэх, найруулга зүй хэлэхүйн хэлбэрийг хослуулснаар Ц.Түмэнбаяр үйл хөдлөлийн тайллыг гаргадаг. Хүү өсөн торниж эцэг шигээ анчин болдог. Энд анчин эцгийг нь дүрслэн гаргахдаа ганцхан удаа хэрэглэсэн “чонынх шиг дэндүү гярхай цолмон хар нүд” гэсэн уран сайхны деталь нь онцгой үүрэг гүйцэтгэсэн. Олон жилийн дараа Тангуд эх яг тэр л хару өөр дээр тусаж буйг мэдэрдэг. Гэхдээ энэ бол хүүгийнх нь харц. Уран сайхны энэ деталийн тусламжтайгаар зохиолч хүү нь яг л эцэг шигээ эхийгээ орхин одож байгаа нөхцөл байдал давтагдаж буйд уншигчийн анхаарлыг хандуулж байгаа юм. Бөөлж байх агшнаа гэнэт хүүгээ зөн совиндоо харж, хэзээ ч эргэж ирэхээргүй явсныг олйгосон Тангуд эрхэм чухал бүхий л юмаа орхин хүүгээ хайхаар үл таних нутаг орныг зорин оддог. Хугарч унасан удган мод Тангуд бөөгийн үйл ажил дууссаныг илтгэж буй бэлэгдэл юм.
Үйл хөдлөлийн тайлал нь хаанахын хэн болох, хаанаас ирж нутаг оронд нь амьдрах болсныг үл мэдэх хар элгийн хүмүүсийн дунд харийн нутагт ясаа тавьж буй Тангуд эмгэний үхэл.
Асуудлыг байгаа чигээр нь илтгэн үзүүлж байгаа болохоор туужийн төгсгөлийн илэрхий тодорхой гэж үзэж болох ч үнэн хэрэгтээ “жаргалтай хүмүүсийн баяр баясгалан зовлонтой хүнийг доромжилж буй мэт бодогддог учраас хараал зүхлээр тайтгарлыг олдог байж болох юм” гэсэн зохиолчийн байр суурийг тодорхойлсон гүн ухааны бодол эргэцүүлэл гэж болно.
Хүний дотоод ертөнцийг дүрслэн гаргадаг учраас бүхэлдээ Ц.Түмэнбаярын зохиолыг сэтгэл зүйн гэж хэлэхэд болно. Зохиол доторхи давхар санаа далд, утга голлох үүрэгтэй байдаг нийтлэлийн хэв маягт зохиолч маань илэрхий татагддаг бөгөөд түүний зохиол бүрт агуулагддаг ёс суртахууны сургамж нь далд нуугдмал байж бие даан өөрөө тодорхой дүгнэлт хийх боломжийг уншигчид олгодог. Баатруудынхаа дүрийг нарийн дүрсэлж, ёгтлол, харьцуулалт, бэлэгдэл болон уран сайхны деталь нь Ц.Түмэнбаярын өгүүллэгүүдийн сэтгэл хөдлөл, сэтгэлзүйн агуулгыг улам гүнзгий гаргадаг.
Өрнөж буй үйл явдлын мэдээллийн тэмдэглэлийн ач холбогдол нь бичил бичлэгийн шулуун хэлхээгээр дамжин илчлэгдэж, мөн бүхий л бичлэгийн алсуур зайны хэлхээгээр дамжин хэрэгждэг. Бичлэгийн нэгдмэл ухамсар, ертөнцийг үзэх үзлээр нэвт шувт харахад зохиолын гүнзгий холбогч бичил хэсэг болсон зохиолчийн тодорхой төрх гарч ирдэг. Ц.Түмэнбаярын сэтгэлзүйн бичлэгийг он дарааллаар нь дүгнэж шинжилснээр энэ дүр хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг бид харж байна. Түмэнбаярын зохиол нь орчин үеийн Монголын утга зохиолд тодорхой байрыг эзлэснийг тэмдэглэх нь зүйтэй. Зөвхөн уншигчдад төдийгүй судлаач, шүүмжлэгч орчуулагчид түүний уран бүтээлийг маш их сонирхож буй нь үүнийг илтгэж байна.


Орчуулсан Цогмаа

[...]

БОГИНО ТУУЛЬСЫН ШИНЭ ХАТАН ХААН


Ардын зохиолч С.Эрдэнэ МЗЭ-ийн шагналт зохиолч Ц.Түмэнбаярыг утга зохиолын ертөнцөд орж ирээд удалгүй жаргачихдаг “үүлэн чөлөөний наран бус аа” хэмээн итгэлтэй тодорхойлсон байдаг.Тэр үнэн аж.
1980-аад оны бүсгүйчүүлээс утга зохиолд өөрийн олбог суудлаа баттай эзэлсэн зохиолчийн нэг бол Ц.Түмэнбаяр мөн.
Ажилчны районы залуу зохиолчдын нэгдэлд данс даяатай ч манай нэгдлээр /МУИС/ гүйж, Ж.Оюунцэцэг, Бя. Энхтуяа, бас Энхтуяа, Д.Сумъяа, У.Булган... зэрэг бүсгүйчүүлтэй шүлэг “хаялцаж” явах үеэс нь зүс таних болсон юм. Түүнээс хойш Ажилчны районд Дариймаа, Туяа, Лхагвасүрэн гээд бүсгүйцүүл үргэлжилсэн зохиол руу “ханарч” байна гэнэ. МЗЭ-ийн дэргэдэх “Яруу найргийн танхим”-ыг Ц.Түмэнбаяр нар дүүргэж гэнэ гэх сураг ажиг чих дэлсэх. Тэр ийн өөрийгөө эрж хайж, үгийн урлагийн нууц увдист суралцаж явсныг мэдэх хүний нэг нь би юм. 1980-аад оны сүүлээс миний анд, яруу найрагч А.Мягмаржавын эрхэлдэг “Барилгачин” сэтгүүлд Ц.Түмэнбаяр ажиллах болсноор бидний хооронд уран бүтээлийн холбоо тогтсон билээ.

Тэр, найрагт дуртай, ер нь л үеийнхэндээ яруу найрагч болох нэгэнд тооцогдож байв. Гэвч нэг л мэдэхнээ хүүрнэл зохиол руу хэлбийж, сүүлдээ бүр түүгээр “өвчлөх” төлөв үзэгдэж эрэлсэн юмдаг. Одоо богино өгүүллэгийн нэртэй мастер болж. “Утгын чимэг” богино өгүүллэгийн улсын уралдаанд хэдэнтээ аман хүзүүдэж, бас айрагдсанаар түүнийг санагалзах уншигч олшрон, зохиолчдын дунд нэр хүнд өссөн билээ. Гэхдээ энэ нь түүнийг яруу найргаас урвасан гэсэн үг хараахан биш юм.
Анхны шүлгүүд нь нарийн мэдрэмж бүхий уянгын баатрын сэтгэл зүйн дотоод ертөнцийг нээхэд чиглэж байв. Эх үрийн холбоо, бүсгүй сэтгэлийн хүлээлт, гуниг шаналан, хайрлахуй хийгээд хагацахуйн эгзэгт агшин дахь баатрын сэтгэл хөдлөлийн ярвигтай илрэл, адармаатай шилжилтүүд болон тэдгээрт шингэсэн гоо сайхны үнэт чанарыг нээх оролдлого найрагчийг бусдаас ялгаруулж байлаа.
