АХ ДҮҮ ХОЕР АРХИЧИН
/Хошигносон өгүүллэг/
Ах дүү хоёр архичин арын цэцэрлэгт уулзахаар тохирсон байв. Ах архичин ирж
яваа харагдав. Дүү ч бүр үгээ хэлж суув. Ах архичин нь дөхөж ирээд: -
Наад царай зүсээ хараач! ингэтлээ гудраад байхдаа яадаг юм! хэмээн нилээд
дээрэнгүй өнгөөр хэлэв. Дүү ч дуугүй л нүдээ сүүмийлгэн, элгээ тэврэн
сууна.
- Май! гэх дуунаар дүү сэрдхийн дээш харвал ах нь нэг шил юм барьчихсан,
фанта-ны савыг хуваагаад "стакан" болгочихсон 100г хиртэй юм өөр рүү
нь сарвайж байхыг олж үзлээ. Дүү ч дуугүй л нөгөөхийг нь авч салгалсан гараар
чичрэн чичрэн явуулж орхилоо. Өчигдөрөөс хойш юу ч идээгүй тул улаан
хоолой руу нь гал орвуу гэлтэй зураад л явчихлаа. Ах архичин өөртөө хийж байгаа
бололтой бүдэг бадаг хоржигнож соржигносон дуу тэртээ цаана сонсогдоно.
Дүү архичин нүдээ анин хэсэг чимээгүй суув.
Ах архичин: - За яаж байна? байдал дээрдэх шинж байна уу? Май! гээд л мөрлүү нь
нударч байгааг мэдэрсэн дүү нүдээ нээлээ. Дүү архичин: - Үнэхээр мууджээ
ах минь би! хэмээн нөгөөх зэхэр ундааг гардлаа. Ах: - За хурдал! би хүн
амьтантай уулзах ажилтай. Хурдхан наадхаа явуулчих , би яарч байна хэмээн
нилээд чанга дуугарав.
Дүү архичин сандуу мэндүү явуулж орхитол гэдэс дотор нь эргэхнүү гэмээр юм
болж баахан хий огилоо. Ах нөгөөх пластик стаканаа дүүгийн гараас булаах шахам
аваад, - Жаахан байж байгаад дотор чинь онгойноо, би зав гарвал эргээд ирнээ,
чи одоо наад сандал дээрээ хажуул гэж хэлчихээд яваад өгөв. Дүү архичингийн нүдний
өмнүүр хорвоо дэлхий булингартай усанд байгаа мэт нэг тодрон, нэг бүдэгрэн
харагдах агаад, тэгсхийгээд тэрээр "тас" явлаа. Тас явна гэдэг нь
архичидийн хувьд "унтаад өгнө" гэсэн үг л дээ. Төдөлгүй дүү
архичин зүүдэлж байнаа.
Ерөнхийлөгч болчихож. Торгон цэргүүдээ жагсаачихсан Ах-ыгаа хүлээж байх юм. Ах
ирлээ! тэрээр яаруу сандруу яваа нь илт байв. Здравствуйте солдаты! ( Сайн
байцгаануу Цэргүүдээ!) гэсэн болчихоод шууд л Саарал ордон руу алхлаа. Дүү
дотроо: "Ах яагаад Здравие желаю бойцы! ( Нөхөд дайчдын амрыг эрье!) гэж
хэлсэнгүй вэ" хэмээн мөрөө хавчсан байдалтай ахыг даган алхав. Ах дүүд
хандаж: - Хоюулхнаа нэг юм яриадхая! чи наад 120 сэтгүүлчээ гадаа байлга! манай
50 ч гэсэн гадаа байж байг! хэмээн командалдаг юм байна.
Одоогоос бараг 20 жилийн тэртээ "Ардчилал" хэмээх баруунд хийсэн
архинд нилээд согтож ахын сэтгэлд юм хийснээс хойш анх удаа ах дүү хоёр албаны
том ширээний хоёр талаас улаан нүүр тулан уулзаж байгаа нь энэ билээ.
Ах: - Би чамтай нэг л юм яриx гэж ирсэн, ураны уурхай, мөнгөний уурхай
хоёрыг чинь ах нь авья. Чи тэр нүүрс мүүрсээрээ аргал!
Дүү жаахан түнтийж, хулмалзаж байснаа, - Үгүй ахаа, би тэрийг чинь
француудтай....
Энэ агшинд ах шууд үгийг нь таслан: - Чи бид хоёр хэдийгээр өөр өөр эцгийн хүүхдүүд
ч гэсэн би чамайг насан туршдаа харж хандаж яваа. Чи намайг бараг хөөж явуулаа
биздээ, дараа нь чи үхлээ хатлаа , энээ тэрээ гээд л гурил будаа гуйгаад л
хэдэн түшмэлээ явуулахад чинь ч би чамд өш хонзон саналгүй тусламжийн гараа
сунгаж байсан! тиймүү үгүй юу? муу улаан дураак минь?! хэмээн том алаг нүдээ
эргэлдүүллээ. Аз болоход албаны том ширээний хоёр талд сууж байлаа. Тэгээгүй
бол ах ийм үедээ маузер буу мэт хуруугаараа толгой руу тоншидог зантай билээ. Дүү
дуугүй байгаа тул ах түүнийг зөвшөөрч байна гэж үзлээ. Тэгээд цааш үргэлжлүүлэн:
- Чи ер нь барууны муусайн болвануудтай балайтахдаа бодолтой л байгаарай!
