Ц.Түмэнбаяр МОНГОЛ ГУТАЛ

Утгын чимэг 2013-ын тусгай байрын шагналт бүтээл /

Би эртний гуулин тоногтой авдраасаа хэдэн давхар даавуунд нандигнан баадагнасан хуучин монгол гутлаа гаргаж, хэдэн хором эргүүлж тойруулж харлаа. Өвөг эцгийн үлдээсэн энэ гутал гөлмөнд удаан үрэгдсэнээс түрий нь халцарч, зуузай нь хазайж өсгий, ул нь элэгдсэнээс үзэхүл он цагийн урт, хүнд бэрх аян замыг туулжээ гэдэг нь юм үзэж, нүд тайлсан хүнд андашгүй танигдана. Элдэв гоёл чимэггүй бүдүүн бааздуухан боловч аян жин, хар бор ажлын ая даахаар, хэдэн жилийн битгий хэл хэдэн зууныг ч өлхөнөө элээх гутал санж. Харваас түүнийг өнөөгийн хүн өмсөж хэрэглэхийг тэгтлээ сонирхохгүй, бас тийм хэрэгцээ ч гарахгүй. Харин музей, үзмэрт түүхэн үйл явдлын гэрч болгож тавибал илүү ач холбогдолтой байх биз.
Өвгийн гутлыг харж суухад морин дэл дээр дөрөө жийн өндийж, махир сэлэм эргүүлсэн монгол цэргүүдийн уухайн дуу, туурайн тачигнаа, ирт сэлмийн харшилдаан, газар тэнгэр нийлтэл тоос босгон тулалдах дайчдын эрэмгий дүр төрх зурсхийн орж ирнэ. Өвөг эцэг минь зуугаад жилийн тэртээ энэ гуталтайгаа Манлайбаатар Дамдинсүрэнгийн цэрэгт элсэж нэгдсэн Монгол улс байгуулах их аян дайнд мордож, Цагаан хэрэм хүрээд буцсан гэдэг.
[...]

“ЧИНИЙ ТӨЛӨӨ ҮХЬЕ” ГЭЖ ЭХ ОРОНДОО ХЭЛСЭН ЯРУУ НАЙРАГЧ

“Онц хилчин” яруу найрагчийн мэндэлсний 100 жилийн ойд
           
Эх орныхоо тухай дуулаагүй яруу найрагч нэг ч байхгүй. Гэвч хүн бүрийн сэтгэл зүрхэнд мөнхөд гэрэлтэх мөрүүдийг бичнэ гэдэг даанч бэрх. Эх орныхоо торгон хилийн манаанд зогссон эр цэргээр барахгүй монгол хүний сэтгэл зүрхэнд тангараг болж мөнхөрдөг энэхүү алдарт шүлгийг тэртээ 1949 онд ЦЭРЭНДОРЖИЙН ЦЭДЭНЖАВ багш бичсэн билээ.
“Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг” хэмээх дөрвөн мөрийг мэдэхгүй хүн Монголд байхгүй биз ээ. 
[...]

Интервью с монгольской писательницей Цэрэнтулгын Тумэнбаяр

-В основном книги, которые я пишу, конечно, издаются в Монголии. Отдельные произведения и рассказы переведены на русский, корейский, китайский языки, вьетнамский и английский языки -  сборник рассказов вышел в Америке. Многие мои рассказы вошли в сборники современных монгольских писателей, которые так же  издаются в разных странах на различных языках. Интервью с монгольской писательницей Цэрэнтулгын Түмэнбаяр
[...]

Монголын Зохиолчдын Эвлэл тэргүүнээ сонголоо

Монголын зохиолчдын их хурал энэ сарын 20, 21-нд болж өнгөрчээ. Тус хурлаар зохиолчид  өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаагаа тайлагнаж, ирэх дөрвөн жилд МЗЭ-ийг удирдах бүрэлдэхүүнийг сонгосон байна. МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргад Г.Мэнд-Ооёо, П.Батхуяг, Ц.Хулан, Ц.Буянзаяа, Жа.Баяржаргал гэсэн таван хүнийг нэр дэвшүүлснээс зохиолч Ц.Буянзаяа 96 хүний санал авч Удирдах зөвлөлийн даргаар сонгогджээ. Харин удирдах зөвлөлийн бусад гишүүдээр Ү.Хүрэлбаатар, Б.Галаарид, Б.Баярсайхан, Ц.Түмэнбаяр, Б.Золбаяр, Д.Галбаатар, О.Сундуй, Г.Ганболд Л.Одончимэд, О.Чинбаяр, Ж.Нэргүй, Б.Ичинхорлоо, Лхамноржмаа, Галсанбүх нар сонгогдон, ирэх дөрвөн жилд МЗЭ-ийг удирдан ажиллахаар болсон байна.

ШИНЭ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНААР
[...]