Тэдгээрээс энэ онд хэвлүүлсэн шинэ түүвэрт “Доомбор”, “Алтайн цагаан салхи” /1982/, “Нүд” /1984/, “Үдшийн үлгэр” /1985/, “Монгол гэр” /1987/, “Үдэлтийн дуу” /1988/, “Дуртгал” /1989/ зэрэг анхны шүлгүүдээс оржээ. Түүний залуу үеийн шүлгүүд бүсгүй хүний сэтгэлийн дотоод ертөнцийг /хайр, учрал, учирлал, ээнэгшил, хагацал, тунирхал, айдас болгоомжлол, учраа үл олохуй, хязгааргүй хүсэл мөрөөдлийн илэрхийлэл болсон элементүүд элбэг/ зоригтой дэлгэж, чөлөөтэй илэрхийлсэн байдаг ч уран чадвар, туршлага дутахыг зовлон үе үе үзэгддэг байв. Шинэ номд орох шүлгийн сонголтоо сайн хийсэн тул тэдгээр өө сэв тэр бүр ажиглагдахгүй байна. Харин ч:
Жолоогүй сэтгэл гэдэг ёроолгүй тэнгистэй ижил биш үү
Зуурдын жаргал гэдэг үүрдийн зовлонтой адил биш үү
Зураг шиг сайхан эр хүнийх л шүү дээ, зүрх минь
Зуурдын жаргалд мансуураад яах вэ дээ, сэтгэл минь / Нэргүй шүлэг /1982/ “Тэнгэрийн зүүд” УБ 2005. 30-р тал/ хэмээн хайрын эргүүлэгт сэтгэл алдарсан бүсгүйн сэтгэлийн тэсрэлт, дуун алдалтаас гадна энэхүү хүслийн үрээс “ирээдүйн” том алдаанд хүрч болохыг мэдэрсэн бүсгүйн дотоод эмзэглэл, зовиурыг өөрт нь үл захирагдаж, үл ойлгогдох зөн мэдрэмж, дотоод гулбиралаар илэрхийлсэн чамбай шүлгүүд эзэлжээ. Тэдгээрт ухаарлаас гадна уншигчийн сэтгэлийг сэрвэлзүүлэх нууцлаг өнгө аяс, уянгын хөг аялгуу шингэмэл, сэтгэлийг сэлрээх яруу дүрслэл элбэг байна. Найрагчийн 1990-ээд оноос хойших шүлэгт нэгэнтээ жаргаагаад одсон зуурдын учрал, залуу бүсгүйд үл захирагдах хүсэл, хожимдсон хайрын өглөг, аз туршсан хайрын сонголт, итгэл алдралт, төөрөлдсөн хайр, нууц амрагийн явдал, үүрдийн хагацал зэрэг сэтгэл зүйн шинжтэй бодрол шүлгүүд зонхилох хандлагатай болсныг тэмдэглүүштэй.
Мөн эротик дүрслэлүүд, тухайлбал бүсгүй хүний бэлгийн дур хүсэл, учралын үеийн онцлог, түүнд хандах хандлага, илэрхийлэх байдал... гэх мэт эрчүүдэд тэр бүр ойлгогддоггүй эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн “маш нууц”-д хамаарах эмзэг асуудлуудыг хөндөж, түүнийгээ амьдралаас олсон ухааралтай хослуулах, харшуулах маягаар бичсэн шүлэг нэлээд байна. Энэ нь нийгмийн өөрчлөлтийн онцлог үеийн тусгал байж мэдэх юм. Тухайлбал: “өвсний гал шиг дүрэлзэх амьдрал дундуур, уулын гол шиг өнгөрөх залуу насанд минь, үүлэн чөлөөний нар шиг богинохон жаргал амсуулж, үүнээс илүү хувьгүй гэж хагацааж одсон” /Дуртгал 25-р тал/ нэгэн түүхээс үүтгэн:
Салхиа сөрж үүл нүүдэггүйн адил
Цагаа сөрж дуртгал эргэхгүй нь үнэн
Чулуу мөргөсөн шил тэсдэггүйн адил
Хагацал мөргөсөн дурлал амилахгүй нь үнэн /”Дуртгал” 1989/ хэмээн уянгын баатрын ухаарлыг гүн ухааны шинжтэй гаргалгаа болгон хувиргасан бол бүсгүй хүний амьдралын нэгэн чухал хэсэг хүлээлт хийгээд дур хүслийн оргил үеийн байдлыг:
Тогтож чадахгүй догдолж дэвхцэх зүрх минь
Товчоо олохгүй энгэрээ тэмтчих гар минь
Дуу алдам, торгон агшиныг хүсээд байна
Дурлалд живж, тачаангуйн тэнгэрт хөвмөөр байна
Шимширтэл санасан элгээ дэвтээж шүүрс алдмаар...
Шунаг уруул, зөөлөн гарт чинь үнгэгдмээр... /”Уулзахгүй удахад...” 27-р тал/ хэмээн илэрхийлсэн нь ханат гэрт ханилаагүй ч хайртай хархүүгээ хүлээж адгасан бүсгүйн “жаргал” мөрөөдөх бие сэтгэлийн шаналал, үүлэн бороог хүсэмжлэх агшин, хүсэл, хясал хослосон бие сэтгэлийн дотоод зөрчилт тал, эрчимт чанарыг тод дүрсэлсэн бол дараагийн мөрүүдэд түүнийгээ бүсгүйн хүсэл сэтгэлийн агуу их орон зай руу холбируулан:
Хайр асгарах энгэрт минь, нялхран нялхран эрхлээч дээ
Халуу шатсан цээжинд минь ивлэн ивлэн эрхлээч дээ
Чамдаа би цэцэг шиг дэлгэрье. Хайрт минь
Чинийхээ сульдтал жаргахыг чимчигнэтэл мэдэрье, даанч сайхан /мөн шүлэг/ хэмээн урласан нь хэнд ч үл захирагдах жам ёсон, буруутгаж үл болох гуйлт, чин хайр, хүслийн уран хослол юм. Найрагчийн ил тод дүрслэл, сэтгэл сэрвэгнүүлэх адвиш аяс, өгүүлэмжийн түргэн хувирал бүхий хайрын шүлгүүд эрчүүлийн мэддэгээс ихээ өөр өвөрмөц ертөнцийг уншигчдын өмнө тавьдаг онцлогтой. Үүнээс гадна ухаалаг эргэцүүлэл, эрс сонголт, жинхэнэ хайрын тухай бодрол давамгайлсан, романтик уран сэтгэмж, гэгээн цайлган тэмүүлэл, сэтгэл хөдлөлийн эрчим, уянгын сайхан хэллэгтэй цөөнгүй шүлэг бий. Тэрээр нэргүй шүлэгтээ:
...Хэнзхэн хайр нялхарч томоогүй гэнэн аашлах нь
Хэнийх нь ч буруу юм бэ дээ, миний ижил “тэнэг” минь
Гандсан хөх салхи шиг, дотор жихүүцүүлэх үдшээр
Ганихарсан хагацлын гунигт, сэтгэл хөндүүрлэж ханасан шүү
Гарцаагүй энэ дурлал, намайг олзлох ёстой юм бол
Гараа аль, хамтдаа живье. АЛДВАЛ Ч АЛДАГ /Мөн тэнд. 1999/ хэмээн хором зуур аз сорьсон гэнэтийн шийдэлд хүрч байгаа уянгын баатрын сэтгэл зүйн хэв шинж давтагдаагүй содон сэргэг байгааг хэлэх хэрэгтэй. Иймэрхүү өвөрмөц нээлттэй:
Буруу энгэрээр зөрсөн чиний, миний учрал
Буцааж болох ч биш дээ, үйлээр ирсэн үрийг
Мэргэн шооны нүхэнд даатгаа билүү заяагаа
Мэлзэж ирсэн тохиолыг буцаалтай билүү яалтай /Нэргүй шүлэг 7-р тал. 2002/,
Янаг хорвоогийн гашуун үнэнд
Ялагдаж үлддэг нь жам юм аа
Явъя даа..... минь бүү хоргод
Яруу найрагчийн зовлонг ойлгодог
Ямар ч бурхан орчлонд байхгүй /мөн мэнд 13-р тал/-н ухаарал,
***
Шанхаар тоглох салхи нь
Сэтгэл хөндөөд өнгөрөв өө
Сайхан дууны монгол эр
Сэмхэн даллаад одов оо...