Цаадуул чинь сайхан инээмсэглэж байгаад алдаг улс шүү! Тэд намайг
Ходорковский-тэй нийлж яаж ходорсныг дуулаа биздээ гэж хэлэхдээ ахын дуу бүүр
ноцтой болж ирэв. Дүү ч таг л суугаад байв. Гэнэт дүүгийн толгойд ярианы сэдвийг
өөрчилөх мэргэн санаа орж ирэв. Гэхдээ энэ ч бас хожимджээ.
Ах ярьж байна: - Чи төмөр замаа урьд хөршөөрөө
тавиулалдаа! бидэнд ч амар байхаар байна. 250 сая доллар бага мөнгө биш биздээ
гээд ах ардаас нь "муу дураак минь" гэж арай л хэлсэнгүй. Дүү гүн
бодолд дарагдсан байдалтай хэсэг чимээгүй болов. Ах үргэлжлүүлж
байнаа: - Чи барууныханд ураны уурхай, мөнгөний уурхайгаа өгөх юм бол тэд нар
чинь миний толгой дээр цахиур хагалах хүч нь нэмэгдэнэ гэж ер бодсонуу? Бодоогүйш
дээ!
Дүү: - Үгүй ахаа, би чинь өөрөө бие даамаар байнаш дээ, алийн болгон таниар...
Ах: - За за, ингээд тохирлоо. өөр юу байна?
Дүү: - Өөр ч юу байхав дээ, өрийн асуудал...
Ах: - Чиний хэнтэйгээ харилцах, юугаа наймаалах чинь надад падгүй, харин уран,
мөнгө хоёрыг чинь бол би мэдчихье! хэрвээ ийм юман дээр сонин зан гаргавал чи өөрөө
л хохирно, өөр хэн ч хохирохгүй. Урьд хөрштэйгөө найзлах гээд байгаа юмуу?! гэж
хэлээд доогтой инээв. Ах босоод хаалга зүглэв. Дүү ч дагаад бослоо.
Ах дүүгийнхээ зориуд үзүүлэхээр бэлдсэн цэцэрлэгээр орж хэдэн хүүхдийнх нь
барааг харлаа. Тэд нар нь оросоор дуулж бүжиглэж угтлаа. Сургуулиар шагайгаад
гарлаа. Ах Халх Гол явах зав байхгүй гэсэн тул ойрхоноор нь нэг Орос жанжиний хөшөөнд
цэцэг тавихаар болов. Тэр өглөө ах жаахан оройтож боссон тул дүү борооны
шүхэр барин нилээд хүлээж зогслоо. Ингэж зогсохдоо дүү бас нилээд нухацтай
бодол бэлчээж амжив. "Ах ч хүчээ авчээ!. Би ч хаа байсан далайн цаадах
барууны муусан болвануудтай энэ тэр гэж явсанаас сайн ч муу ч нэг эхээс цувж
гарсан муу ахыгаа түшдэг юмуу доо... Чёрт возми!" (чөтгөр ав!) хэмээн
бодож зогсов.
Нүүрэн дээр нь аалз гүйх шиг болоход дүү архичин зочин сэрлээ. Ах архичин
местны орос авгайн хийж Улаанбаатарын гудамжинд зардаг пирошки барьчихсан, тал
шил самогоон цүл цал хийлгэчихсэн тас тас инээгээд зогсож байх нь
тэр.
Дураак минь май! Энийг тат! өлсөж үхэх чинь дутаа юу ай?! ха ха ха...
З.Эрдэнэбат ( Germany)
3:57 AM
|
Labels:
З.Эрдэнэбат
|
- 1980 - 1989
- 1990 - 1999
- 2000 - 2009
- 2010 - 2011
- 2012-2013
- Аян замын тэмдэглэл
- Го.Дашням
- Гэрэл зураг
- Дурсамж
- Дуу
- Дууны үг
- Дүрс бичлэгүүд
- Жүжиг
- З.Эрдэнэбат
- ЗАРЛАЛ
- Зохиолууд
- Зохиолууд - Хятад хэл дээр (Stories in Chinese)
- Зохиолууд (Cолонгос хэл дээр) - Stories in Korean
- Зохиолууд (Англи хэлээр) - Stories in English
- Зохиолууд (Англи хэлээр) -Poem's in English
- Зохиолууд (Монгол хэлээр)
- Зохиолууд (Орос хэл дээр)
- Кино бүтээлүүд
- Мэдээ
- Нийтлэл
- Ном
- Судлал шүүмжлэл
- Судлал шүүмжлэл (Орос хэл дээр)
- Хобби
- Хөгжим
- Шүлгүүд (Орос хэл дээр)
- Шүлэг
- Ярилцлага
- Яруу Найраг
- Д.Пүрэвдорж
- Б.Мөнхболд /хөгжмийн зохиолч/
- Калиграфчин Ц.Бямбажав
- Ш.Өлзийбаяр
- Хөх Гацуурхан Театр
- Газарзүй
- Монгол бичиг
- Зураач Д.Бадам
- Д,Сумъяа
- Үүлэн бор
- Их Мянгат
- Д.Наранцогт
- Мэдээллийн шилдэг сайт
- Адаацаг
- aaaz
- Говь талын эгшиглэн
- Р. Чойном
- Го. Аким
- З. Эрдэнэбат
- Я.Баяраа
- Найман залуу
- Галаарид
- Бадамжав
- Баярхүүгийн Ичинхорлоо
- Сүхзориг
- Болор-Эрдэнэ
- Гантулга
- Монголын Зохиолчдын Эвлэл
- Ш.Баатар
Хубилай хааны хаврын хотод
Танилцуулга
Шагнал
- Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал 1999 он
- Удвал сангийн нэрэмжит шагнал 2008
- Утгын чимэг богино өгүүллэгийн наадамд оролцож 12 удаа эхний байруудад шалгарсан.
- Оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2011" шагналт
Ном
- 2012 он - Дөргөнэ хатны алтан зоос
- 2010 он - Цагаан сүүний домог (Англи хэл дээр)
- 2009 он - Нар хурайлсан хийморь
- 2007 он - Шөнийн танго
- 2005 он - Тэнгэрийн зүүд
- 2005 он - Согоо суман
- 2002 он - Өнчин чавхдас дуулдаггүй
- 1998 он - Мэргэнд буусан чоно
- 1993 он - Удган
- 1987 он - Толгодын шивнээ
- 1985 он - Хараацайн жигүүр
Тайз, дэлгэцийн бүтээлүүд
- 2009 он - "Нүцгэн натур" уран сайхны кино
- 2011 он - Хурдан том болмоор байна
- 2011 он - "Тусгаар тогтнолын төлөө" теле жүжиг
- 1999 он - Тэнгэр мэднэ кино
- 2000 он - Нохойтой нөхцсөн бүсгүй кино
- 2000 он - Цагаан сүүний домог кино
- 2003 он - Мэргэнд буусан чоно балет
- 2008 он - Уулын бяцхан зоргол хүүхдийн балет
Холбоо барих
Шуудангийн хайрцаг: 54/210620A, Улаанбаатар хот, Монгол Улс
Телефон утас/факс: 976 - 11 - 310333
Утас: 976 - 99249466
Мэйл: tumenbayar_59@yahoo.com
Вэб: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр
Books
1987 - “Whisper of hills” stories.
1993 - “Shaman” stories
1999 - “The wolf in divination” stories
2000 - “One string makes no voice” stories
2000 - “The legend of egg stone” stories
2005 - “Horse like deer” stories
2005 - “Heaven’s dream” poems
2007 - “Night tango” stories
Movies
1999: “Heaven knows”
2000: “The girl coming together with dog”
2000: “Legend of white milk”
Plays
2005: “The log of love” modern dance in nature
2005: Solo show under the topic “The wolf in divination”
Songs
“Lost lottery” by Erdenesukh
“Whose child” by Erdenesukh
“Locked door” by Erdenesukh
“Mother’s milk” by Purevkhuu
“For my spouse” by Enkhbayar
“Praying “ by Enkhbayar
“Cradle song” by Purebkhuu
“Mongol Ger” by Ser-Od
“Let’s dance around bonfire” by Battumur
"Blue wolf of the steppe, I love you" By SH. Ulziibayar
Prizes and place winning in contests
2004: “Honorary labor medal” high prize by the state.
2006: The Natsagdorj prizewinner
2009: The S.Buyannemekh prizewinner
“Delicacy of meaning” state contest of short stories
1989: Movie “The routine to meeting” won the second place in the contest of movie writing organized by Mongolian Railroad.
1993: “The best of tea” 1st and 2nd places
1994: “The legend of inscribed rock” 2nd place
1996: “Heaven’s dream” 3rd place
1997: “Solitude” 3rd place
2000: “Gold coin of queen Turkina” 3rd place
2005: “Uraliin tes mod” 2nd place
1998: “The fellow in white shirt” 1st place in the contest of short stories dedicated to 360th anniversary of Ulaanbaatar
2003: “Thirsty horse” 2nd place in the state contest of short stories.
2006: “Gun galuutai” 4nd place in the state contest of short stories.
“Golden feather” the contest of the best works
2001: “Lonely musician” the best
2002: “The wolf in divination” modern ballet as the best
2003: “Journey without return ticket” the best
2004: “The site of death” the best
2005: “Horse like deer” the best
Contact
Post address: P.O.Box-54/210620A. Ulaanbaatar, Mongolia.
Tel/fax: 976-11-310333
Mobile: 976-99249466
Email: tumenbayar_59@yahoo.com
Web: http://tstumenbayar.blogspot.com
http://www.tumenbayar.info
Wiki: Цэрэнтулгын Түмэнбаяр
0 comments:
Post a Comment