Ц.Буянзаяа: Зохиолчид эвлэлээ шинэчилье гэвэл хандлагаа өөрчлөх хэрэгтэй

  • Бямба, 9 сарын 21 2013
  • Бичсэн 
 Зохиолч Цэнд-Аюушийн Буянзаяа өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрогт нэр дэвших үедээ “Маргааш дахин нар мандана” гэсэн уриа дэвшүүлсэнийг сонсоод би “Зохиолч хүн л улс төрийн сонгуульд ийм уриа дэвшүүлнэ дээ” гэж бодож билээ. Харин түүнийг “Монголын уран зохиолын түүхэн товч” хэмээх хоёр боть ном бичиж, эхний ботио хэвлэлээс аваад буйг нь дуулаад Монголын уран зохиолын өчигдөр, өнөөдөр, бас маргаашын талаар хөөрөлдөхөөр шийдсэн юм. 
Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос зохиолчид нийслэл хотноо цуглан, МЗЭ-ийн их хурлаа хийж буй энэ өдрүүдийг таширлан, Монголын их утга зохиолын дэлгэр түүхийг шинээр товчоолон бичсэн Ц.Буянзаяа зохиолчтой уншигчдаа уулзуулж байна. Тэрбээр уран зохиолын түүхэнд “Ерээд оныхон” хэмээн нэршсэн нэгэн сонирхолтой үед хамаардаг уран бүтээлч билээ. 
 
-“Ерээд оныхон” гэж утга зохиолын нэгэн үе байсан нь өдгөө нэгэнт хүлээн зөвшөөрөгджээ. Энэ хуран үймээний дотор явсан хүний хувьд та бүхэн тэр үед тунхаглаж, хүсэн зорьсон зүйлдээ хүрсэн гэж боддог уу?
-Бидний үеийнхэн 17, 18 настайгаасаа л өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, уран зохиолын амьдралд идэвхтэйгээр орж ирсэн. Тухайн цаг үе бол шилжилтийн нийгэм байсан. Хүмүүс ямарваа зүйл дээр санал бодол зөрөлдөх, ойлголцох, үл ойлголцох, үл хүлээн зөвшөөрөх хандлагууд байсан. Ийм хандлагууд одоо ч байгаа. Өнөөдрөөс эргээд харахад хувийн ашиг сонирхол гэхээсээ цэвэр уран бүтээлийн язгуур эрх ашгийг тэргүүнд тавьсан, явцуу эрмэлзлэлээс ангид хөдөлгөөн өрнөж байж дээ. Хүн төрөлхтний уран зохиолын маш олон дэвшилтэт чиг хандлагууд социализмын хөшигний ард орчихсон байсан. Тиймээс бид шинэчлэл хийж, уран зохиолд олон ургалч үзэл, олон урсгал чиглэлийг бий болгохыг эрмэлзсэн юм. 
Ер нь ерээд онд Монголын уран зохиолд шинэчлэл хийгдчихсэн. Одоо шинэчлэлээ цааш гүнзгийрүүлэн хөгжүүлэх, үндэснийхээ уран зохиолын онцлогийг тод тусган харуулсан бүтээл туурвих шаардлага урган гарч ирлээ. Уран зохиолд хэдхэн жил болоод л шинэчлэл гэж хашгираад байдаг юм биш. Энэ бол өөрийн зүй тогтолтой зүйл. Ер нь шинэчлэл гэдэг өөрөө уран зохиолын гол асуудал ч биш. Уран зохиол бол тогтмол. Шигшмэл алт мэт бүтээл хэзээ ч үнэ цэнээ алдаж хуучирдаггүй. Өнөөдөр хичнээн шинэчлэл гэж орилоод уран зохиолын сонгодог бүтээл болсон Монголын нууц товчоо хийгээд бусад зохиолуудыг давж гарахгүй. 
[...]

FACE BOOK - ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ ХЭР НАЙДВАРТАЙ ВЭ?

2004 онд Харвардын Их Сургуулийн оюутан Марк Зукербергийн байгуулсан Face Book олон нийтийн сүлжээг дэлхий даяар 800 гаруй сая хүн, 70 хэл дээр ашиглаж байна.
Face Book- ийг зөвхөн хувь хүмүүс хэрэглэхээс гадна пүүс компаниуд,төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийгөө суpталчилах, зар мэдээ тараах зорилгоор ашигладаг. Face Book бол ийм төрлийн сүлжээний зөвхөн нэг нь л юм. Xүмүүсийг сонирхолоор нь холбож өгдөг өөр олон төрлийн сүлжээ буй. Жишээ нь: оюутнуудын, аль нэг спортын багийг дэмжигчидийн, кино сонирхогчидын, тогооч нарын, аялагчидын, компютер тоглоомууд болон хөгжим сонирхогчидын гэх мэт. Зарим нь зөвхөн компютер ашиглаж холбогддог, зарим нь зөвхөн гар утсaap холбогддог бол Face Book хоюуланг нь ашиглах боломж олгодог.
[...]