...Нулимс зангирсан аялгуу нь
Цээжинд хадаад горьгүй ээ
Нүгэл болтлоо адлагдсан ч
Дуусах нь яасан дурлал вэ? /”Нэргүй шүлэг” 19-р тал/ өвөрмөц мэдрэмжид үндэслэсэн мэдэрхүйн шүлгийн мөрүүд төлөөлж чадах буйзаа.
Найрагчийн “Ээжээс заяасан...” , “Мэнгэ” /1991/, “Зүүд” /1992/ дуртгал шүлэг, эх нутаг, байгалийн сэдэвт “Заг”, ”Хулангийн ус”, “Алтайн цагаан салхи”, “Говийн зүүд” монгол уламжлалт ёс заншлын сэдэвт “Монгол гэр”, “Нүүдэл”, соёл түүхийн сэдэвт “Үзмэрийн танхим дахь чулуу”, “Ван Гогийн зургууд” эх үрийн харилцааны сэдэвтэй “Охиндоо”, “Бүүвэйн дуу” /зориулал/, ертөнцийн жам ёс, ёс суртахууны сэдэвтэй “Гөлөг”, “Аалз” /зураглал/, “Таван хус”, “Сохор юм шиг хорвоо...”, цэрэг эх орны сэдэвтэй “Ганцын давааны дууль”, “Хар зүрхийн хөх нуур” зэрэг чамбай бүтээлүүдээ шинэ түүвэрт буй.
Энэ мэт Ц.Түмэнбаярын шүлгийн хэлбэр галбир өөрчлөгдөж, хэрсүү ухааны шүншиг суун, агуулгын цараа тэлж, амьдралын хар цагааныг харьцуулан харах сонирхол гүнзгийрч, зохиолчийн залуу хийгээд өдгөөгийн бичлэг сэтгэлгээний хувьсал, зааг ялгаа илт ялгарах болжээ.
Зохиолч өнгөрсөн он жилүүдэд уран бүтээлийн замд хормын төдий ч алмайран саатсангүй. Шүлгээ тэрлэж, “Удган”, “Өндгөн эс”, “Өндгөн чулууны домог” өгүүллэг, туужийн номуудаа таталхийлэн “шидэлж”, кино зохиол, жүжиг, бүр орчин үеийн модерн бүжгийн жүжгийн цомнол зохиолоороо тайз дэлгэцийнхнийг гялаалгаж явааг утга зохиолын хүрээнийхэн мэдэх юм.
Зохиолч Ц.Цэдэнжав нэгэнтээ “Энэ жаахан шар хүүхэн ирээдүйд юм үзүүлнэ шүү” гэж хэлсэн гэдэг. Ц.Түмэнбаяр угаасаа их хөдөлмөрч, урамсаг зохиолч. Өвгөн “уяач” алдаагүй бололтой. “Согоо суман” /2005/ ном үүний гэрч юм. Түүний өгүүллэгийг Петербургийн залуу монголчид нэлээд судалжээ. Харин манай судлагч, шүүмжлэгчид хаа нэгтээ ганц нэг сайшаалын үг өгүүлбэр хавчуулахаас өөрөөр “ганхийсэнгүй”.
Доктор М.Петрова /Петербург/ өнгөрсөн онд Москвагийн Дорно дахин судлалын олон улсын 37-р их хуралд “Монголын зохиолч Ц.Түмэнбаярын сэтгэл зүйн зохиолууд” илтгэл тавьж: “Өнгөрсөн зууны алдарт зохиолч С.Эрдэнийн шавь... Ц.Түмэнбаярыг өгүүллэгийн мастер гэж хэлэх үндэстэй. ...Богино зохиолын төрөл болох-эссе, нийтлэл, өгүүллэг, туужууд нь нийгэмд гарч буй өөрчлөлтүүдийг /дор нь/ түргэн тусгадаг...зохиолын уран сайхны орон зай нь тодорхой цөөн тооны баатрууд, явцуу хүрээ,...богино цаг хугацаагаар хязгаарлагддаг.
Хайр сэтгэл, ёс суртахуун, түүхэн сэдвүүд өнөөдөр зохиолчийн сэтгэлийг догдлуулж байгаа бөгөөд өгүүллэгийнх нь баатрууд орчин үеийн хот хийгээд хөдөөгийн алслагдсан суурингийн оршин суугчид, заримдаа түүхэн нэрт хүмүүс байдаг. Олонх өгүүллэгийн үйл явдал өнөөгийн суурин иргэншил рүү алхаж байгаа монгол оронд өрнөдөг. Нүүдлийн соёл иргэншлийн тухайд хот гэдэг бүхэлдээ харьцангуй шинэ үзэгдэл учраас үйл явдал өрнөх газар орны хувьд өмнө төдий л хөндөгдөөгүй өвөрмөц орон зай болохыг тэмдэглэх нь зүй юм. Ц.Түмэнбаярын гол сэдэв нь орчин үеийн хотын хүний амьдрал, хувь заяа байдаг бөгөөд үүнээс шалтгаалан өгүүллэгүүдийнх нь дүрүүд амьдралд өөрсдийн байр сууриа эрэлхийлсэн залуу хүмүүс” /Уг номын 223-р тал. Орчуулгын найруулгыг бага зэрэг зассан/ зонхилж байгааг зөв олж харжээ.
“Согоо суман”-д зохиолчийн олон жилийн хөдөлмөрийн үр болсон олонх бүтээл нь багтжээ. Түүний эссе хэлбэрийн богино өгүүллэгүүд ухаалаг, эрэгцүүлэл шаардсан цомхон өгүүлэмжтэй, агуулгын багтаамж өргөн, сонирхолтой зохиомж, цэгцтэй хэл найруулга, яруу дүрслэл тэгш цогцолсон нь таатай сэтгэгдэл төрүүлэв. Зохиолын нэлээд хувь нь нүүдлийн аж ахуйн хэвшил дэх хүн ба суурин иргэншлийн нөлөөгөөр бий болсон шинэ асуудлууд, ялангуяа хүний сэтгэл, хотынхны цоожтой хаалганы чинад дахь амьдралаас сэдэвлэгджээ. Хөдөөгийн бор ахуйгаас эхлээд хотын гял цял амьдралын дотоод агуулга, хүн чанарын эвдрэл, хөгжлийн хэмнэл, техникжилт, хүүхдийн сэтгэл зүй, хайр сэтгэл, харьд амь дүйн мөнгө цуглуулж яваа монгол залуусын хувь заяа, нийгэм дэх ёс суртахууны уналт хийгээд ардын домог хуучис, эртний түүхийн улбаа мөрийг мөшгин уран сайхнаар баяжуулан нөхсөн олон өгүүллэг нь давтагдаагүй шинэ санаа, шинэ шийдэл, шинэ дүр, шинэ асуудлыг дэвшүүлж байгаа нь яруу найргаас илүү хүүрнэл зохиол түүнд илүү нийцтэйг харуулж байна.
Үүнийг “Нүцгэн натур” /1996/ өгүүллэгээр төлөөлүүлж болно. Царайлаг бүсгүй Ганцэцэг хэд гурван төгрөгний хэрэгцээ байснаас санамсаргүй таарсан ганц бие зураачийн даржин гэрт нүцгэнээр зуруулахыг зөвшөөрөх ба зураачийнд анх орохдоо “хачин их жийрхэж”, очих бүрдээ “хурдан дуусаасай” гэж хавьчиж суудаг ч аажмаар орчиндоо дасч, ур авъяасын өмнө бүсгүйн сэтгэл сэм сэмхэн хөглөгдөн, “Энэ намайг нүцгэнээр минь харж суухдаа юу боддог бол, хүсдэг болов уу”? гэсэн саваагүй бодолд ороогдон, сүүлдээ бүр “аль болохоор удаан янз бүрийн эвлэгхэн хөдөлгөөнөөр зуруулахыг хүсэх болоод”, эцэстээ “Би чамд л зуруулна. Чамаас өөр хэний ч өмнө насан туршдаа нүцгэлэхгүй хэмээн ам алдан шахаж” байгаа баатрын сэтгэл зүйн гүнзгий хувьсал нь аажимдаа гүн хайр болж хувирах явцыг гайхалтай сайхан нээжээ. Энэ нь Ц.Түмэнбаяр сэтгэл зүйн маш нарийн мэдрэмжтэй, түүнийгээ урнаар илэрхийлэх их авъяастай зохиолч.
Бүсгүйн хайр зөвхөн өөрөөс нь зураачид чиглэсэн нууцхан хайр байлаа. Энэ хайр зураачийн гайхамшигт мэдрэмж, авъяас билгийг шүтэн бишрэх бүсгүйн сэтгэл хийгээд өөрийг нь эс өдөх даруу зан чанар, илэн далангүй эелдэг харьцаанаас үүдэлтэй байв. Харин зураачид Ганцэцэгийн сайхан бие бялдарыг бүтээлдээ мөнхлөх шунал хүслээс өөр ямар нэг санаа зорилго байсангүй. Энэ түүний мэргэжлийн эрэл нээлт, олз омог байв. Яагаад ч юм Ганцэцэгт зураач надад хайртай, намайг хүсч байгаа гэх нэг бодол бий болсон байлаа. Гэвч үзэсгэлэнгийн нээлтэд “хайртай” гэдэг үг хүсэж, цэцэг тэврэн очсон үзэсгэлэнт бүсгүй талархлын үг сонсож, гомдлын нулимстай үлдэх нь харуусалтай. Түүнийг хэн ч гомдоогоогүй. Тэр өөрөө л дурлаж, харамсалтай нь тэр ганц талаас гарсан хайр байж. Сүүлчийн агшинд ч тэр хайраа зураачид илэрхийлээгүй билээ. Ийнхүү нэгэн гоо бүсгүйн сэтгэлийн ертөнцийг задлан шинжилж, уран бүтээлчийн өвөрмөц шинэ зан төрхийг бүтээжээ.
Судлагч М.Петрова зураачийг хүйтэн хөндий сэтгэлтэй, ёс суртахууны доголдолтой хүн мэтээр дүгнэсэн нь эмэгтэй хүний сэтгэл зүйн онцлогоор тайлбарлагдах болов уу. Харин ч натур бүсгүйдээ “сээтэн хаяж” гүйгээгүй зураач соёлтой, ухаалаг залуу хүн юм. Бүсгүйн хувьд ч ёс суртахуунаар доголдсон юм алга. Хүний хүсэл сэтгэл хязгааргүй, бүсгүй хүний сэтгэл эмзэг, нүдээ олоогүй хайр зовлон болдог гэдгийг сэтгэл зүйн үүднээс нухацтай харуулсан юм.
Үүний эсрэг гэмээр өгүүлэмжтэй “Халуун усны байшин” /1999/ өгүүллэг ч нийгмийн хурц асуудал хөндсөн чамбай бүтээл болжээ. Хөдөөгийн нэгэн сумын төвийн халуун усны газар хүний эрх чөлөөг эдэлж, жаргах завшаан олдог залуу хосын “гайхамшигтай” атлаа гунигтай, инээдэмтэй атлаа “нулимстай” амьдралын бараан түүх зохиолчийн уран сайхны нээлт, ур дүй, ёгт хурц сэтгэлгээг илтгэнэ.
Эцэг эхийн хамт амьдардаг шинэхэн хосод эрхлэн жаргах хэрэгцээ их. Тэд сумын төвийн халуун усны хөгц чийг ханхалсан умгар өрөөнд долоо хоногт хоринхон минут усанд орох нэрээр эхээс төрсөн хоёр биеэрээ учран, хосын жаргал эдлэнэ. Гэрийнхэн нь хүүхдүүд усанд орохоор явлаа гэж бодох, сумын төвийн төрхгүй банди нар тэдний явдлыг хэдийнээс мэдэх болсон тул халуун усны цонхны сараалж нүхээр шагалзаж тэдний “үл үзэгдэх далд ертөнцийн амьдралыг ханатал харж хөхрөлдөх”. Түүнийгээ кино үзэх гэнэ. Хамгаас хэцүү нь төд удалгүй халуун усны үйлчлэгч бүдүүн бор авгай “цаг чинь болчихлоо, дараагийн хүн усанд орох гээд байна, гараач” хэмээн дүлий хүний ч чихний хэнгэрэг хагармаар хашгичин “Энэ хоёр усанд орохоороо ерөөсөө цаг барина гэж байхгүй, гарахаа мэдэхгүй” гэж зарлах. Залуу эр дэмий л “тэнэг авгай” хэмээн бухимдан хувцаслах. Инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг, бүр жаргалтай ч юм шиг ийм нэг явдлыг өгүүлнэ.
Долоо хоногт хорьхон минут олдох энэ л жаргалдаа хоёр залуу насан туршдаа мансуурч явахыг л хүсдэг аж. Усанд орохоосоо илүү янаг хайрын явдалдаа халууцсан бүсгүйн царай аз жаргал, ичингүйрэл хоёроор улаа бутран гарч ирэхдээ усанд орохоор ирсэн хүн, үйлчлэгч хоёроос ичин, нүүр буруулах нь өрөвдөлтэй, бас жаргалтай. Энэ бол хөдөө төдийгүй хотынхны нийгмийн эмзэг асуудал. Бас монгол аж төрөх ёсонд өөрчлөлт шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгааг зохиолч ийн ичиж, бас нүүр улайм хурц, инээдтэй атлаа нулимстай, жаргалтай атлаа цөхрөлтэйгээр харуулжээ. Чухам энэ асуудлын тухай том болсон хүүхэд, хүргэн, бэртэйгээ хамт чихэлдэн амьдардаг хотын эр эм хоёр аргаа барахдаа хотын захын хямд буудалд өрөө хөлслөн “учирч” байгаад “янхан” хэмээн эргүүлийн цагдаад “чихдүүлсэн” тухай золбин онигоог өөрийн эрхгүй санагдуулам нийгмийн эмгэнэл, улс орны нүүр царай юм. Энэ өгүүллэгийг сэтэртнүүдэд уншуулвал ичиж нэг мэдэх юм даа.
“Согоо суман” түүвэр дөрвөн хэсэгтэй. Тэргүүн хэсэгт “Шөнийн танго” буюу янаг амрагийн, удаах хэсэгт “Таж Махалын нулимс” буюу түүх, домог, уран сэтгэмжийн, гутгаар хэсэгт “Хилэнцэт хорхой” буюу домогт явдал болон байгаль экологи, байгалийн жам ёсны , дөтгөөр хэсэгт “Буцах тийзгүй аялал” түүхэн болон орчин үеийн ёс суртахууны сэдэвт хошой туужаа оруулсан байна. Түүний богино өгүүллэг, тууриуд ганц хоёрхон хуудсанд багтсан, сонирхолтой өгүүлэмж, олны сайн мэддэг атлаа мэдэхгүй мэт маяглах ээдрээтэй хурц асуудлын учир шалтгааныг баатрын сэтгэл зүйгээс эрж хайн үнэмшилтэй, улайм цайм дэлгэсэн байдаг нь уншигчдыг их татдаг.