Ц.Түмэнбаяр: Эх оронч байна гэдэг ганц газар шороогоо харамлахын нэр биш

2013-08-16 14:30:00


МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт, зохиолч Ц.Түмэнбаяртай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Тэрбээр саяхан хүүтэйгээ Санкт-Петербург хотоор яваад иржээ.
-Явсан газрын сонин сайхнаасаа хуучлахг үй юу. Санкт-Петербургт дэлхийн олон үндэстэн ястан, тэр дундаа Дорно дахины болоод Монголын түүх соёлын хосгүй дурсгал хадгалагддаг гэдгээрээ алдартай. Та ямар ажлаар яваад ирэв? 
[...]

АМЕРИК ЦЭРГҮҮД АМИА ХОРЛОСООР....

АНУ-ын Зэвсэгт хүчинд алба хаагчидын амиа хорлох явдал 2012 оноос 15% аар өсчээ.  Пентагоны удирдлагууд цэргийнхний амиа хорлох явдалыг багасгах зүйл бүрийн арга хэмжээ авсан ч цэргүүд байлдааны ажиллагаанд оролцсонтой бараг адил тоогоор амиа хорлож байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Орчин үеийн дайн нь цахим техник хэрэгслийн тусаламжтайгаар явагддаг дайн болж, байлдааны ажиллагаaнд нисгэгчгүй онгоц, робот техникүүдийг өргөн ашиглах замаар цэрэг техникийн хохирлыг үлэмж багасгасан гэх боловч Америк цэргийн амиа хорлолт багасахгүй байна.
[...]

ЗОХИОЛЧ Д.ЭНХБОЛД: АМЕРИК БОЛ НЭГ ТӨРЛИЙН ТУРШИЛТ ХИЙГДЭЖ БАЙГАА ГАЗАР ЮМУУ ДАА...

 Ярилцлагын хоёрдахь хэсэг
Асуулт: - Зохиолчид хорвоогийн явдалыг бүхлээр нь харж, харьцуулж,  эргэцүүлж, дүгнэж л явдаг. Одоо өөрийн чинь 10 жил амьдарсан Америкийн  тухай хэдэн асуулт байна. Юуны өмнө Америкийн талаар хэдхэн үгэнд багтаагаад өөрийн бодол дүгнэлтээ ч гэх юмуу, сэтгэгдлээ хэлээч...
 Энхболд:  - Америк бол нэг төрлийн туршилт хийгдэж байгаа газар юм уу даа гэж боддог юм.Олон үндэстний хүмүүс нэгдэн нэг гэр бүл болж амьдарч чадах уу үгүй юу гэдгийг туршаад байгаа юм шиг санагддаг хэрэг л дээ.Арвангуравдугаар зуунд манай дээдэс бас тэгж туршиж үзсэн.Мэдээллийн хомсдолоос үүдээд манай туршилт бүтээгүй юм болов уу гэж би дотроо л бодож явдаг юм.Хорьдугаар зуунд Зөвлөлт бас ийм туршилт хийсэн систем нь гажуудаад нурсан гэж боддог.
[...]

"Мөрөөдлийн үзэг" жүжиг

Үндэсний телевизийн нэвтрүүлэг
[...]

ЗОХИОЛЧ Д.ЭНХБОЛД: ҮГ БОЛ ХҮНИЙ СЭТГЭХҮЙН ТОЛЬ

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Доржзовдын Энхболдтой ярилцав. Удаан бөгөөд урт үргэлжилсэн энэхүү ярилцлагаараа би түүнтэй гурван сэдвээр ярилцсан юм. Нэгд нь Утга зохиолын тухай, хоёрт нь Америк хэмээх их гүрний тухай, гуравт нь Монгол эх opoн, түүний өнөө ирээдүй, Монгол итгэл бишрэл, Монгол мөрөөдлийн тухай.
Ингээд ярилцлaгынхаа эхний хэсэг болох утга зохиолын талаарх яриагаа та бүхэнд хүргэж байна.  
[...]

Улсын цол Монгол 3



[...]

Улсын цол Монгол-2


http://medeelel88.blogspot.com/2013/07/2_12.html
[...]

Улсын цол Монгол теле жүжиг 1


 Зохиолч Ц.Түмэнбаяр
Түүхийн зөвлөх Гонгорын Дашням /Түүхийн ухааны доктор Ph.D/
Найруулагч Б.Туяа
Зөвлөх найруулагч Б.Мөнхдорж /МУАЖ/
[...]

УЛСЫН ЦОЛ-МОНГОЛ


Монголчуудыг хятадчилах зорилгоор явуулж байсан Манж –Хятадын “Шинэ засгийн бодлогыг” Монголын ноёд, ард түмэн хэрхэн эсэргүүцэж, эргүүлэн Үндэсний тусгаар тогтнолоо олж авсан тухай  “Улсын цол-Монгол” теле жүжгийг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр бичиж, Үндэсний олон нийтийн телевизийн найруулагч  Б.Туяа найрууллаа.
[...]

Тоолуур

Далбаа тоологч

Total Pageviews