Тэргүүн хэсэгт орчин үеийн нийгэм- ёс суртахууны ялзралыг илчилсэн бүтээлүүд оржээ. Орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшлийн сөрөг үр дагаврын аюул сүйтгэлийг харьд суугаа эхнэрээсээ далдуур өөр нэгэн бүсгүйтэй ханилж олдсон үр урагаа өөр эхэд тээлгэн төрүүлсэн хийгээд эцэстээ гэр бүлийн доторх хүчирхийлэлд хүрсэн түүхийг “Өндгөн эс” /1997/ өгүүллэгт, интернет хүний оюуны гайхамшигт нээлт боловч түүнийг сөрөг аюулыг мэдэхгүйгээс бяцхан хүү хориотой тоглоомын сайт руу мөнгө төлөн орж улангасан тоглосноос амь насаа алдсаныг “Үхлийн вэб сайт” /2004/, ядуу амьдралын шахалтаар харийн шашны номлолд автан, эхийнхээ элгийг хатаан дахин төрөхөөр амиа егүүтгэх бяцхан охин “Есүсийн шавь” /1996/, бэлгийн гаж донтны зан төрх, сэтгэл зүйг нээсэн “Шөнийн танго” /2004/, шоронгийн өргөст торны цаана эгэл хүн, араатан болж хувирах үйл явцыг өгүүлсэн “Ял” /1988/ зэрэг өгүүллэгүүд нийгэмд аюултай үзэгдэл болж байгааг баатруудынхаа сэтгэл зүйн хүрээнд оновчтой уран шийдсэн цагаа олсон сэрэмжлүүлэг болжээ. Тэхдээ амьдралд тохиолдсон ямар нэг аймшигт явдлыг өгүүлэх биш тэдгээрийн нийгэм-сэтгэл зүйн үндсийг нээн харуулах билиг авъяас нь Ц.Түмэнбаярын зохиолыг хүч чадалтай, үнэ цэнтэй болгож байдаг. Чин сайхан хайр хэзээ ч хөрдөггүйн учир ёсыг өгүүлсэн /олны магтаалд сагсуурч, хөнгөн явдалд хөтлөгдөн, толгой нь эргэсэн хөгжимчин бүсгүйд залуудаа хаягдсан өтөл эр /авааль нөхөр/ эмгэн болсон хөгжимч бүсгүйнд ирж, түүнийг сүүлийн удаа “хайрт минь” хэмээн дуудаж, сэтгэлийн урам хайрлаад Моцартын хөгжмийн намуун аялгуунд “гүн нойрсож” буй өвгөний сэтгэлийн агуу их ертөнц/ “Ганц бие хөгжимчин” /1997/, гэр бүл, хайр сэтгэлийн халуун дулаан харилцааг элдэв ёс журамын хүлээсэнд оруулж, эр нөхөртэйгээ ёс төдий хүйтэн хөндий харьцдаг үхмэл зан төрх нь олон эрийн толгойг залгисан “Эрвээхэй шүхэртэй бүсгүй” /2001/ зэрэг сэтгэлд жихүүдэс төрүүлсэн давтагдаагүй содон дүр, яруу сайхан хэл бүхий чадварлаг бичлэг Ц.Түмэнбаяр тогтож төлөвшжээ.
Залуу монголч А.Гроховская, Ц.Түмэнбаярын өгүүллэгийн ерөнхий онцлогийг “Хэмжээ томгүй, цөөн баатрын зан төрхийг ялгаруулан урлахдаа тэдний орчин тойрныг төдий л анхаардаггүй, харин цөөн гол чухал шинж тэмдэгээр нь баатруудын дотоод ертөнцийг таних, тэдний шаналал энэлэлийн гүнийг тод мэдрэх боломж уншигчдадаа олгодог. Зохиолчийн ийм гайхалтай амжилт нь сэтгэл зүйн нарийн аргыг хэрэглэсний үр дүн юм” /”Цагаан сүүний домог” өгүүллээс/ гэж дүгнэжээ. Ийм шинж тэмдэгүүд зохиолчийн “Сөүлийн гудамжийг цочоосон дуу” /1998/, “Арын хөндийн жавар” /1986/, “Ажаа” /1989/, “Харалган” /1996/, “Том болгодог эм” /1996/, Диваажинд өмсөх гоёл” /1998/, “Гэгээ” /1992/, “Тунирхал” /2004/, “Сумтай үзэг” /2002/ зэрэг олон арван бүтээлд нь нэг адил хамаарах юм. Зохиолч амьдрал дахь үлэмж далдлагдсан ертөнц буюу баатрын сэтгэл зүйг задлахад гол анхаарлаа тавьдаг нь түүний амжилтын гол үндэс юм. Тийм учраас зохиолд нь уншигчаа уйтгарлуулах энгийн хүүрнэл, мөрдөн өгүүлэх сунжирсан бичлэг, уран үгээр нэмж чимэх зэрэг бичлэгийн хуучин барил маш ховор ажээ.
Үүнийг “Диваажинд өмсөх гоёл” өгүүллэгээр жишээлж болно. Хоёр хуудас энэ туурийн агуулгын багтаамж өргөн. Зохиолч энэ зохиолоороо өөд болоочдын үнэтэй эдлэл дээр ах дүүс, үр хүүхэд нь шуналын гал өрддөг бичлэг сэтгэлгээний нэгэн хуучин загварчлалыг эвдсэн төдийгүй гол баатруудынхаа сэтгэл зүйг маш нарийн задалжээ. Хөдөөгийн шалдар булдир амьдралын замд нэгэн гэрийн эр эм хоёрын сэтгэлд эртнээс инагш үүсч хуралдсан гүн шарх, сэв сорвийг амьдралынх нь сүүлийн хэсэгт гайхалтай сайхан илаарьшуулах нь түүний сэтгэл зүйн өгүүллэгийн ур хийцийн ерөнхий төрхийг тодотгоно.
Цэрэнпил самган “насан өөд болж” гэх үгтэй хамт, түүний “алтан саан эмжээртэй, минжин дотортой хамбан дээлийг “хэн авах” бол гэдэг бодол нутгийн мэддэг, таньдаг бүхний анхаарлыг юунаас илүү татжээ. Энэ өгүүллэгийн урвуу зохиомж, давхар өгүүлэгдэхүүн, үйл явдлын зэрэгцээ шугам анхаарал татна. Тухайлбал: Цэрэнпил бүсгүй минжин дээлтэй болсон ба хайр сэтгэл, гэр бүлийн түүхийн нэг шугам, нөгөө нь хөгшнийг үгүй болсны хойно минжин дээлний хувь заяа хэрхсэн тухай хоёр өгүүлэгдэхүүнийг давхар зангилаа, тайлалтай зохиомжилжээ.
Цэрэнпил самган хоёр идэж хоосон хоноогүй хорвоог өнгөрөөсөн “дампуу” Содном гэгчийн эхнэр байж. “Дампуу” эхнэрээ хорь хүрээгүй байхад нь хүчээр шахам авч суусан ч “олигтой жаргаагаагүй хүн. Амьтан хүнээс ичиж зовох гээчийн таягдаж “ар, өврөөрөө өнгөрсөн охид, хүүхнүүдийн хормой хотноос чангааж”, ханиа “шар махтай нь хатаах”-ын туйлыг үзүүлж, ааг омгоо багтааж ядан “хэд хоногоор оронгүй оргодол шиг архи авгай эргүүлэн золбирчихоод... хий нь гарсан гүзээ шиг шалчийсан хойноо “Үхлээ, хатлаа, хүний хань юм бол түшиж ав, үгүй юм бол хөдөө хээр хүүрээ тавих минь” гэсээр үнэрхэж тунирхаж ирэх нь тоймгүй байж. Тэр нас хэвийх үедээ “...яаж санаанд нь орсон юм”, гэргийнхээ “дөчөөд насанд нь” дээр өгүүлсэн минжин дотортой сайхан дээлийг “хуруу хумсаа хуйхлан бараг өөрөөсөө нууж шахам хэдэн төгрөг цуглуулан хийлгэж” бэлэглэжээ. “Дампуу” Содномын сэтгэлийн ертөнцийг зохиолч: “Яахав хөөрхий, насаар нь зовоосон юм. Одоо ямар өсөх нас биш, хүний нүдэнд өртөх өнгөтэй, өөдтэй юм өмсөж эдэлж явсан биш. Ганц шөнө сэтгэлийг нь амар хонуулсан биш. Бүтэлтэй бүтэлгүй элдвийн хүүхнүүд намайг булааж чадаагүйдээ атаархаж явдагийг юугий нь нуух вэ. Тэд миний төлөө энэ муу шиг минь шаналж, элгээ эмтэлж, өрөө өмөлсөн биш дээ...Дампуу Содном эхнэрээ хайрлах ухаантай юм байна гэж бодог” хэмээн дотоод ярианы хэлбэрээр нээсэн бол “амьдралдаа тоотой хэдхэн торго эдэлсэн Цэрэнпил дээлийг хараад үнэмшиж чадахгүй баярлаж, авч зүрхлэхгүй гар нь чичирч байгаа” торгон агшинд хайр, баяр, ойлголцлын үл мэдэг цагаан цагаан туяа тэдний сэтгэлийн гүнээ бүдэгхэн татаж буй нь мэдрэгдэнэ. Энэ агшинд өрнөлийг эрчимжүүлэн Содномын “За май, ав даа, ав” гэх удтал сонсоогүй аргадангуй дуунд сэтгэл алдрах гэргий нь “дээлээ эргүүлж тойруулж үзээд догдолсондоо ч юмуу, ийм юм эдэлж яваагүйдээ ч жийрэхсэн үү, мэнчийтэл улайсан нүүрээ даран инээд алдах”, “Өмс, өмс, өмсөөд үз. Миний хөгшин” гэх Содномын эевэргүү зөөлөн үгс нийцтэй хослон, дээлэнд гэхээсээ илүү эр нөхөртөө баярласан “Цэрэнпилийн царай гэрэлтэн, дээлэн дээрээ шар бажгар ороож, ганц гоёл болсон хуучивтар саатай алчуураа толгойдоо зангидан ижилсүүлэхэд, Содном нааш цааш нь эргэлдүүлэн хормой хотыг нь засахдаа:
Урд хормойноос нь улаан цурав банди нар увуу цувуу унаг
Хойд хормойноос нь хорчгор дэрчгэр банди нар хоргол хомоол шиг цуваг хэмээн дугтрахад: Цэрэнпил “Болиоч. Яасан ичдэггүй юм. Амьтан дуулбал юу гэх юм” хэмээн яльгүй аальгүйтээд баярлаж гялалзсан нүдээрээ тас шилбүүрдэн толины өмнө эргэлдэх” нь эвлэрлийн бүлээн дулаан амьсгал тээжээ. Содном энэ зуур эхнэрийнхээ хөхөн баясахыг таг мартсанаа мэдэрч: “Аятайхан хувцаслачихвал ч миний муу авгай хэнд ч гологдохгүй сайхан хүүхэн юм гээч. Би гэдэг өгөр толгой хөөрхийнхөө сэтгэлийг харлуулж, хийморийг гутааж гүйцсэн хог байна даа” хэмээн бодохуйд түүний сэтгэлийн гүнээ улам бүр нялхран зөөлрөх мартагдсан хайрын аялгуу дахин зөөлөн эгшиглэж, гэм буруутай ч гэргий хүүхдээ орхилгүй, алдсан ч алдаагаа ухаарч чаддаг дөмөг эрийн зан төрх рүү шилжиж, улмаар “Цагаан сараар өмсүүлэх гэж зориуд хийлгэсэн юм. Амьтан ах дүүгийнхээр гоёчихоод золгоно доо хө. Хоёулаа” хэмээн нүүр дүүрэн инээж суух нь гэмтэн бус харин ч онгирч хөөрч явахдаа чин хайраа будад алдалгүй сэтгэлдээ хадгалж чадсан гэрийн тэргүүний уран дүр, сэтгэлийн ертөнцийг дэлгэж чадсан билээ. Энэ агшинаа Цэрэнпилийн “Би чинь дандаа дээрэлхүүлж яваагүй юм шүү. Гурван үрийг нь төрүүлж, хазайхад нь түшиж, халтирахад нь босгож явдгийг эр нөхөр минь ойлгож, санааныхаа мухарт намайгаа гэж явдгийг амьтан мэдэг” хэмээн бодож суугаа бие биеийг уучилж, урд урдаасаа тоссон ойлголцол нэгэн битүү тойрог болж байгаа нь зохиолчийн сэтгэл зүйн уран шийдэл юм. Бусад өгүүллэгүүдэд ч иймэрхүү санаанд оромгүй уран нүүдэл, сэтгэл хөдөлгөсөн уран дүрслэл зонхилж байна.
Ямар үнэтэйг мэдэхгүй, сайхан минжин дээлээ Цэрэнпил орсон гарсан хүнд “Содном авч өгсөн юм” гэж үзүүлнэ”, ойр хотлын авгай хүүхнүүд “Содном эхнэртээ тийм дээл аваад өгчихдөг зайтай эр юм. Ухаанд нь ухна ишиг уначихаагүй айхавтар чоно бол” гэлцэн сэм шивнэлдэн, далим гаргаж өнөө дээлийг нь үзнэ” Тэр жилийн цагаан сараар гоёсонгүй. Учир нь цагаан сарын өглөө хажуу айлын чавганц өлөн хир суусан даалимбан дээлээр, үй зайгүй үерхэж, нулимс, цай хоёроо хуваалцсан уужим сэтгэлт Хандаа нь үзмэн хүрэн пүүсүү өмссөн нь түүний дээлийн дэргэд даржин тул өмсөж зүрхлээгүй бөгөөд нандигнан баадагнаж авдарт хийсэн түүхтэй. Эр нөхрөө бүрлээч болсноос хойш түүнийгээ дурсаж хааяа нэг гаргаж үздэгийг эс тооцвол хорин жил салхи үзүүлээгүй.
Өгүүллэгт тавьсан гол асуудал нь үнэтэй дээлэнд бус гэр бүл хайр сэтгэл гэдэг эмзэг нарийн атлаа хичнээн эрхэм дээд зүйл болохыг нэг гэрийн эр эм хоёрын эмгэнэлтэй атлаа гайхамшигтай амьдралын мөчлөгт харуулж, Цэрэнпил самганыг өнгөрсний дараа хүүхдүүд нь мөнөөх үнэтэй, ганц ч өмсөж гоёж чадаагүй минжин дээлийг хэн нь ч авалгүй “муу ээж минь диваажинд өмсөг” гэж байгаа нь зохиолчийн шинэ нээлт юм. Энэ мэт хүүхэд насны гэгээн хайр, хөгтэй атлаа амьдрал зөгнөсөн алтан агшинг тусгасан “Цагаан бүжиг”, багшийнхаа сумтай үзэгний хулгайд хардагдсан жаал хүүгийн сэтгэлийн багтрал хийгээд түүнийг хүрээлсэн багш- эцэг эх- ангийнхны сэтгэл зүйн хувиралыг тусгасан “Сумтай үзэг”, хаа сайгүй сүм дуганаа босгосон харийн шашны номлолд урхилагдан ядуурал гуйранчлалаас огоот салахаар “ертөнцийн эзэнтэй учрах” гэж нөгөө ертөнц рүү амиа егүүтгэн одох Мөнхнасан охин хийгээд түүний эхийн сэтгэлийн гуниг гаслан зэрэг эмзэг сэдвүүд зонхилжээ.
Ийнхүү Ц.Түмэнбаяр харьцангуй шинэ хотын болон уламжлалт хэмээдэг хөдөөгийн сэдвийг хослуулж, ур чадварын дээд түвшинд тусгаж чаджээ.
Ц.Түмэнбаярын түүхэн болон домгийн сэдэвт өгүүллэгүүд сэтгэлгээ, урлалын хувьд том байр эзэлж байна. Алив түүхийн онцлох хэрэг явдлууд ямар нэг хэлжээгээр түүхэнд үлддэг ч их төлөв хураангуйлагдан товчлогдсон байдаг. Тэдгээр онцлог том хэрэг явдлуудын хооронд холбоос болсон хэрэг явдлууд цагийн уртад жижиг сажигт тооцогдох, мартагдан орхигдох юмуу нууцлагдан үлдэх явдал түүхэнд элбэг тохиолддог. Тэдгээр холбоос болсон хэрэг явдлыг уран бүтээлч логикийн үүднээс нягтлан үзэж, уран сайхны аргаар нөхөн сэргээх эрэл үе үеийн зохиолчдын хүч оюуныг сорьсоор ирсэн. Ц.Түмэнбаяр түүхэн уран зохиолын энэ хүнд хүчир, эмзэг нарийн салбарт ихээхэн туршлага хуримтлуулжээ. Түүхийг уран сайхны аргаар боловсруулах чадвар бол зохиолчийн нэг гол эрдэм мөн.
Тухайлбал ертөнцийн нэг гайхамшиг Таж Махалын ордны давтагдашгүй гайхамшигийг хүн бүр гайхан шагшрах боловч ч тэрхүү гайхамшгийг урласан түүх, оролцсон хүмүүсийн хувь заяа, босгосон шалтгаан хийгээд Монгол угсааны хаан Аржуманд Бану Бегам гэгч хайрт хатнаа алдсан гуниг уйтгар нимгэлэх зорилгоор золиос болгон дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган уран дархчуулыг цуглуулж Таж Махалыг бариулсны дараа дахин ийм орд бунхан “ертөнцөд давтагдах учиргүй” хэмээн бүгдийнх нь гарыг цавчиж золиослосон гашуун түүхийг мэддэггүй. Мөн хааны хатуу харгисыг үл мэдэх урчууд цаг хугацааны шахаанд орохдоо барилгын “ажил дууссан” гэж хаанд худал мэдүүлснээс ялын хүндийг эдэлжээ. Урчууд арга буюу “хатны тань магнайг зуны үд дундын наран гийгүүлэн, алсаас бадмаараг мэт гэрэлтэж, нарны цацрага асгаран байх”-аар төлөвлөсөн хэсгийн ажил дуусаагүйг хичнээн учирласан ч хаан эс хэрэгсэж, цаазыг гүйцэтгэжээ. Ийнхүү Таж Махалын ордны хамгийн эрхэмсэг дээд хүндэтгэл, уран шийдэл байх хэсэг дутуу үлдсэн аж. Тэр цагаас хойш “олон мянган урчууд, тэдний үр хүүхэд, хань ижлийнх нь цус нулимсаар бүтсэн ертөнцийн гайхамшиг Таж Махал бунхан дэндүү гоо тансаг” боловч, “басхүү дэндүү хүйтэн цэвдэг” дүр төрхөөрөө хүн төрөлхтөнд үлджээ. Түүнийг зохиолч “Энэхүү хуучин балгадын... битүү айдас төрүүлэм далдын түгшүүрт өөрийн эрхгүй зүрх автаж, үл мэдэгдэх ертөнцийн цуурайг ханандаа нуусан мэт. Хатны гэгээн царайд зуны дунд сарын үдийн наран гийж, бадмаараг мэт гэгээ цацрахын оронд түүний гантиг мэт магнайд цагийн үргэлж борооны дусал тэртээ дээрээс үл мэдэгхэн тусах нарны бүдэг гэгээнд цусан улаан өнгөнд хувилан, чимээтэйгээр унаж, хатны чамархайг даган нулимс мэт урслаг билээ” /106-р тал/ хэмээн түүхийн нууцыг тайлж, тансаг ордны битүүлэг хүйтэн аяс амьсгалын дотоод учир шалтгааныг гайхалтай сайхан дүрсэлж, гайхамшигт хийгээд эмгэнэлт явдлын гоо сайхны нөхцмөл харьцаанд нь санаагаа шингээсэн байна.
Өртөө зам дагасан эгэл хүмүүсийн эх оронч үйлсийг мөнхөлсөн “Өдтэй бичиг” /1995/, Монгол хятадын эртний харилцаанд холбогдох түүхийн өш хорслын ээдрээ будлианыг Амгай хаан /Амбагай/ өөрийн биеэр охиноо харьд хүргэж өгсөн түүх ба Вэй улсын хааны хоёр өөр угсааны хатдын хоорондын тэмцлээр харуулсан “Тэнгэрийн зүүд” /1995/, эх үрийн мөнхийн холбоог “Удган”, Эсэнбөхийн Төвдөд хийсэн дайны ялагдлын учир шалтгааныг “Гаслан”, Өгөөдэйн хоёр хүү Гүюг, Годан нарын хувь заяаны төөрөг, Их хатан хааны сэнтийд шунасан Тургинэ хатан хийгээд лалын удган Фатима нарын хэрэг явдлаар монголын их хааны ордонд болсон цуст аллагыг гэрч ба гэмтний дотоод өчиглөлөөр нээсэн “Тургинэ хатны алтан зоос” /1999/, халх ойрдын дайны үеийн тодорхойгүй түүхэн хэрэг явдлуудыг Ойрдын Шарбаатарын угсаа залгах хүүгийн хувь заяаг ухаант хатдын уран аргаар авч үлдсэн /хоёр хатан хүүхдээ сольж амь насаараа дэнчин болгосон/ тухай “Цагаан сүүний домог” /1991/, Халхын Чин ван Ханддоржийн хүүгийн гунигт хувь заяаны тухай хүүрнэх “Урд уулын зэрэглээ”, Тан улсын их шүлэгч Ли Байн уйтгарт амьдрал болон өрнийн ордон шилтгээний үжид амьдрал, язгууртны сэтгэл зүй ба маяг ёсны тухай тус тус өгүүлэх “Ли Бай” /1996/, “Тайган” /1999/ богино өгүүллэгүүд ур чадварын дээд түвшинд бичигдсэн аж.
Энэ мэт хайрын гурвалжингийн тухай “Буруу энгэртэй дээл”, ганцаардал хийгээд нийгэм дэх илүүдэл хүний асуудлыг хөндсөн “Мануухай” зэрэг ёс суртахууны олон зохиол нь зохиолчийн иргэний байр суурь эр зоригийн илэрхийлэл боллоо гэж болно.
А.Гроховская “Цагаан сүүний домог” өгүүллэгийг судлаад “Зохиолчийн ийм гайхалтай амжилт нь сэтгэл зүйн нарийн /психоанализ/ арга хэрэглэсний үр дүн юм... Европ хүнд гайхалтай санагдах тал нь Ц.Түмэнбаярын барил, Х.Л. Борхес, Г.Г.Маркес нарын зэрэг Латин Америкийн зохиолчдын богино өгүүлэгт илэрдэг энгийн амьдралаас бодот бус, хийсвэрлэлд шилжих дотоод утгын аясыг санагдуулж байгаа явдал юм”, доктор И.Регена “Удган” өгүүллэгийн тухай “Орчин үеийн монгол уран зохиолын өгүүллэгийн төрөлд эгэл жирийн хүний хувь тавилангийн онол, өнгө хувирал агуулагдаж байна. “Удган”-ыг уншихад юун түрүүн зохиолчийн, хүний дотоод сэтгэл рүү илүү хандсаныг харах болно. ...Баатрын сэтгэл зүйн талыг хөндсөн энэ өгүүллэгт гол баатрын хувь тавилангийн эмгэнэлт эргэлтэд санаа зовохоосоо илүү амьдралын нөхцөл хэрхэн хүндэрч, түүнд хүмүүс яаж хандаж байгаад илүү эмзэглэсэн санагдана. Тэр өөрөө жирийн хүн бус, үлгэр домгийн мэт хувь тавилантай билээ... Өгүүллэгийн санаа хийгээд баатрын хоёрдмол төрхөд сэтгэл зүйн шинж нэвт шингэсэн” /”Удган модны тавилан буюу Тангуд бөөгийн хувь заяа өгүүлэл” 231-р тал/ гэж үнэлсэн. Эл өгүүллэгийн баатар нь нэг талаас удган буюу оюун санааны амьд биелэл, нөгөө талаасаа хүний төрлийг олсон энгийн хүний хоёрдмол шинж агуулсан нь зохиолчийн дүрийн урлал дахь эдүүгээчлэлийн томоохон жишээ юм.
Энэ бүхнээс би хувьдаа зохиолч урлал зүйн олон арга найруулга тэр дундаа уламжлалт хийгээд модерн бичлэг сэтгэлгээний хэв маягуудын аль алийг хэм тэнцүү эзэмшсэн туршлагатай уран бүтээлч болжээ гэдгийг л мэдэрч байна. Түүний “Хилэнцэт хорхой” хэмээх бүлэг зохиол ч ур чадварын дээд түвшинд бичигдсэн юм. Энэ тухайд доктор М.Петрова “Бичлэгийн далд утгатай хэв маяг нь хүний сэтгэл хөдлөлийн эрч хүчийг судлан шинжилж тайлбарлан үзүүлсэн сэтгэл зүйн зохиол болохтой нь холбоотой” болохыг тодорхойлжээ. Эл бүлэгт өнгөц харвал байгаль дахь амьтдын амьдралын жам ёсны тухай голлон өгүүлсэн мэт боловч тэр нь хүний аж төрөл, зан чанар, амьдралын үнэн дүр төрхийн төлөөлөл болж байгаа нь гайхалтай юм. Тухайлбал “Хилэнцэт хорхой” /1997/ өгүүллэгийн Жү овогт болон хилэнцэт хорхойн амьдралын онцлогийг далдуур ижилсээсэн бичлэг сэтгэлгээний маяг, Ертөнцийн төрж өсөх, үхэж үгүй болохын жам ёсыг хотны нохой, гэрийн эзний /хүүгийн/ нөхөрлөлийн түүхээр харуулсан “Ачаа дагасан нохой” /1998 чуулгандаа яарч улаан нялга болтолоо зүтгэж ирсэн могой хийгээд чуулгандаа чуулсан могойдын хатуу хуулиар амьдралын жам, хууль засаглалын тухай сонирхолтой өгүүлсэн “Цааз”, нүгэл хийгээд шунал, хүн хийгээд байгалийн шүтэлцээний сэдвээр өвгөн анчны хувь заяаны тухай өгүүлэх “Нүглийн нүд”, байгаль нийгмийн хүрээнд идэш тэжээлийн төлөөх тэмцэл, бэлгэ залгах инстинкт, хүчтэй нь хүчгүйгээ идэх амьдралын аймшигт хууль үйлчилдгийг эрэгчин эмэгчин аалзны амьдралын хуулиар илтгэсэн “Идэш” өгүүллэгүүд монголын богино хэлбэрийн өгүүлэлт зохиолд модерн дүрслэлийн хэв маягууд хүчтэй нэвтэрч байгааг харуулж байна.
Түүний нийгмийн хуучин тогтолцооноос шинэ тогтолцоонд шилжих шилжилтийн үеийн нийгмийн амьдралын дэвсгэр дээрх монгол хүний алба амьдрал, ёс зүйн агуулга дахь өөрчлөлт, хайр сэтгэлийн шилжилт хэлбэлзлэлийг өндөр албан тушаалтнаас гудамжинд хаягдаж эцэст харьд цагаачлан одож амьдралын сүүлчийн өдрүүдээ хүлээх болсон ухаалаг сэхээтэн, “Казино” байгуулахын төлөө юу ч хийхээс буцахаа болсон Содонгончиг, банкны залуу захирал, гэр бүл, бусад бүсгүйчүүдийн холбоо сүлбээ, үйл хэрэг, байр суурь, сэтгэл зүйн эсрэгцлээр нэгтгэн харуулсан “Буцах тийзгүй аялал” /2004/ болон хувь тавилангийн эрхээр Богдын бага хатнаар өргөмжлөгдөн эр нөхрөөс хагацан амьдралын гашуун хувь заяа үзсэн Гэнинпилийн хувь заягаар хэлмэгдүүллийн үеийн монголын нийгмийн байдал, анги бүлгүүдийн хоорондын тэмцлийг тусгасан “Магнай дээрх мэнгэ” /2000/ туужууд монгол тууж бичлэгт бас тэмдэглэх ололт юм. Туужууд хэт сунжирсан урт өгүүлэмжээс татгалзаж, хэмжээний хувьд богиносон үйл явдлыг нягтруулан, уран санаа бүхий оновчтой дүрслэл, цэгцтэй логика байгууламжаараа түрүү үеийн тууж бичлэгээс ялгарахын дээр домог зүй, бодот дүрслэл, амьтан ба хүний үйл заяаны холбоог огт өөр юмуу ижил мэт болгон хийсвэрлэх, дам дашрамдуулан санаа хаях, үндсэн дүрслэлээс салбарласан бусад өнгө аясуудыг ялган товчоолох, бэлгэдэл, ёр бэлгэ, ёгт далд санаа, зоримог сэжиглэл, сэтгэлийн хөөрөл ба уналтын эрчим, шилжилтүүдийг онож хийх заримдаа бүр декаденс агуулга болон абсурд маягийн дүрслэл тохиолдох нь түүний уран бүтээлийн чухал онцлог мөн билээ.
Хэдийгээр түүний зохиолд дутуу дулимаг зүйл, санамсаргүй гэхээр алдаа, чанар муутай зарим шүлэг гээд өө сэв эрвэл болох ч өнөөдөртөө түүний хэртэй өгүүллэгч ховорхон санж. Сэтгэл зүйчлэл, модерн хандлага, эрэл туршилтууд хийн, түүх болон домгийг уран зохиолд ашиглах арга зүйд шинэ өнгө аяс оруулж, эх хэлээр найруулах төрөлх чадвар, яруу сайхнаар илэрхийлэх эрдмийг тэгш эзэмшсэн эл даруу бүсгүй хол явах тэнхээ суужээ.
Ийнхүү зохиолч Ц.Түмэнбаярын шүлэг, өгүүллэгийн хоёр номыг уншаад энэхүү сэтгэгдлээ бичив. Монголын утга зохиолд 1980-аад оныхон хэмээн нэрлэгддэг биднийг “шилжилтийн үеийнхэн” гэх нь ч бий. Бас залуу судлагчид “Мөнгөн үеийнхэн” гэж байхад нөгөө нэг хэсэг нь “соцреализм” руу шахах нь ч байдаг. Та үүгээр сэтгэл ханалгүй эх зохиолтой нь танилцагтун. Алив уран бүтээл өөрийн нууц, хувилгаан шидийг уншигчийнхаа өмнө өөрөө л нээдэг. Магадгүй бид өөрийгөө болон өрөөлийн энэ цагийн бодот дүр төрхийг олж харна гэдэгт итгэж байна.


Доктор, профессор Д.Галбаатар

[...]

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews